gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.16
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.16
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хар баасан гариг буюу 13-ын тооны учир

Дэлхийд
2008-10-14
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2008-10-14
Хар баасан гариг буюу 13-ын тооны учир
Монголчууд есийн тоог тун их бэлэгшээдэг. Бас муу ёрын хэмээн үздэг то ч бий. Дордохын долоо хэмээн ярьдаг шүү дээ. Час өдөр гэж байна. Надад ээлтэй тоо хэмээн ярих хүн нэлээд элбэг.
Европчуудын хувьд бас тийм. Нэрт сэтгэл судлаач Зигмунд Фрейд л гэхэд 51 насандаа хорвоогийн мөнх бусыг үзэх гээд байна, тэгэхгүй юм шүү гэж байнга ярьдаг байж.
Яагаад гэхээр найз эмч Вильгелм Флис 23,28 гэсэн тоо эмэгтэйчүүд, эрчүүдийн мөчлөг болох тухай, мөн энэ нь хүний амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг талаар сайтар тайлбарласан байгаа юм. Тийм ч учраас Фрейд өөрийнхөө найзыг “биологийн Кеплер” гэж нэрлэжээ.

Ингээд Фрейдын “нас барах” ёстой 1907 он гарлаа. Тэрбээр юуны өмнө өөрийнхөө найман жилийн өмнө авсан телефон утасныхаа 1-43-62 гэсэн дугаарт ихээхэн ач холбогдол өгч эхлэв. Фрейд 43 нас өнгөрөөд байсан учир сүүлчийн 62 гэсэн тоо ямар нэг зүйл хэлээд байна хэмээн бодож байв. Хэдийгээр тэр 62 насандаа энэ ертөнцийг орхих юм байна гэж итгэж байсан боловч санаснаар нь болсонгүй. Харин ч 82 нас сүүдэр зооглон сая ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн аж. Гэвч энд анхаарал татах юм бий .Фрейдыг ийнхүү “мунхруулсан” гол хүн болох Флис 1928 оны есдүгээр сарын 23-нд нас баржээ. Мөн Флисийн эцэг ч есдүгээр сарын 23-нд нас барсан гэдэг юм.
Ямартай ч 23,28 гэсэн тоо Флисийн амьдралд энэ нөлөөгөө үзүүлснийг бид ийнхүү мэдэж авлаа. Харин энэ удаа эдгээр тоог түр орхиж бидний сайн мэдэх Европчуудын зүрх нь хагарах шахдаг 13 гэсэн тооны тухай сонирхож үзье.

Европчууд ялангуяа Германчууд 13 гэсэн тоо сонсохоороо чих нь сортолзоод нэг л таагүй байдалд ороод явчихдаг. Хэрвээ энэ муу ёрын 13 гэсэн тоотой холбоо бүхий азгүй явдал баасан гаригт тохиох юм бол бүр ч их сэжиглэнэ. Гэвч уг гаригт 13-ын тоо давхцах нь тун ховор учир сэтгэлээ нэлээд тайтгаруулна. Үнэндээ бол жилд ганцхан удаа энэ хоёр “уулздаг” гэж одон орон судлаачид үздэг боловч зарим жил 2-3 удаа давхцах тохиолдол бий. Тухайлбал,

1. 2008 он. Зургадугаар сар
2. 2009 он. Хоёр, гурав, арваннэгдүгээр сар
3. 2010 он. Наймдугаар сар.
4. 2011 он. Дөрөвдүгээр сар байх жишээтэй.

