gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     9.25
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 11
Зурхай
 9.25
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 9.25
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Тохилог орчинд бэлтгэл хийх боломж бүрдүүлсэн нь хүүхдүүдэд том дэмжлэг боллоо”

Г.Саруулсанаа
Бизнес
4 цаг 6 минутын өмнө
Twitter logo

Алслагдсан хорооллын хүүхдүүд хичээлээс гадуурх сургалт, дугуйлан, спортын клубт тогтмол хамрагдахад зай, цаг хугацаа, санхүүгийн боломж зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Өсөлт хөгжлийн төв энэхүү хэрэгцээнд тулгуурлан гэр хорооллын амьдардаг хүүхдүүдэд зуны турш сургалт, үйл ажиллагаа явуулжээ. Хүүхдүүдийн хөгжлийг дэмжих энэхүү санаачилгын талаар багш, сурган хүмүүжүүлэгчид ийнхүү ярьсан юм.

Жиү Жицү сургалтын багш Ч.Түвдэнтарваа

Монголын Жиү Жицүгийн үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч Ч.Түвдэнтарваа "Өсөлт хөгжлийн төвийн Жиү Жицү клубийн маань бэлтгэл эхлээд хоёр сар орчим өнгөрчээ. Манай клуб нийт 80 хүүхдийн квоттой. Одоогоор 70 орчим хүүхэд өглөө, оройн ангид хоёр ээлжээр долоо хоногийн таван өдөр тогтмол бэлтгэл хийж байна. Намрын элсэлтээ зарлаад долоо хоноход 70 гаруй хүүхэд бүртгүүллээ. Давхардсан тоогоор 90 гаруй хүүхэд бүртгүүлснээс одоо 70 орчим нь тогтмол бэлтгэлдээ хамрагдаж байна. Сонгон шалгаруулалтын хувьд 10-13 насны, өмнө нь жиү жицүгээр огт хичээллэж үзээгүй хүүхдүүдийг өөрсдийнх нь хүсэл сонирхолд үндэслэн бүртгэж авсан.

Жиү жицүгээр дамжуулан хүмүүжил, сахилга бат, бусдыг хүндэтгэх, хариуцлага хүлээх зэрэг хувь хүний хөгжилд шаардлагатай олон чадварыг эзэмшдэг.

Жиү Жицү нь олон улсад бие хамгаалах урлаг, спортын төрөл хэлбэрээр хөгжиж ирсэн. Амьдрал дээр бодитоор өөрийгөө хамгаалах чадварыг хөгжүүлдгээрээ онцлогтой. Мөн энэ спорт нь бусад спорттой харьцуулахад доргилт, гэмтэл бэртлийн эрсдэл харьцангуй бага. Түүнчлэн жиү жицүгээр дамжуулан хүмүүжил, сахилга бат, бусдыг хүндэтгэх, хариуцлага хүлээх зэрэг хувь хүний хөгжилд шаардлагатай олон чадварыг эзэмшдэг.

Манай сургалт Монголын Жиү Жицүгийн холбооноос баталсан үндэсний хөтөлбөрийн дагуу явагддаг. Бүс тус бүрийн түвшинд заавал эзэмших техник, стандартуудыг хөтөлбөрт тусгасан байдаг. Тэрхүү төлөвлөгөөнд үндэслэн бид зургаан сарын сургалтын хөтөлбөр боловсруулж, хүүхдүүдээ бэлтгэж байна.

Одоогийн байдлаар хүүхдүүд маань спортын анхан шатны мэдлэг, ур чадвар эзэмшихийн зэрэгцээ заалны дэг журам, бэлтгэл хийх соёлд суралцаж байна. Тухайлбал мэндлэх, хүндлэх, багшийн заавар зөвлөгөөг дагах, хамт олонтойгоо зөв харилцах зэрэг спортын суурь хүмүүжлийг эзэмшихээс гадна жиү жицүгийн үндсэн техникүүдийг шат дараатай сурна. 

    Сурагчид маань маш нээлттэй, багшдаа итгэлтэй, бэлтгэлдээ дуртай байна. Өглөө 08:30 цагт ирэхэд аль хэдийн ирчихсэн, хүлээгээд сууж байдаг хүүхдүүд ч бий. Долоо хоногийн таван өдрийн бэлтгэл бол 10-13 насны өмнө нь спортоор хичээллэж байгаагүй хүүхдүүдэд ачаалал өндөр санагдана.

    Гэсэн ч хүүхдүүд үүнийг хүндрэл гэж хүлээж авалгүй өдөр бүр эрч хүчтэй, идэвхтэй оролцож байгаа нь урамтай. Өмнө нь ихэвчлэн насанд хүрэгчидтэй ажиллаж, бэлтгэл удирдаж байсан. Миний өсвөр насны хүүхдүүдтэй ажиллаж буй анхны анги. Гэр хорооллын, алслагдсан бүсийн хүүхдүүд спортын дугуйлан, сургалтад хамрагдах хүсэлтэй ч санхүүгийн хүндрэлээс болж боломж хомс байгаа мэт санагддаг.

