gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.26
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.26
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эдийн Засгийн сургууль Харвардтай хамтарсан бизнесийн удирдлагын сургалт явуулахаар боллоо

Боловсрол
2009-02-19
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2009-02-19

МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль Харвардын Бизнесийн Сургуулийн “Өрсөлдөх чадварын эдийн засгийн сургалт судалгаа”-г хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Харвардын Бизнесийн Сургуулийн “Өрсөлдөх чадварын эдийн засаг” хичээлийг дэлхийн нэр хүндтэй тус сургуулийн тухайн хичээлийн агуулга, хөтөлбөр, материал, технологийг 100 хувь ашиглан, МУИС-ийн ЭЗС өөрийн магистрант болон докторант оюутнууд болон сонирхож буй бизнесийн төдийгүй бодлого боловсруулах түвшний хүмүүст заах боломжтой болсон байна. Тус хичээл нь МУИС-ийн ЭЗС-д энэ сарын 2-оос орж байгаа бөгөөд 30 орчин магистрант, докторантууд Харвардын Их Сургуулийн хичээлийг эх орондоо МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд үзэж байгаа юм байна.

Өнгөрсөн оны байдлаар Харвардын “Өрсөлдөх чадварын сургалт судалгаа”-ны тус сүлжээнд дэлхийн 53 орны 84 их сургууль, хүрээлэн хамрагдаад байсан бөгөөд МУИС энэ жил бусад улсын 10 сургуулийн хамтаар шинээр элссэнээр тус сүлжээний хүрээ улам өргөжиж, 94 сургууль, хүрээлэнг хамраад байгаа гэнэ.

“Өрсөлдөх чадварын эдийн засаг” хичээлийг Харвардын Их Сургуулийн профессор Майкл Портер болон түүний удирдан явуулдаг “Өрсөлдөх чадвар стратегийн судалгааны хүрээлэн” хэрэгжүүлдэг аж.

Тус хүрээлэн нь сургалтаас гадна дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын судалгааг хийх төслүүдийг хэрэгжүүлдэг судалгааны томоохон төвүүдийн нэг юм. Дэлхийн өрсөлдөх чадварын индекс бол үүний нэг жишээ, мөн түүнчлэн тус хүрээлэнгээс эрхлэн гаргадаг нэг томоохон бүтээл юм.

Өрсөлдөх чадварын эдийн засгийн хүрээнд аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд, хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын компаниуд, салбаруудын хоорондын өрсөлдөх чадвар, бүс нутаг, үндэсний хэмжээн дэх өрсөлдөх чадвар, байршил ба газарзүйн байрлалын өрсөлдөх чадвар, бүс нутаг төдийгүй үндэсний хэмжээний өрсөлдөөний бодлого, өрсөлдөөний стратеги гэх зэрэг асуудлуудыг эдийн засгийн хөгжлийн үйл явцтай холбон зааж байгаа юм байна. Тус хичээлээр дамжуулан МУИС-ийн ЭЗС, Харвардын тухайн хичээлийг заахаас гадна Монгол улсын болон бүс нутгуудын, мөн эдийн засгийн салбарын өрсөлдөх чадварын судалгааг хийх, бусад сургууль, судалгааны төвүүдтэй хамтран судалгаа хийх, судалгааны үр дүнгүүдээ солилцох, судлаач солилцох зэрэг өргөн хүрээний хамтын ажиллагаанд оролцох үнэт боломжийг олж авч байгаа тухай сургуулийн удирдлагууд мэдээлж байна.

Ч.Туяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан