Төсвийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дараах асуудлыг хамтран хэлэлцэнэ
1.Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл.
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран эдийн засгийн гадаад орчны сөрөг нөлөөлөл, байгалийн гамшиг, эрүүл мэнд, эрчим хүч, хүнсний хангамжтай холбоотой онцгой нөхцөл байдлын үед шаардлагатай санхүүжилтийг шуурхай авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг байгуулахаар ажиллаж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийт 450 сая ам.доллар зээлнэ. Үүнд:
- 200.0 сая ам.доллартай тэнцэх төсвийн дэмжлэгийн зээл,
- 250.0 сая ам.доллар хүртэлх эх үүсвэртэй Болзошгүй гамшгийн үеийн зээлийн шугам багтаж байгаа юм.
Энэхүү хөтөлбөрийн гол ач холбогдол нь Засгийн газар дээрх санхүүжилтийг бүхэлд нь шууд авч ашиглах бус, харин эдийн засгийн гадаад шок, байгалийн гамшиг болон бусад онцгой нөхцөл байдал үүссэн үед урьдчилан тохирсон нөхцөлийн дагуу санхүүжилт авах боломжтой нөөц эх үүсвэрийг бүрдүүлэхэд орших аж.
2. Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл болон “Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээ”-ний төсөл