gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     7.22
  • Валютын ханш
    $ | 3585₮
Цаг агаар
 21
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 7.22
Валютын ханш
$ | 3585₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Элсэлтийн шалгалтын эргэн тойронд...

Боловсрол
2011-06-20
1
Twitter logo
1
Twitter logo
Боловсрол
2011-06-20
Элсэлтийн шалгалтын эргэн тойронд...
Элсэлтийн ерөнхий шалгалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд авлаа. Энэ жил 39043 төгсөгч шалгалт өгсөн бөгөөд нийслэл, орон нутгийн хэмжээнд 47 газар шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтын үеэр хүндрэл, алдаа дутагдал гараагүй талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд цаг тухайд нь мэдээлж байсан юм.

Элсэлтийн ерөнхий шалгалт нь төгсөгчдөд ирээдүйн мэргэжлээ зөв сонгож, цаашид амжилттай ажиллаж, амьдрах чухал алхам болдог. Энэ жилийн хувьд шалгуулагчид шалгалтад ирэхдээ бичиг баримтаа бүрэн бүрдүүлж, нэг цагийн өмнө ирсэн байсан. Энэ нь тэд шалгалтдаа хариуцлагатай хандаж байгаагийн нэг илрэл гэж шалгалт зохион байгуулагчид ярьж байлаа.

Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан тестийн эмхэтгэл, шалгалтын журамд орсон өөрчлөлт, даалгаврыг нээлттэй болгосон нь өмнөх жилийг бодвол давуу болсон. Харин төгсөгчид даалгавраа цагтаа амжиж гүйцэтгэсэн эсэх, шалгалтын хяналт шалгалт, материал боловсруулалт, тест хэр хүнд байсан талаар шалгуулагч болон багш нараас сонирхсон юм.

Шалгалт хэвийн явагдлаа

57 дугаар сургуулийн сурагч Ё.Пэлмаа:
-Би газарзүйн хичээлээр шалгалт өгсөн. Даалгаврууд нь хүнд байгаагүй. Ихэнх тест нь Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан элсэлтийн ерөнхий шалгалтын эмхэтгэл номоос ирсэн. Нийт 55 тестийг 80 минутад багтаан гүйцэтгэж чадсан. Манай ангид хяналт тавьж байсан хоёр багшийн хувьд хэн нэгэнд зааж, зөвлөөгүй, шалгалт хэвийн явагдсан. Харин нөгөө хувилбарын зарим өгөгдлүүд эргэлзээтэй байсан гэж сурагчид хянагч багш нараас лавлаж байсан.

Хяналт сул байсан нь сурагчдыг бухимдууллаа

“Орхон” цогцолбор сургуулийн сурагч Д.Нямдолгор:
-Химийн хичээлийн шалгалтын хувьд бэлдэж байсан номоос ихэнх даалгавар ирлээ. Бэлтгэлээ хангалттай хийсэн болохоор цагтаа амжиж дууссан. Шалгалт цагтаа эхэлсэн ч шалгалтын үед хянагч багш нарын хяналт сул байсан нь ажиглагдсан. Энэ нь сурагчдыг бухимдуулж бас тэдний цагийг үрж байсан.

Цөөхөн тест элсэлтийн ерөнхий шалгалтын номоос ирсэн

“Үй-Цай” дунд сургуулийн сурагч Б.Дамдинбазар:
-Газарзүйн хичээлийн шалгалт цагтаа эхэлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтын номоос их бэлдсэн ч цөөхөн тест ирсэн. Гэхдээ даалгавар хүнд байгаагүй өмнө нь үзэж, судалсан зүйлүүд байсан. Энэ удаагийн шалгалтыг туршилт хэлбэрээр өглөө. Тест нь хялбар байсан болохоор өөртөө итгэлтэй байна. Олон хувилбартай болохоор зарим нэг асуух зүйл сурагчдад гарч байсан. Тэр бүгдийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдэд бичгээр дамжуулан асууж байсан. Шалгалт ямар нэг будлиангүй, шударга явагдсан гэж бодож байна.

Даалгавар алдаатай байсан

“Орхон” цогцолбор сургуулийн сурагч Н.Наранцацрал:
-Математикийн шалгалт үргэлжлэх хугацаа нэмэгдсэн болохоор хангалттай байсан. Өмнө нь бэлдэж байсан тестийн номоос даалгавар ирээгүй. МУИС-ийн шар, цэнхэр, горьтогтой номоос ихэнх тестээ боловсруулсан байсан. Мөн Математикийн Б хувилбарын гуравдугаар даалгавар алдаатай байсан нь шалгуулагчдыг эргэлзүүлсэн. Зарим ангид хянагч багш нар гар утас, таблиц, тооны машинтай орсон хүүхдүүдэд шаардлага тавиагүй. Энэ байдал нь хянагч багш нар үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байгаа мэт санагдсан.

