“Зууны манлай бүтээн байгуулалт”-аар тодорсон “Эрдэнэт” УБҮ шинэ зуунд спортын салбарт том хөрөнгө оруулалт хийж буй билээ. Үүний үр дүнд Эрдэнэт хотод спортын ямар ч төрлөөр тав тухтай нөхцөлд хичээллэх нөхцөл бүрдэж байгаа. Спорт цогцолборын дэргэд хөлбөмбөгийн зүлгэн хучилттай талбай ашиглалтад ороод нэг жилийн нүүрийг үзэж буй бол Монголдоо анхных болох хоккейн битүү ордны барилгын ажил ид үргэлжилж байна. Мөн уулын цанын бааз үйл ажиллагаагаа явуулахад хэдийнэ бэлэн болжээ.
Энэ удаа бид Эрдэнэтийн спортын энэ их бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмрээ оруулж яваа нэгэн хүнийг уншигчдадаа танилцуулж байна. Хөлбөмбөгийн лигийн гурван удаагийн аварга “Хангарьд”-ын дасгалжуулагч тэрбээр өдгөө хоккейн багийг нь мөн удирдаж буй аж. Мөн түүнчлэн энэ хоёр спортоор орон нутгийн салбар холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн жил Монголын хоккейн холбооны генсекээр томилогджээ. Хөлбөмбөгийн гэсэн тодотголоо хоккейтой хоршуулах болсон Мөнхнасангийн Отгонбаяртай уулзаж ярилцлаа.
-Эхлээд таны хөлбөмбөгтэй холбоотой
түүхийг сонирхъё.
-Миний хөлбөмбөгтэй холбогдсон нь
нийслэлийн 14 дүгээр сургуульд сурсантай шууд холбоотой. Одоо хөлбөмбөгийн
дасгалжуулагч хийж байгаа. Мөн холбоонд ажиллаж буй хүмүүсийн 60-70 хувь нь энэ
сургуультай ямар нэг сэжмээр холбоотой байдаг. Энэ бол Л.Доржсүрэн багшийн
гавъяа юм. Түүний шавь нар энэ спортын хөгжлийн төлөө тууштай үлдсэн нь багшийн
минь сургах арга барилын онцлогийг харуулах биз ээ.
Би 14 дүгээр сургуульд Доржсүрэн багшийн удирдлагад хичээллэж байгаад сүүлд “Хөдөлмөр”-т Эрэндоо, Ч.Владимир багш нарын гар дээр очсон.
-Та “Хангарьд”-ыг цөөнгүй жил
удирдсан. Дасгалжуулагчийн мэргэжил эзэмшсэн үү?
-Би 1984 онд Хөнгөн хүнсний
техникумд элсээд 1987 онд төгссөн. Сүүлд 1997 онд УБИС-ийн БТДС-ийг дүүргэсэн.
БТДС-д суралцаж байх үеэсээ л Эрдэнэт хотын шигшээ болон “Хангарьд”-ын
хөлбөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн.
-Харьцангуй залуудаа дасгалжуулагч
болжээ. Тоглогчийн амжилтаа сонирхуулна уу?
-Эхлээд довтлогчоор тоглодог байлаа.
Тэгээд хамгаалагч болсон. 1986 онд өсвөр үеийн УАШТ-ээс мөнгөн медаль авсан нь
анхны том амжилт. Үүнээс хойш УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль авч, лигт ч
цөөнгүй түрүүллээ.
-Та Монголын хоккейн холбооны
ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод яг нэг жил болж байна. Хөлбөмбөгийн
хүн яагаад гэнэт хоккейтой холбогдчихов?
-Монголын нөхцөлд энэ хоёр спорт
салшгүй холбоотой. Хөлбөмбөгийн хүн өвөлдөө хоккей тоглож, хоккейчид дулаан
цагт бөмбөг хөөдөг. Энэ л жишгээр би энэ хоёр спортыг хослуулж ирсэн. 1997 онд
Монголын хөлбөмбөгийн холбооны Орхон аймаг дахь салбарын нарийн бичгийн даргаар
томилогдож, одоог хүртэл энэ ажлыг хийж байна. 2001 онд мөн Хоккейн холбооны
аймгийнхаа салбарын генсек болсон. Үүнтэй зэрэгцээд “Хангарьд”-ын хоккейн
дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн юм. Өнгөрсөн жил Монголын хоккейн холбооны
ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон.
