Булган аймгийн дулаан, ус хангамж, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлдэг “Булган мээж” ОНӨХХК болон “Энержи плас” ХХК-ийн хооронд үүссэн 9.7 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс 6 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцад тусгуулж, өр төлбөрийг ирэх оны төсвөөр шийдэхээр болжээ.
Энэ нь 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шийдвэрлэсэн асуудлын нэг байна.
Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон нутгаас ирүүлсэн асуудлыг газар дээр нь танилцаж, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийт 205 асуудлаас 97-г нь шийдвэрлэж, 108 асуудлын шийдвэрлэлтийг үргэлжлүүлж байна.
Шийдвэрлэж буй асуудлын дийлэнх нь дулаан, цахилгаан хангамж болон дэд бүтцийн чиглэлд хамаарч байгаа бөгөөд шаардлагатай санхүүжилтийг 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсөвт тусган хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2025 онд Ерөнхий гүйцэтгэгч компани дампуурснаар зогсоод байсан 10 аймгийн дулааны станцын төслийг үргэлжлүүлж, үлдсэн ажлыг улсын төсвийн санхүүжилтээр дуусгана.
Мөн Төв аймгийн Хүннү хотын эдэлбэр газраас дулааны цахилгаан станц шинээр барих зориулалтаар 30 га газар ашиглуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Үүнээс гадна Сүхбаатар аймгийн Чойбалсан-Баруун-Урт чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Увс аймгийн Улаангом сумын Дулааны хоёрдугаар станцыг өргөтгөх, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд дулаан дамжуулах төв болон 4.2 км дулааны шугам барих ажлыг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгажээ.
Мөн 2019 онд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр эхлүүлсэн ч ерөнхий гүйцэтгэгч “Бьюксан инженеринг” компани 2025 онд дампуурснаар зогсоод байсан 10 аймгийн дулааны станцын төслийг үргэлжлүүлж, үлдсэн ажлыг улсын төсвийн санхүүжилтээр дуусгахаар төлөвлөсөн байна.