-Тэд ч намайг орхиод явж чадаагүй, би ч тоосонд нь булагдаад үлдээгүй-
Шаравтар танил сайхан царай нь цагийн эрхээр жаахан өөрчлөгдсөн ч өнөө л бидний таньж мэдэх Ш.Дулмаа тэр л янзаараа нүднээ туссан. "Бодол хэлхэн шүлэг, найраг тэрлэнэ гэдэг хэн хүний хийх ажил биш. Тэр тусмаа "Үс урт, ухаан богино гэгддэг бүсгүй хүний хийх ажил биш"хэмээн тухайн үеийнхэн нь сэмхэн ярьдаг байсан ч тэрбээр "Болдог юм, чаддаг юм" гэдгийг тод томруунаар харуулсан нэгэн. С.Удвал, Ш.Дулмаа гэсэн нэр Монголын зохиолчдын түүхтэй салшгүй холбоотой. Тухайлж нэр зүсийг нь мэдэхгүй хараагүй байлаа ч С.Удвалын "Их хувь заяа"роман, Ш.Дулмаагийн “Хүүгийн эцэгт бичсэн захидал"-ыг мэдэхгүй хүн үгүй биз.
Опель дугуйны дөрөөнөөс чарлан чарлан зуураад
Ойчиж хоцорсон хүүгээ санаж байна уу чи...
Өнөөдөр хүү чинь 18 нас хүрч
Өөртэй чинь адилхан ханхар эр болжээ... хэмээх яруу, сонсголонтой энэ шүлгийг "Хаан найргийн хатан Дулмаа"гуай тэртээх 1970-аад оны дундуур ийнхүү шүлэглэсэн байдаг.
Тэрбээр энэ сарын 27-ны өдөр Монгол бөхийн өргөөнд бие даасан тоглолтоо хийхаж. Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт их найрагчтай ярилцсанаа уншигчиддаа хүргэе.
-Хамгийн анхны шүлэг хэрхэн бичигдэж юун тухай өгүүлж байсан бол?
-Тавдугаар ангид байхдаа бичсэн тэр шүлгүүд минь дандаа л ханын сонин дээр гардаг байж. Анги танхим, сургууль, найз нөхдийн тухай л их өгүүлдэгсэн.
-Мэргэжлийн зохиолч болсноор таны хамгийн анхны, мөн Ш.Дулмаа гэж бүсгүйг олонд таниулж нээж өгсөн бүтээл нь юу вэ. Хүмүүс таныг "Хүүгийн эцэгт бичсэн захидал" найраглалаар тань илүү сайн мэддэг?
-1972 онд "Би газар шороондоо хайртай" гэсэн найраглалаа бичсэн. Энэ маань миний анхны бүтээл. "Цог" сэтгүүл дээр гарсан. Түүний дараа "Хүүгийн эцэгт бичсэн захидал"-аа бичсэн дээ. Энэ найраглал намайг олонд таниулахад нэлээд дөхөм болсон гэж боддог.
-Энэ найраглалыг бичих санаа хэдийд, хаанаас төрсөн бэ. Хүмүүс өөрийнх нь, ах дүү хамаатан садныхаа амьдралаас сэдэвлэсэн гээд янз янзаар л ярьдаг байсан?
-"Цог" сэтгүүлд анхны бүтээл маань хэвлэгдсэний дараа би захианд дарагдсан. Говийн хоёр хүүхэн, Архангайн хоёр эмч, Хөвсгөлийн ня-бо бүсгүй, тэр үеийн УБДС-ийн оюутан гээд захидал их ирсэн. Тэдний ирүүлсэн захидлын санаа нь "Энэ харчууд чинь хүүхдээ орхиод явчих юм. Бид хүүхдээ өсгөх гэж хэцүү, хөтүүг туулж байна. Өөр хүнтэй ханилъя гэхэд хүүхэд маань дуртай биш байх юм. Тийм учраас эцгүүдэд хүүхдээ битгий орхиоч" гэсэн утгатай шүлэг бичиж өгөхийг хүссэн байсан. Эхлээд бичсэн л дээ. Дараа нь найзууддаа уншуулаад нэлээн шүүмжлэлд өртсөн. Гурван настай хүүхдийг хүмүүжүүлж базаасан юм алга. Бүр том болго, цэрэгт мордуул, 15 жил тэр хүүхдийн төлөө зов" гэсэн шүүмжлэл ирсэн.
-Таны энэ найраглалын гол сүнс нь юу вэ?
Эдэлж өмсөх хоёроор хүүгий чинь дутаагаагүй ээ
Эцгээ гэсэн сэтгэлийг нь юугаарч нөхөж чадаагүй ээ
Энэ л орчонд харин хүү чинь дутсан юм тэр ээ
Эргэцүүлэн бодож хэлэх миний үгчэнэээ... гэсэн тэр л дөрвөн мөр.
-Та хариу захидал "Хүүгийн эцэгт бичсэн захидал"-даа бичсэн үү. Их олон хүн хариуг нь бичсэн ч хүнд үлдэж хүрч чадсан нь одоо ч үгүй шүү дээ?
-Тийм ээ. Үүний хариуг их олон хүн янз бүрээр бичсэн. Би нэгийг нь өөрийнхөө номонд оруулсан. Харин ардчиллын жилүүдэд Р.Чойномын бичсэн шүлгийг нэг удаа хэвлүүлсэн.
-Тоглолтоо яагаад "Амьдрал хайр дээр тогтдог" гэж нэрлэсэн бэ?
-Зарим хүмүүс амьдрал мөнгөн дээр тогтдог гэдэг. Би үүнтэй хэзээ ч санал нийлдэггүй. Тэр мөнгийг чинь хүн өөрөө л бүтээдэг шүү дээ. Хайр гэдэг их сайхан. Эх орон, эцэг, эхээ, эр нөхөр, эхнэр хүүхдээ хайрлах хайр гэдэг чинь агуу юм шүү дээ. Хайран дээр дэлхий ертөнц оршин тогтнож байгаа гэдгийг харуулахыг зорьсон юм.
-Та бичсэн шүлгээ тоолж үзсэн үү. Шүлэг, найраг тэрлэсэн 60 жил гэдэг ахархан хугацаа биш шүү дээ?
-Том, том яруу найрагчидтай хамт давхиж тоосон дунд л явсан. Гэхдээ тэд ч намайг орхиод явж чадаагүй, би ч тоосонд нь булагдаад үлдээгүй. Үнэхээр хамтдаа 60 жил болжээ. Бүтээж туурвихын төлөө гэсээр л өдий хүрлээ. Бичиж туурвисан маань 2-3 мянга орчим болсон байх. Радиогийн алтан фондод гэхэд 80 орчим дуу байдаг. Энэ удаагийн тоглолтод 20 гаруй дуу, миний шүлгийг уншсан хүмүүс гээд 40 гаруй үзүүлбэр байгаа. Хасаад хасаад л тэр.
-Таны шүлгүүдээс XX зууны шилдэг дуунд "Алтан зул", "Хүлээлт" дуу багтсан. Энэ тоглолтод олны мэддэг ямар дуунууд орсон бэ?
-Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн дуулсан "Учирлын блюз", мөн "Хар нүдэн бүсгүй", Шүүдрийн дусал" гээд олон түмэнд хүрсэн нэлээд дуу дуулагдана. Дээрээс нь Ц.Жагдаг, Ч.Чаминчулуун, Г.Равдан, Д.Сосорбарм, Т.Ариунаа, Б.Сийлэгмаа гавьяат, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цоодол, төрийн шагналт П.Пүрэвсүрэн нар оролцоно.
С.Туул