-Манай оронд бэнди хэмээх шинэ төрөл
хөгжөөд удаагүй байгаа. Үүнтэй бас холбоотой ажиллаж байна уу?
-Бас л бэндигийн Орхон аймаг дахь
салбарынхаа нарийн бичгийн дарга. Энэ ажлыг аваад хоёр жил болж байна. Энэ
спортыг ерөнхийдөө Эрдэнэтэд тулгуурлаж хөгжүүлэх бодлого баримталж байгаа учир
аль салбарынх гэлтгүй ачаалал ихтэй байдаг.
-Хөлбөмбөгийн “Хангарьд” клуб лигт
гурав түрүүлсэн Монголын шилдэг клубийн нэг. “Эрдэнэт” УБҮ гэсэн том айлын хаяа
түшсэнээрээ танай баг сайн тоглогчдыг урвуулж энэ амжилтад хүрэв үү эсвэл
дандаа нутгийн “бүтээгдэхүүн”-ээр бүрдсэн баг уу?
-2000 онд “Хангарьд”-ын 22
тоглогчийн 12 нь Улаанбаатар болон бусад газрынх байлаа. Одоо бол манай баг 100
хувь Эрдэнэтийн тоглогчдоос бүрдсэн. Тэр тусмаа ихэнх нь үйлдвэр, спорт
цогцолборт алба хашдаг. Энэ байдал цаашид ч удаан хугацаанд хадгалагдах байх.
Ногоон талбай ашиглалтад орсноор хөлбөмбөг сонирхох хүүхэд, залуучуудын тоо эрс
нэмэгдэж, одоо дээд ачааллаараа секц хичээллүүлж байгаа. Хоккейн багт ч гэсэн
Дархан, Шарын голын нэг, нэг тоглогчийг эс тооцвол бүгд Эрдэнэтийнхэн багтсан.
Энэ бүгд Эрдэнэтэд спортоор хичээллэх нөхцөл бүрдсэн учраас сайн суурь тавигдаж
байгааг харуулж буй юм.
-Монголын хоёр дахь зүлгэн хучилттай
хөлбөмбөгийн талбай хөдөө орон нутагт ашиглалтад орсон. Гэхдээ энэ нь хөдөө
гэлтгүй Монголын хөлбөмбөгийн хөгжилд дорвитой түлхэц өгч байна. Үүн шиг их
үүрэг гүйцэтгэх хоккейн ордны сураг дуулдаад багагүй хугацаа өнгөрлөө. Бүтээн
байгуулалтын ажлын үр дүн хэр байна вэ?
-Таван жил хөөцөлдөж байж
хөлбөмбөгийн талбайтай болсон. Одоогийн энэ байдалд оруулахад 200-аад сая
төгрөг зарцуулсан. Талбайг тойрсон суудалтай, стадионы хэлбэрт оруулж засах
төсөл хэлэлцэгдэж байна. Хоккейн ордны хувьд гурван жил яригдсан асуудал.
Төлөвлөгөө ёсоор энэ жил ашиглалтад орох ёстой байсан. Тооцоо буруу хийснээс
ажил түр зогсоод байна. Ордны барилгын суурийг “Эрдэнэт строй” гүйцэтгэж,
хоккейн байгууламжийг ОХУ-ын мэргэжлийн компани хийх юм.
-Яг ямар тооцоо буруу хийснээс
барилгын ажил удаашраад байна вэ?
