МАХН-ын дарга М.Энхболд УИХ-ын
даргад Д.Лүндээжанцанг нэр дэвшүүлсэн намынхаа шийдвэрийг өнгөрсөн баасан
гаригт АН-ын дарга Ц. Элбэгдоржид хүргүүлжээ. АН-ын гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь
зөвлөлтэйгөө өчигдөр хамтран хийсэн өргөтгөсөн хуралдаанаараа уг асуудлыг
хэлэлцлээ. Тус нам Д.Лүндээжанцанг УИХ-ын даргаар томилох саналыг дэмжих
боломжгүй гэж үзэж байгаа юм. УИХ-ын тухай хуульд зааснаар сонгуулийн үр
дүнгээр парламентад олонхи бүрдээгүй бол хамгийн олон суудал авсан нам, эвслийн
бүлэг бусад намтай зөвшилцөн УИХ-ын даргыг томилдог юм. Д.Лүндээжанцанг
дэмжихгүй гэдгээ АН мэдэгдсэний дараа УИХ дахь МАХН-ын бүлгийн дэд дарга Б.
Эрдэнэсүрэнгээс байр суурийг нь сонирхлоо.
-АН Д.Лүндээжанцанг дэмжихгүй
гэдгээ мэдэгдлээ. Бүлэг өөр хүнийг нэр дэвшүүлэх үү?
-Үгүй, зөвшилцөл гэдэг
тохиролцоо биш. Дээд шүүхийн тайлбарт ч дурьдсан байдаг. Бид АН-д саналаа
хүргүүлсэн, тэд хариугаа өгсөн. Зөвшилцөл гэдэг ердөө л энэ. Эсрэг санал өгсөн
ч, зөвшөөрсөн ч саналаа хүргүүлээд хариу ирүүлсэн бол зөвшилцөж байгаа нь энэ
юм. Харин тохиролцоно гэсэн тохиолдолд өөр л дөө.
-Төрийн байгуулалтын
байнгын хорооны хурлаар өнөөдөр (өчигдөр) энэ талаар хэлэлцэх байсан. Гэсэн ч
хурал хойшилчихлоо. Юунаас болов?
-Улс оронд ийм уй гашуу
тохиолдсон үед дарга томилно, томилохгүй гээд маргалдаж суух нь зохимжгүй гэж
намууд ярилцсан.
-Бүлгийн хурлаар
Айвенхоу майнзтай хийх тогтвортой байдлын гэрээний явцын талаар байсан, сонссон
уу?
-Төлөвлөгөөнд тийм байсан
ч цаг хүрэлцсэнгүй.
-Мэдээлэл өгөх хүмүүс
уг нь ирсэн юм уу. Өнгөрсөн долоо хоногт АН-ынхан энэ асуудлаар мэдээлэл сонсох
гэсэн ч тэд ирээгүй учир онцолж асуугаад байгаа юм?
-Ирсэн, ирсэн. Сангийн
яамны Төрийн нарын бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, мэргэжилтнүүд гээд. Гэхдээ
Төсвийн гүйцэтгэлийн талаар ярилцаад энэ талаар мэдээлэл сонсох цаг гарсангүй.
-Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлээр
төсвийн зарлага 59 тэрбум төгрөгөөр хэтэрсэн. Төсвийн ерөнхийлөн захирагчдаас
21 нь баталсан төсвийг хэтрүүллээ. Үүнд бүлэг шүүмжлэлтэй хандаж байгаа юу?
-Хэтрэлт, хэмнэлтийн
агуулгыг харахгүйгээр шууд тоо хараад дүгнэх нь учир дутагдалтай. Хэмнэсэн
болгон сайн биш шүү дээ. Ажлаа хийгээгүйгээс төсөв хэмнэгдсэн байж болно.
Зардал зэргийг хэмнэсэн бол сайн л байна. Үүнтэй адил хэтэрсэн болгон муу гэж
хэлж болохгүй. Санхүүгийн нарийн асуудлыг сайн харж дүгнэх хэрэгтэй.
С.Сэлэнгэ