    Тохилог орчинд үнэ төлбөргүй бэлтгэл хийх боломжийг бүрдүүлсэн нь маш үр өгөөжтэй ажил болсон гэж харж байна.

    Тиймээс хүүхдүүдийг нэг дор төвлөрүүлж, тохилог орчинд үнэ төлбөргүй бэлтгэл хийх боломжийг бүрдүүлсэн нь үр өгөөжтэй ажил болсон. Өсөлт хөгжлийн төв нь зөвхөн жиү жицүгийн сургалтаар хязгаарлагдахгүй, англи хэл, сэтгэлзүй болон бусад хөгжлийн сургалт, хөтөлбөрийг хүүхдүүдэд хүргэж байгаа нь онцлог.

    Миний бодлоор энэ төсөл олон хүүхдийн ирээдүйд бодит дэмжлэг болж чадна. Тиймээс хэрэгжих хугацаа нь аль болох урт байгаасай гэж хүсэж байна. Хүүхдүүдийн ахиц дэвшил, үр дүн тодорхой хугацааны дараа илүү бодитоор харагддаг учраас энэхүү боломж удаан үргэлжилж, илүү олон хүүхдэд хүрээсэй гэж бодож байна” гэсэн юм.

    Өсөлт хөгжлийн төвийн хэрэгжүүлж буй сургалтууд нь хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхээс гадна алслагдсан бүсийн сурагчдад чанартай боловсролын хүртээмжийг ойртуулж буйг боловсролын салбарынхан онцолж байна.

    105 дугаар сургуулийн захирал Г.Чимгээ

    105 дугаар сургуулийн захирал Г.Чимгээ "Манай сургууль Нийслэлийн Инновацын төв, Өсөлт хөгжлийн төвтэй хамтран сурагчдаа сургалтад зуны гурван сарын хугацаанд хамруулсан. Англи хэлний сургалтад Баянхошуу бүсийн 296 суралцагч хамрагдсанаас 88 нь манай сургуулийн сурагч байлаа.

    Сургалтыг эцэг эх, сургууль, сурагч гэсэн гурван талын хамтын оролцоог хангаж ажилласан тул маш үр дүнтэй болсон. Гурван талын хамтарсан гэрээ хийснээр эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага нэмэгдэж, хүүхдийнхээ ирц болон суралцах үйл явцад илүү анхаарал хандуулсан. Эцэг эх нь хүргэж өгч, авахаас эхлүүлээд хүүхдийнхээ өсөлт хөгжилд анхаарсанд сурагчид ч идэвхтэй оролцлоо.

    Хичээлээс гадуурх сургалтыг хотын төвөөс алслагдсан бүсийн хүүхдүүдэд хүргэх нь өндөр үр өгөөжтэй. Сурагчдыг хичээлээс гадуурх сургалтад сургуулийн орчинд тогтмол хамруулах боломж тэр бүр байдаггүй. Манай сургуулийн хувьд хоёр ээлжээр хичээллэдэг бөгөөд өглөөнөөс орой хүртэл сургалтын үйл ажиллагаа үргэлжилдэг. Иймээс анги танхим, кабинетын хүрэлцээ хангалтгүй байдаг тул хичээлээс гадуурх сургалтыг сургуулийн орчинд зохион байгуулахад хүндрэл гардаг.

    Өсөлт хөгжлийн төв сургууль болон сурагчдын гэрт ойр байршилд үйл ажиллагаагаа явуулж буй нь онцгой ач холбогдолтой

    Өсөлт хөгжлийн төвөөс хэрэгжүүлж буй сургалтууд хүүхдүүдийг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамруулахад ихээхэн дэмжлэг болсон. Сургалтын үр дүн ч сайн гарч байгааг анзаарлаа. Түүнчлэн хүүхдээ хичээлээс гадуурх сургалтад хамруулах хүсэлтэй ч цаг хугацаа, нөхцөл боломж нь хүрэлцдэггүй тохиолдол олонтой. 

    Алслагдсан бүсэд суралцдаг хүүхдүүдийг хотын төв рүү сургалтад хамруулахад эцэг эхчүүдэд цөөнгүй хүндрэл тулгардаг. Замын түгжрэл ихтэй, эцэг эхчүүд ажилтай байдаг учраас хүүхдээ хүргэж өгөх, авах боломж олдох нь ховор. Үүнээс шалтгаалан захын хорооллын сурагчид хотын төвд байрлах төрөл бүрийн сургалтуудад төдийлөн хамрагдаж чаддаггүй.

    Харин Өсөлт хөгжлийн төв сургууль болон сурагчдын гэрт ойр байршилд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь онцгой ач холбогдолтой. Цаашид ийм төрлийн сургалтыг сургууль болон гэрт нь ойр байршилд тогтмол зохион байгуулж чадвал багш, сурагч, эцэг эхчүүдийн хэрэгцээг хангахын зэрэгцээ хүүхдүүдийн хөгжил, боловсролд бодит дэмжлэг болно" гэв. 

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан