Нийслэлийн оршин суугчид зусландаа гарч эхэлж байгаатай холбогдуулан энэ чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийтийн тээврийн газрын диспетчерийн албаны дарга Г.Доржпаламаас тодруулга авлаа.
-Нийслэлийн иргэд зусландаа гараад хэдийнэ эхэлчихсэн байгаа. Зуслангийн нийтийн тээврийн үйлчилгээг танай байгууллага хариуцдаг уу?
-Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг өвөл зуны аль ч улиралд зохион байгуулах үүрэг нь манай нийтийн тээврийн газарт байдаг.
-Зуслангийн ямар чиглэлд хичнээн автобус иргэдэд үйлчилж байгаа вэ?
-Өвлийн улиралд Сүхбаатар дүүргийн XIX хороо буюу Халдварт Шарга морьтын чиглэлд 10 том оврын автобус үйлчилж байгаа. Мөн цаашаа Санзай буюу Цэргийн амралт хүртэл Бөмбөгөрөөс нэг автобус иргэдэд үйлчилж байна. Энэ сарын 23-наас Санзайн чиглэлд нэг автобус, Шарга морьтын чиглэлд хоёр том оврын автобусыг нэмж явуулахаар болсон. Зусландаа айлууд гараад жигдрээд ирэх үе буюу тавдугаар сарын 23-наас хуучин хуваарийн дагуу Жигжид Бөмбөгөрийн чиглэлд автобусаа явуулж эхэлнэ. Зургаадугаар сарын 23-наас Яргайт, Яргайтын богино, Гоодой, Гүнт, Майхан толгой, Баянбулагийн зуслангийн чиглэлд бага оврын автобус үйлчилж эхэлнэ. Үндсэндээ зургаадугаар сарын сүүлээс зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг жигдрүүлж өгнө. Майхан толгой, Баянбулагийн айл өрхийн тоо нэмэгдсэн учраас том оврын автобус явуулахаар төлөвлөөд байгаа.
-Тэрэлж Улаанбаатарын чиглэлийн нийтийн тээврийн асуудлыг танайх хариуцдаг уу?
-Өмнө нь Авто тээврийн газар хариуцаж байсан. Нутаг дэвсгэрийнхээ харьяаллаар Тэрэлж Налайх дүүргийн VI хороо учраас манайх хариуцахаар болсон юм. Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийтийн тээврийн газар, үйлчилгээ эрхлэгч "Ирээдүй аяны зам" компанитай гурвалсан гэрээ байгуулж Тэрэлж Улаанбаатарын чиглэлд нэг том оврын автобусаар иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа. Өглөө Тэрэлжээс 08 цагт хөдөлнө. Өдөр Улаанбаатараас ( Вокзалаас) Тэрэлж рүү 16 цагаас явна. Харин Налайхаас Тэрэлж рүү Хөлөг-Налайх хоршооны бага оврын автобус үйлчилдэг.
-Улаанбаатар Тэрэлжийн чиглэлд нэг автобус үйлчилдэг гэлээ. Энэ нь иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд хүрэлцдэг үү?
-Тэрэлжид олон амралтын газар үйл ажиллагаа явуулдаг учраас амралтын газрууд амрагчиддаа өөрсдийн автобусаар үйлчилдэг. Иргэд амарч очихдоо голдуу өөрсдийн унаагаар очих сонирхолтой байдаг учраас нэг автобус үйлчлэхэд хангалттай гэж үзэж байгаа.
-Зуслангийн чиглэлд явах тээврийн хэрэгслийн цагийн хуваарь, билетний үнийн хувьд ямар байдаг вэ?
-Хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээ бүгд адилхан. Өглөө 06 цаг 45 минутаас 22 цаг 30 минут хүртэл иргэдэд үйлчилгээ үзүүлнэ. Том оврын автобус 500 төгрөгөөр харин бага оврын автобус 600-700 төгрөгөөр үйлчилж байгаа.
-Нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэд багагүй санал гомдол гаргадаг. Иргэдийн санал гомдлыг хэрхэн хүлээн авч шийдвэрлэдэг вэ?
-Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд оролцож буй том, бага оврын автобус, такси компанийн үйлчилгээний талаарх санал гомдлыг манай дээр 24 цагийн турш тээвэр зохицуулагч ажиллуулан хүлээн авдаг. Санал гомдлыг 326352, 321490 дугаарын утсанд хүлээн авдаг. Энэ утсанд ирсэн санал гомдлыг бид өглөө бүр шуурхай хурал хийн иргэдийн санал гомдлыг барагдуулдаг. Нийтийн тээвэртэй холбоотой хүсэлт, санал, гомдол байвал манай дээрх утсаар бидэнтэй холбогдоорой.
-Том оврын автобусанд халаасны хулгайчид үүрлэсэн байдаг гэж хүмүүс их бухимддаг. Энэ талаар танай байгууллага цагдаатай хамтран ажиллах ч юм уу, ямар нэг тууштай арга хэмжээ авдаг уу?
-Үнэхээр Улаанбаатарын халаасны хулгайн гол объект нийтийн тээврийн том оврын автобус. Бид иргэдийн зорчих тасалбар дээр байнга сэрэмжлүүлэг хэвлүүлдэг. Мөн автобусанд хүний нүдэнд ил харагдах газар сэрэмжлүүлэг байрлуулдаг. Иргэд өөрсдөө автобусанд эд хөрөнгөндөө маш сайн анхаарал тавьж явах хэрэгтэй.
Л.Болорцэцэг