Би 798 оноо авлаа

V дугаар сургуулийн сурагч А.Чингүүн:
-Англи хэлний шалгалтын хувьд эргэлзээтэй зүйл их байлаа. Даалгаврын дэвтрээ авч гарч ирсэн болохоор ерөнхийдөө хэдэн оноо авснаа мэдэж байна. Алдаагаа шалгахад би 800 онооны даалгавраас 798 оноо авсан байна лээ. Мэддэг хүнд шалгалтын материал амархан байсан. Би химийн хичээлээр шалгалт өгсөн. Өмнө нь хангалттай сайн бэлдээгүй учир ихэнхийг нь таамгаараа бөглөсөн. Шалгалтдаа сайн бэлдээгүй хүүхдүүд ч азаа үзэн тестийг таамгаараа бөглөж байсан.

Биологийн тестүүд амархан байсан

“Орхон” цогцолбор сургуулийн сурагч А.Алтанцацрал:
-Биологийн хичээлийн даалгаврууд амархан байсан. Тэр дундаа эхний хорин даалгаварт өмнө нь үзэж байсан энгийн зүйлс оруулсан байсан. Шалгуулагчид ийнхүү хариулж байлаа.

Энэ жил хамгийн их буюу 33 мянган сурагч математикийн хичээлээр шалгалт өгсөн байв. Тэдний дунд материал эргэлзээтэй, алдаатай байсан гэх яриа гарч байлаа. Харин мэргэжлийн багш нараас даалгавар боловсруулалт, сурагчдын мэдлэгийн төвшинд хэр зохицож хийж чадсан, өмнөх жилтэй харьцуулахад хэр хүнд даалгавар боловсруулсан талаар асуулаа.

Боломжийн материал шинээр боловсруулсан байна

Химийн багш Р.Нарантуяа:
-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын химийн шалгалтын даалгаврыг стандартын дагуу сурагчдын ерөнхий мэдлэгийн төвшинд боловсруулсан байна. 2006-2010 оны тестийн эмхэтгэл номын даалгавруудаас гадна боломжийн тест шинээр боловсруулжээ. Бүтэц, агуулга нь өмнөх жилтэй адилхан болж. Харин даалгаврын нэгдүгээр хэсгийн тоо нэмэгдсэн байна. Эргэлзээтэй даалгавар байгаагүй. Тиймээс номын дагуу сайн бэлдсэн сурагч хангалттай оноо авах бүрэн боломжтой. Мөн жил бүрийн даалгаврыг ном болгон гаргахдаа алдаагүй хэвлэх хэрэгтэй.

Номоос хангалттай тооны тест орсон байна

Физикийн багш Д.Алтанхуяг:
-Физикийн хичээлийн даалгаврууд харьцангуй хялбар байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврын номоос ихэнх даалгавар оржээ. Өөрчлөлт орсон зүйл гэвэл нэгдүгээр хэсгийн даалгаврын тоо цөөрч, хоёрдугаар хэсгийн даалгавар нэмэгдсэн байна. Онолын хувьд зарим нэг эргэлзээ төрүүлсэн даалгавар байсан. Гэхдээ энэ нь тийм ч хүнд байгаагүй. Энэ жилийн даалгавар ерөнхийдөө хүнд биш нэг жигд байгаа нь ажиглагдаж байна.

Түүхийн даалгавар бусад хичээлийг бодвол амархан болж

Нийгмийн ухааны багш Д.Дүгэрмаа:
-Түүхийн хичээлийн даалгавар өмнөх жилтэй харьцуулбал боломжийн байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын эмхэтгэл номоос тестүүд орсон нь сурагчдад хангалттай оноо авах боломжийг олгожээ. Бусад хичээлийн даалгаврыг бодвол харьцангуй хялбар тест ирсэн учир хүүхдүүд амжилттай гүйцэтгэсэн гэж найдаж байна.

Математикийн тестийг өөр өөр төвшинд боловсруулжээ

Математикийн багш Ж.Баярсайхан:
-Энэ жилийн даалгаврын хувилбаруудыг өөр өөр төвшинд боловсруулсан байна. Элсэгчдийн ерөнхий мэдлэгийн төвшин, чадвар, чадавхийг шалгаж буй учир бүх хувилбарууд нь нэг төвшинд байх нь зүйтэй. Зарим хувилбарын даалгавар алдаатай байгаа нь ажиглагдсан. Тестийн эмхэтгэл номоос цөөн даалгавар орсон байна.

Д.Гэрэлцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан