Хойд Солонгос зүүн эрэг дэх пуужин хөөргөх талбайд байрлуулаад байсан хоёр баллистик пуужингаа татан авсан тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны эх сурвалж дээр үндэслэн дэлхийн мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
БНАСАУ эдгээр пуужинг туршилтын журмаар хөөргөх гэж байна гэсэн болгоомжлол дэлхий нийтийг түгшээхийн зэрэгцээ Пёньяан Өмнөд Солонгос болон АНУ-ын газар нутагт байрлах зарим нэг объектод цохилт өгнө хэмээн сүрдүүлж байсан юм.
Гэвч харвахаар бэлэн байдалд оруулаад байсан дунд тусгалын хоёр “Мусудан” пуужингаа ийнхүү татан авлаа. Энэ пуужин нь Америкийн тэнгисийн цэргийн бааз байрладаг Гуамын арлуудад хүрэх хүчин чадалтай. Ийнхүү пуужингуудаа татан авсан нь БНАСАУ Солонгосын хойгийн өнөөгийн энэ хурцадмал байдлыг дайны аюулд хүргэх бодолгүй байгааг харууллаа гэж шинжээчид үзэж байна.
Хойд Солонгос хоёрдугаар сард цөмийн гурав дахь туршилтаа явуулсны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс шинэ, илүү хатуу хориг арга хэмжээ авснаар Солонгосын хойгийн байдал хурцдаж эхэлсэн юм. Мөн АНУ, Өмнөд Солонгосын жил бүр явуулдаг өргөн хүрээг хамарсан хамтарсан цэргийн сургуулилт Пёньяаны эгдүүцлийг төрүүлж байгаа. Өнгөрсөн ням гаригт хоёр улсын тэнгисийн цэргийн хүчний уламжлалт хамтарсан сургуулилт Шар тэнгист эхлээд байна.
“ӨДӨӨН ХАТГАСАН ТҮР ЗОГСОЛТ”
“Мусудан" пуужингууд ямар ч үед хөөргөхөд бэлэн байдалтай байсан. Харин одоо тэднийг татан авлаа гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны нэрээ нууцалсан эх сурвалж “Франс пресс” агентлагт мэдээлжээ.
Энэ үеэр Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жорж Литтл пуужингуудыг татан авсан явдалд тайлбар өгөхөөс татгалзсан ч сүүлийн үед “бидэнд өдөөн хатгасан түр зогсолт ажиглагдсан” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Мөн тэрбээр “Гэхдээ энэ алхам нь Солонгосын хойгт тогтвортой, энх амгалан байдлыг тогтоох хүчин чармайлтанд ач тусаа өгнө гэж бид бодож байна” гэжээ.
Хойд Солонгос дунд тусгалын “Мусудан” баллистик пуужингаа 2010 онд болсон цэргийн парадын үеэр анх олон нийтэд үзүүлсэн бөгөөд нэг ч удаа туршилт хийж байгаагүй. Өнгөрсөн сард Пёньяан цөмийн ээлжит туршилтаа явуулах гэж байна гэсэн мэдээлэл тарсантай зэрэгцэн Өмнөд Солонгос ард иргэддээ учирч болзошгүй аюулын түвшинг нэмсэн юм. Багаар бодоход нэг баллистик пуужинг (3000 км-ын тусгалтай) түлшээр цэнэглэж, хөөргөхөд бэлэн байдалтай болгосон гэж Америк болон Өмнөд Солонгосын эх сурвалжууд үзэж байжээ.
Пуужингийн туршилт хийснээр Пёньяан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2006 онд гаргасан 1718 тоот тогтоолыг зөрчсөн явдал болно. Уг тогтоолд Хойд Солонгосыг шинээр цөмийн туршилт явуулах болон баллистик пуужин хөөргөхийг хориглодог. Аюулгүйн зөвлөлөөс шинэ хориг тавьсны дараа Пёньяан цөмийн зэвсэг хэрэглэнэ хэмээн заналхийлж, үйл ажиллагааг нь зогсоогоод байсан цөмийн реакторынхаа үйл ажиллагааг сэргээхээ мэдэгдэж байсан.
Б.Мишээл