УИХ-ын чуулганы нэгдсэн Хуралдааны төгсгөлд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг шийдэв.
УИХ-ын гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэж үзэн холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд баталжээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулдаг.
Өнгөрсөн хугацаанд хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах 31661 хүний хэргийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээн 931 хүнд 43 тэрбум 780 мянган төгрөгийн нөхөн олговор олгох шийдвэр гарчээ. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар нөхөн олговроос хоцорсон 43 иргэний нэхэмжлэл гаргах эрх нээгдэх юм.