Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” хөтөлбөрт зарцуулах 50 тэрбум төгрөгтэй холбоотой эксел файл задарч, олон нийтэд ил болсон.
Уг материалаас Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий "Их засаг кинг" сургуульд төрөлжсөн ахлах сургуулиудын тоног төхөөрөмжийн зардлаас 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт өгөхөөр төсвийн тодотголд тусгасан гэх асуудал гарсан.
Үүнтэй холбогдуулан Боловсролын сайд Л.Энх-Амгалан төсвийн тодотгол болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Би ямар нэгэн улс төрийн бүлэглэлийн зангуунд ороогүй. Монголын төрийг харлуулж, хагалж байгаа бүлэглэл байна. Тэр бүлэглэлийн гар хөл болсон Түгжилмаа бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон түүний нөхөд гэдгийг албан ёсоор зарлаж байна. А.Ариунзаяагийн зөвлөх н.Батцэцэг гэж хүн бий.
Энэ хүн 2021-2024 онд Боловсролын сайдаар ажиллаж байх үед ажлаа өгснийхөө дараа надтай болон яамныхантайгаа өс зангидаж байсан. Үндсэндээ манай Боловсролын яамны хоёр дахь О.Сийлэгмаа болсон. Тэр хаа явсан газраа "Боловсролын яамтай холбоотой бүх файл мэдээллүүд надад байгаа шүү" гэдэг. Тэгэхээр уг файлыг А.Ариунзаяа гишүүнд санаатайгаар өгч, олон нийтэд ил болгосон. Харин энэ бол баримттай гэж мэдээлсэн хүн нь А.Ариунзаяагийн бэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун гэдгийг зарламаар байна.
2026 оны улсын төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэх арга хэмжээг 50 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр хэрэгжүүлнэ гэж өргөн барьсан. 50 тэрбум төгрөгийн зарцуулах задаргааг танилцуулж байна. Үүнд:
- Түрээс тоног төхөөрөмжийн нөхөн хамгаалалт - 13.9 тэрбум
- Бага ангийн шинэчилсэн хөтөлбөр - 18.7 тэрбум
- Төрөлжсөн ахлах сургууль - 15 тэрбум төгрөг
- Хувийн сургуулийн сул орон зайг ашиглах - 2.4 тэрбум төгрөг зарцуулна гэжээ.
Харин 3.6 тэрбум төгрөгийг Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий хувийн сургуульд зарцуулах төсөв баталсан гэх гүтгэлэг байна. Боловсролын яам “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль хөтөлбөр"-ийн хүрээнд Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран өнгөрсөн таван сарын хугацаанд маш их файл бэлтгэсэн.
Улсын төсөв батлагдаагүй байхад төслийн санхүүжилт олгож, шийдэх боломжгүй. Улсын батлагдаагүй төсөв дээр байгаа зардлыг ямар нэгэн албаны хүснэгтэй харьцуулж ийм тайлбаргүй мэдээлэл гаргаж байна. Ийм увайгүй мэдээлэл тарааж байгаа үйлдлээ зогсоохыг нэр бүхий УИХ-ын гишүүдээс хариуцлагатайгаар шаардаж байна.
Гарч ирсэн файл бол ердөө ажлын хүснэгт. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд бэлтгэсэн хэдэн зуун файлаас нэгийг нь улс төрийн зорилготой сугалж авчхаад төрийн хуйвалдаан хийхээр оролдож байгаа нь туйлын харамсалтай. Мэдээлэл хийсэн гишүүн бол УИХ-д сонгогдон гурав дахь жилдээ улсын төсөв баталж буй. Тэгэхээр улсын төсөв хэрхэн батлагддаг, Тендерийн тухай хуульд зааснаар хэрхэн худалдан авалт хийдэг гэдгийг маш сайн мэддэг. Гэхдээ энэ хүмүүс бүрэн барьцаалагдсан байна. Эдгээр хүмүүсийн явуургүй үйлдэл сэтгэлийг минь зовоож байна.
“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” хөтөлбөрийн үр ашгийг хэн хүртэх вэ гэвэл сургууль цэцэрлэггүй, нэг ангид 50-60 хүүхэд хичээллэж байгаа 38 сургуулийн 20 мянган хүүхэд хүртэнэ. Тэгэхээр эндээс хэн хохирч үлдэж байна, хэн нь хожиж байна гэдгийг ард түмэн ухаарах цаг болсон болов уу. Би өнөөдөр албан ёсоор цагдаа болон АТГ-т шалгуулж, нэр төрөө сэргээхээр хандана. Надад айх, ичих, ухрах зүйл өчүүхэн ч байхгүй. Ямар нэгэн төрийн албан хаагчийг золиослохгүй. Золиослох ёстой бол өөрийгөө золиосолъё" гэж мэдээллээ.
УГ ФАЙЛЫГ ҮҮСГЭЭГҮЙ, ЦААШ НЬ ЗАДАЛЖ ЯВУУЛААГҮЙ БАЙХАД ЯАГААД НАМАЙГ ГҮТГЭЖ БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА
Уг асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Л.Энх-Амгалан сайд аа хамтдаа хөтлөлцөж очоод шалгуулъя. Ажлын файл байсан гэж ярьж байна. Уг файлыг хэн, яах гэж дэлгэсэн гэдгийг Авлигатай тэмцэх газарт хамтдаа очих хэрэгтэй. Мөн би миний нэр төрд халдсан гэж цагдаа, шүүхэд хандана. Ямар ч файл ул мөрөө үлдээдэг.
Би Өргөдлийн байнгын хорооны гишүүн биш. Өргөдлийн байнгын хорооны дундын Viber бүлгэмд "Уг хорооны нэг гишүүний хүсэлтээр Сангийн яамнаас ажлын задаргаа файлыг аваад орууллаа" гэсэн тайлбартай оруулсан байсан. Энэ файлыг би үүсгээгүй, цааш нь задалж явуулаагүй байхад яагаад намайг гүтгэж байгааг ойлгохгүй байна.
Би гүтгэхэд их амархан л харагдаж дээ гэж бодлоо. Худлаа ярьж, гүжирддэг хүн засгийн газарт байх нь хэр зөв зүйтэй юм бол доо. Нэгдүгээрт, УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана. Намайг гэмт хэрэгт гүтгэж байгаа учраас би өгдөг газар нь өгч, шалгуулдаг газар нь шалгуулна.
Ямар нэгэн хаах нуух, хэн нэгэнд дарамтлуулах, барьцаалагдах асуудал байхгүй би чин үнэнээ хэлээд энд зогсож байна уу эсвэл асуудалд орчхоод нэг хэлснээ барин тавин эргүүлээд өөр, өөрөөр яриад сандарч байгаа тэр хүн нь асуудалтай байна уу гэдгийг шүүн тунгаагаасай.
УИХ-д цаг баримтлах, ирц, үг хэллэг, асуулт асуух санал санаачилгаар би тэргүүлдэг. Ийм хүн төрийг түгжилдчих юм сан гэж бодоод байж байх уу гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна" гэсэн хариу тайлбар өгчээ.