Мөн судалгаанаас үзвэл баасан гариг 13-нд тохиох явдал 400 жилд янз бүрийн сард тохиох бөгөөд түүнээс хойш давтагдаж эхэлдэг аж. Энэ 400 жилийн хугацаанд 13 гэсэн тоо 4800 удаа дайралдах агаад үүний 684 нь даваа, мягмар, 687 нь лхагва, ням ,харин 688 нь баасан гаригт тохиож буй. Өөрөөр хэлбэл бусдаасаа арай олон тохиож байгааг хараа биз.
Ер нь 13-ын тоотой холбоо бүхий олон онол байдаг боловч түүнээс батлагдсан нь цөөн. Үүнээс хамгийн их дэлгэрсэн нь Ийсүс Христийн сүүлчийн шөнө буюу түүний 12 номын бурхантай холбоо бүхий домог бөгөөд энэ 13 хүнээс заавал нэг нь золиослогдох болсон явдал билээ. Францад нэгэн сонин үйлчилгээ бий. Энэ нь “Арван дөрөв дэх зочин” хэмээх мэргэжлийн байгууллага юм. Учир нь хэсэг нөхөд цуглан хамт нэг оройг өнгөрөөхөөр шийдээд иртэл тэд 13-уулаа болчихвол уг байгууллага руу утасдаж өөрсдийн хэрэгцээ,сонирхолд зохицсон арван дөрөв дэх зочныг урьдаг ажээ.

Англид найрын ширээний 13 дахь сандал дээр хар хамба хилэнгээр хийсэн хулгана эхлээд тавьдаг бөгөөд бүх зочдыг суусны дараа авч хаядаг заншилтай. Мөн Скандинавын орнуудад ч 13 гэсэн тоотой холбоо бүхий олон домог яриа бий. Эндхийн Вальхаллд болсон их найранд 12 бурхан хүрэлцэн ирсэн ба Локи бурхан энд ирснээр бурхдын тоо 13 болж эдний хооронд ихээхэн хэрүүл шуугиан дэгдсэн бөгөөд үүний дүнд бүхний хайртай Бальдра бурхан амь үрэгдсэн гэдэг билээ.
Дундад зууны үед үүссэн хөзрийг “чөтгөрийн тоглоом” хэмээн нэрийддэг байжээ. Аргагүй юм. Яагаад гэвэл мөрийтэй тоглоомын явцад цөөхөн хүн баяжиж харин олонх нь хувхайран хоосордог жам бий. Хөзөр нь гил,бундан,цэцэг,дөрвөлжин гэсэн дөрвөн төрөл байх агаад эдгээр нь тус бүр 13 ширхэг хөзрөөс бүрддэг нь сонин байгаа биз.

Эртний Герегийн яруу найрагч Гесиод “Хөдөлмөр ба өдрүүд” хэмээх бүтээлдээ хаврын тариалалтыг сарын 13-нд эхлэхийг цээрлэсэн байдаг. Мөн Микенийн хаан Агамемионыг түүний хорон санаат эхнэр нь 13-нд хороосон домог бий. Эртний Вавилонд 12-ын тоог хамгийн сайн гэж үздэг байжээ. Тиймээс ч од гаригсын тохиолоор жилийг 12 сар, өдөр шөнийг 12 цагт хуваасан гэх яриа бий.
Европын зарим орны зочид буудалд 13 гэсэн дугаартай өрөө бараг байхгүй. Нисэх онгоцонд ч гэсэн 13 гэсэн дугаартай эгнээг олох нь толгой эргэм өндөр байшингийн 13 дугаар давхрыг олохоос ч хэцүү гэлцдэг юм. Мөн үүнээс гадна хачин инээдтэй юм ч их болдог аж. АНУ-ын Массачусетс мужийн нэг иргэн эхнэртэйгээ 12 жил ханилсныхаа дараа салж, харин 13 дахь жил өнгөрсний хойно дахин ханилсан гэдэг юм. Тэрчлэн хэтэрхий шүтлэгтэй энэ эр сар бүрийн 13-нд гэрээсээ цухуйдаггүй төдийгүй, захиалсан сонин сэтгүүлийнхээ 13 дугаар хуудсыг уншдаггүй гэнэ. Мөн зарим улсын хурдан галт тэргэнд 13 дугаар вагон гэж байдаггүй.