-Ордон ашиглалтад орсны дараа хөргөх
төхөөрөмжийг нэг өдөр ажиллуулахад л 80 мянган ам.долларын тог зарцуулах дэндүү
ташаа тооцоог манай мэргэжилтнүүд гаргачихаад байгаа юм. Зүгээр энгийн дүгнэлт
хийхэд Мак комбинатын тэр том агуулах ямар тогоор ажиллаж байгааг бодох
хэрэгтэй. Мөн аль 1970-80-аад онд ажиллаж байсан Тосонцэнгэлийн мах комбинатын
үйл ажиллагааны тооцоог үзэж болно. Гэтэл хоккейн ордонд шалихгүй бага талбайд
хөргөх төхөөрөмж шаардлагатай шүү дээ. Бид ижил загварын ордны зардлын
судалгааг авчруулж, холбогдох мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах гэж
байна. Ингэснээр барилгын ажлын төсөв батлагдаж ирэх жил ордон ашиглалтад
орох байх.
-FIFA гишүүн орнууддаа өгөх
хаялгаараа толгой цохидог. Олон улсын хоккейн холбоо (IIHF) хэр байдаг юм бол?
-IIHF-ээс шайбтай хоккейг дэлхийд
жигд хөгжүүлэх үүднээс Азийн орнууд руу хандъя гэсэн бодлого баримталж байгаа.
Үүний хүрээнд наймдугаар сард хоёр төлөөлөгч ирж судалгаа хийгээд явсан.
Үүгээрээ тэд хэрэгцээтэй, дутагдаж байгаа хэрэглэл, материалыг тодорхойлж,
хангамжаа өгөх юм билээ. Гэхдээ FIFA-тай харьцуулшгүй л дээ.
-Хоккейн ордон ашиглалтад орсноор
хоккей гэлтгүй бусад мөсөн дээрх спортын хөгжилд түлхэц өгөх нь тодорхой.
Эдгээр холбоодоос хамтарч ажиллах санал ирж байна уу?
-Одоогоор нэг ч санал алга. Ордон
ашиглалтад орсны дараа шорт-трек, уран гулгалтынхан гарч ирэх байх л даа. Уул
нь нэгэнт ингэж нийтээрээ хэрэглэх юм чинь тэр холбоод маань бүтээн
байгуулалтын ажилд хөрөнгө, санхүүгээр биш юм гэхэд сэтгэл санаагаар дэмжиж
туслаасай. Ордон ашиглалтад орвол мөсөн дээрх бүх л спортын хөгжилд үр өгөөжөө
өгөх байх. Манай хоккейчдийн хилийн чанадад хийсэн тоглолтоос харахад эхний
хоёр үед шайб бага алддаг. Харин гуравдугаар үед өрсөлдөх чадвар нь мэдэгдэхүйц
буурдаг байгаа. Энэ нь манай хоккейчид өвөл гурван сар хүрэхтэй үгүйтэй
хугацаанд мөсөн дээр гардагтай холбоотой юм. Ордон ашиглалтад орж, жилийн
дөрвөн улиралд бэлтгэл хийхээр ахиц, дэвшил гарах нь мадаггүй биз ээ.
-Та аймгийнхаа бэндигийн холбоонд
бас албан тушаалтай гэсэн. Энэ спортыг хөгжүүлэхэд, баг барихад ерөнхийдөө
хоккейгоо түшдэг үү?
-Харахад л адилхан мэт боловч
шайбтай болон бөмбөгтэй хоккей их ялгаатай. Дүрэм, цохиурын урт, талбай дахь
тоглогчийн тоо гээд дурдвал их юм бий. Шайбтай хоккейд мөргөлдөөн, контакт их
байдаг бол бэнди цэвэр тоглолтыг шаарддаг. Тиймээс хоккей, бэнди хоёрыг салгаж,
тусад нь хөгжүүлэх бодлого баримталж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын
ажил үйлсэд амжилт хүсье.
-Баярлалаа. Эцэст нь “Эрдэнэт”
УБҮ-ийн үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн
З.Ганбаатар, үйлдвэрийн үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга, Монголын хоккейн
холбооны ерөнхийлөгч С.Ганжаргал, “Хангарьд” спорт клубийн захирал Д.Баясгалан
нартаа талархал илэрхийлье. Мөн “Эрдэнэт” УБҮ байгуулагдсаны 30 жилийн ойг нийт
үйлдвэрийн хамт олондоо дэвшүүлж буйг минь уламжилж өгнө үү.