Ер нь 13-ын тоотой холбоо бүхий огт тайлагдашгүй оньсого мэт олон тохиолдол гарсан байдаг. Ялангуяа хөгжмийн аугаа их зохиолч Рихард Вагнерийн хувьд энэ тоо асар их учир утга агуулдаг гэх нь бий. Рихард Вагнер болон Гектор Берлиоза, Генрих Хейне, Жорж Брак, Альбрехт Дюрер, Жузеппе Верди, Мерилин Монро, Вальтер Гропиус, Айседора Дункан, Ингрид Бергман, Эдгар Аллон По нарын овог нэрийг латин үсгээр бичвэл бүгд 13 үсгээс бүрддэг ажээ.
Ингэхэд хөгжмийн зохиолч Р.Вегнар 1813 онд төрсөн бөгөөд тэрбээр хожим хоёрдугаар сарын 13-нд нас барсан юм. Байрейт дахь түүний театр наймдугаар сарын 13-нд нээгдсэн ба Вагнер амьдралынхаа туршид 13 дуурь бичсэн аж. Мөн түүний төрсөн оны тооны нийлбэр 13/ 1+8+1+3/ байдаг. Тэрчлэн Вагнерийн уран бүтээлд ихээхэн нөлөө үзүүлсэн хэмээн тооцогддог Веберийн “Эрх чөлөөт харваач” хэмээх дуурийн анхны тоглолт аравдугаар сарын 13-нд болсон аж. Мөн Вагнерийн “Тангейзер” дуурь Парист 1861 оны гуравдугаар сарын 13-нд анх тоглож үзэгч олны ширүүн эсэргүүцэлтэй тулгаран түүнийгээ хааж байсан бол 1895 оны тавдугаар сарын 13-нд мөн л Парист уг дуурийг тавьж болох зөвшөөрөл олгожээ.

Ингэхэд “Тангейзер” хэмээх энэхүү дууриа Вагнер 1944 оны дөрөвдүгээр сарын 13-нд бичиж дуусгасан байдаг. Түүнээс гадна Вагнерийн найруулагчаар ажиллаж байсан Ригийн төв театр 1837 оны есдүгээр сарын 13-нд нээгдсэн гэдэг. Мөн Вагнер гадаад оронд 13 жил цагаачилсан бөгөөд тэрбээр Байрейтийг есдүгээр сарын 13-нд орхин гарч, Венецийг хамгийн сүүлчийн удаа 1883 оны нэгдүгээр сарын 13-нд үзсэн ажээ. Тэрбээр Герман нэгдээд 13 жил болсны дараа нас барсан. Харин энэ бүх тоо баримтын тухай 1913 онд нийтлэгдсэн “1000 гайхамшиг” хэмээх номонд бичсэн байдаг билээ.
Мөн 13 гэсэн тооноос гадна долоо хоногийн баасан гаригийг тойрсон элдэв яриа бас бий. Үүний үүсэл домог их эртнээс үүдэлтэй. Ийсүс Христийг баасан гаригт цовдолсон бөгөөд Адам, Ева хоёр “хэрүүлийн алимаа “ баасан гаригт хүртсэн гэлцдэг юм. Мөн Наполеон баасан гаригт байлддаггүй байсан бол Канцлер Бисмарк баасан гаригт ямар нэг гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурдаггүй байжээ.

Ер нь Баасан гариг, 13-ын тоотой давхацсан тохиолдолд илүү их гай гамшиг тохиолддогийг шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлах явдал бий. Тухайлбал 1984 онд Германы “Авто клуб” хэмээх нийгэмлэг нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Энэ онд баасан гариг,13-ын тоотой давхацсан гурван өдөр тохиосон бөгөөд тухайн хоногуудад авто осол ердийнхөөсөө 30 хувиар өсч байсан гэнэ. Гэхдээ энд жилийн ямар улирал байсан, цаг агаар хэр тааламжтай байв гэдэгт онц анхаарал тавиагүй бололтой.
Гэтэл 1993 онд гарсан “Их Британийн эмнэлгийн сэтгүүлд” баасан гариг 13-нд давхацсан өдөр өвчлөгсдийн тоо 25 хувиар өсч байлаа хэмээн тэмдэглэжээ. Харин Францын ван XIII Людовик 13 гэсэн тоонд хамгийн дуртай байв. Тийм ч учраас Людовик Австрийн Анна гүнжийг 13 настай байхад нь авч суусан билээ. Харин социализмын үед бид жилд нэг удаа 13 гэсэн тоонд ихэд дуртай байлаа. Энэ нь 13 дахь сарын цалин хэмээх шагнал билээ.

Д.Баасанжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан