gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хурандаа Д.Дан-Аа: Халх голд дарийн утаа үнэрлэсэн цэрэг явлаа би

Нийгэм
2011-03-18
0
Twitter logo

Дан-Аа гэдэг өвгөн хурандааг танихгүй хүн ховор. Даангүй Аюулаас хамгаалах газар, Хилийн албаныхан бүр сайн мэднэ дээ. Холбоочин Дан-Аа л гэх. Бас боловсон хүчний Дан-Аа гэж олон хүн хэлдэг юм билээ. Аргагүй юм. НАХЯ-ны боловсон хүчний албанд 24 жил ажилласан хүн түүнээс өөр байхгүй ажээ.

Түүнтэй уулзлаа. Тэрбээр угалзарсан буурал халимагаа илэнгээ
-Би цэл залуудаа Халх голын дайнд оролцож явснаасаа хойш цэргийн мөрдэсийг 60 жил зүүж явна шүү дээ гэж яриагаа эхэлсэн юм.

-Цэргийн албанд хэзээ ирэв. Тэр үе чинь ямар он жилүүд байв даа?

-1944 оны зудтай бичин жил Хөвсгөл аймгийн Түнэл сумаас цэргийн албанд мордсон хүн дээ. 18-хан настай. Одоо шиг машин тэрэг байх биш дээ. Морин өртөөгөөр 21 явж Улаанбаатарт ирж байлаа. Хот газрыг анх удаа харж байгаа нь тэр. Тэгээд карантин дээрээс Хилийн цэргийн холбооны сургалтын төвд хуваарилагдлаа. Морз гэдгийг заалгаж радист болов. Дундговиос ирсэн Ёндон бид хоёр тун гайгүй суралцсанд тооцогдсон доо. Гэтэл Халх голын дайн эхэлж бид нэг л удаагийн түргэний дохиогоор тэр зүг хөдөлж билээ.

-Дорнын тэнгэрт дайны утаа манарч байхад тэнд очсон байх нь ээ?
-Бид чинь хилийн цэргүүд. Холбооны хэлтсийн дарга ахмад Нямдоржоор ахлуулсан хэсэг Баянцагааны 24 дүгээр отрядад очиж дайны үеийн тусгай үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Ёндон бид хоёр тэр хэсэгт холбоочноор томилогдсон юм.

-Тусгай үүрэг гэдгээ жаахан тодруулна уу?
-Дайны үед хилийн цэргийн гүйцэтгэх үүрэг тусдаа шүү дээ. Галын шугамд биш. Дайн болж өнгөрсөн газруудад тохинуулах ажлыг хилийн цэрэг гүйцэтгэдэг юм л даа. Тодруулж хэлбэл дайны хөлд самуурч үлдсэн хорлон сүйтгэж болзошгүй цэргийн байршлыг илрүүлэх, тагнуул туршуул, дайсны үлдэгдэл байвал баривчлах их ойлгомжтойгоор хэлэх юм бол цэвэрлэгээний ажил гэж хэлж болох биз ээ.

-Дайны талбарт үүрэг гүйцэтгэж явахад хүнд үе их биз. Айж эмээж байв уу?
-Нас залуу, цус шингэн юунаас ч айхгүй байсан даа. Харин Тамсаг орчим байрласан Зөвлөлтийн цэргийн үйл ажиллагааг л их сонирхож байлаа. Дайны үеийн өнгөлөн далдалтаас эхлээд тэдэнд гайхамшигтай юм их. Цэлийсэн талд юу ч үгүй амар тайван юм шиг байж байтал пуужингийн дохио өгмөгц л нөгөө эзгүй юм шиг байсан газар чинь танк, явган цэргийн давшилтаар дүүрч тэнгэрт хэдэн зуун онгоц хөөрөөд. Бахархмаар байсан. Харин юу нь хүнд байв гэвэл дайны талбарт чинь хувцас тайлна гэж байхгүй шүү дээ. Хоол идэх тухайд ч ярих юмгүй зөвхөн хар талхаар амь зогооно доо.

Ер нь дайн гэдэг тийм байдаг хойно. Цэргийн хүн бүр хүнд шалгуурыг давдаг. Манай холбооны хөдөлгөөнт хэсэг Полу машин дээр станцаа суурилуулчихсан л явах. Оросынхон болохоор биднээс мундаг машинтай “гишгэчих” гээд л. Харин манай сургагч Михайлов арга чаргыг нь олж явдаг байсан. Дайнаас дажин нь гэж. Оросууд чинь бас их дээрэлхүү загнана шүү дээ.

-Энэ тухай сонссон л доо. Монгол, Оросын цэргүүдийн хооронд элдэв маргаан мунддаггүй байсан гэж дайнд явж байсан хүмүүс ярьдаг.
-Миний хувьд нүдээр харсан юм байхгүй ээ. Тухайн үед хүмүүсийн ярих нь нутгийн малчид энэ тэрийн хооронд мал ахуйн элдэв маргаан их гардаг. Олны мэдэх нэг жишээ бий шүү дээ. Л.Дандар баатар орос цэргийн даргыг буудчихсан гэдэг. Элдэв дажингийн гай байсан байх.

-Говь Хянганы тулалдаан гэж ярьдаг. Тэр чигт танай хилийнхэн үүргээ гүйцэтгэсэн л биз?
-Тэгэлгүй дээ. Өвөрмонголын Үзэмчин хошуу Нуухын сүм хүртэл явсаан. Манай хөдөлгөөнт станцынхан өнөөдөр хилийн дотор, маргааш гадна, нөгөөдөр нь буцаад өөрийн нутагт нь ороод ирчихсэн явдаг байв. Баривчлагдагсад ч олоон.

-Танай хэсэгт олон хүн баригдсан уу тэгээд...?

-Хэдэн хүн баригдав гэж тоолж байсангүй. Холбоочны үүрэг ч тийм биш. Хичнээн арван хүн барьсан ирэх түүнд нь япон цэрэг ч байх. Хятад ч байсан. Нэг сонирхолтой нь цэргээс зугтаад гадагш гарчихсан Монгол хүртэл баригдсан байдаг байлаа. Цэргийн түүхчдийн бичснээс үзэхэд Халх голын дайны үед хилийнхэн японы ахлах, дунд офицер, бага дарга нийт 273 хүнийг олзолж ирсэн баримт байдаг юм.

-Дайн дууссаны дараа хаана үүрэг гүйцэтгэх болсон бэ?
-Халх голын 24 дүгээр отрядын холбооны албанд очсон. Тэгээд 1948 онд уг отрядыг баруун хязгаарт Үенч рүү нүүх үед би офицер болж Дорноговийн Сулинхээрийн отрядад холбооны станцын даргаар томилогдсон доо. Тэгээд 1959 онд хилийн цэрэг татан буугдахад Аюулаас хамгаалах байгууллагад ирж төлөөлөгч онцгой төлөөлөгчөөр ажиллаж байгаад дахиад Дорноговьт мөрдөн байцаагчаар томилогдож байв. Түүнээс хойш арван жилийн дараа НАХЯ-ны боловсон хүчний хэлтэст ирээд миний “нүүдэл” дууссан даа. Уг хэлтэст ахлах байцаагч, тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын орлогч гэх албан тушаалд 24 жил ажилласан хүн дээ. Бас яамныхаа ахмадын байгууллагад 18 жил сонгуульт үүрэг хүлээсэн. Ингэхээр би чинь тооцоод үзэхэд 60 жил цэргийн байгууллагад хөдөлмөрлөсөн байдаг юм.

-НАХЯ-ны боловсон хүчнийг бэлтгэх, сонгох ажил гэдэг онцгой албаны нэг биз?
-Асар хариуцлагатай алба. Төрийн нүд, чих болж байдаг газар хүнийг сонгож авна гэдэг их нарийн шүү дээ. Улс төр, ажил хэргийн, хувийн шинж чанар гэсэн гурван чиглэлээр маш нарийн судална. Тухайн хүний хувийн шинж чанарт мэдлэг, боловсрол нь ёс суртахуун нь ямар юм гэхээс гадна гэр бүлийн байдлыг бүр удам угсаагаар нь судалж үздэг байлаа шүү дээ. Хорин дөрвөн жил миний ажил, сургуульд сонгож авсан, дэвшүүлсэн хүмүүсээс хэл аманд өртсөн нэг ч хүн байгаагүй. Энэ бол миний ажил амьдралын бахархал.

-Таныг өнөөгийн цагдаагийн академийн эх суурийг тавьсан хүн гэж сонссон юм байна?
-Би НАХЯ-ны боловсон хүчний сургалтын асуудал хариуцсан хэлтсийн дарга байхдаа Яамны дээд сургуулийг дотор нь хуулийн, командын, улс төрийн гэсэн ангитайгаар байгуулах ажлыг гардан хийсэн юм. Энэ сургууль маань өргөжсөөр одоо Цагдаагийн академи гэх болоод байгаа. Ер нь сайн хүмүүсийн дэмжлэг сайхан хамт олны хүчээр ажил үүргээ амжилттай гүйцэтгэж явсаны үр дүнгийн нэг нь тэр.

-Та өнөөгийн боловсон хүчний сонголтыг ямар байна гэж боддог вэ?
-Боловсон хүчний сонголт өнөөдөр ямар байгааг би дүгнэх нь ч хаашаа юм. Гэхдээ сонголт туйлын ойлгомжгүй л санагддаг. Яагаад вэ гэхээр шорон оронд орж явсан, улс нийгмийн өдий төдий хөрөнгө идсэн уусан хүмүүс л өндөр албан тушаалд дэвшиж байх юм. Ний нуугүй хэлэхэд ах дүү, танил талдаа өр төлөөс юм шигээр албан тушаал бэлэглэдэг болоо юу даа.

-Хүчний байгууллагад их халаа сэлгээ хийх болсон. Энэ нь өөрчлөлт гаргаж чадах болов уу?

-Чадах л байлгүй дээ.

-Аль тийш өөрчлөх бол?
-Сайн тал руу нь өөрчлөх биз ээ. Энд тэтгэврийн муу хөгшин хувийн дүгнэлт хийгээд ч яахав дээ хө.

-Та ер нь НАХЯ-ны хүн хэвээрээ л юм шигээ. Үг болгондоо болгоомжтой хандах юм. Хүчний байгууллагуудад хийж буй өөрчлөлт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хийж буй ажил гээд л цааргалаад байна аа даа?
-Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг шүү дээ. Ерөнхийлөгч хүний бодол санаа зөв л байдаг биз. Анх тангараг өргөх үедээ шударга бус байдал өнөөдрөөс эхлээд цэглэгдлээ л гэж байсан. Гэтэл шударга бус юм дуусгавар болсонгүй л өдий хүрлээ. Алс нь хэлсэн бүхэн нь биелэл болох байлгүй л гэж бодох юм.

-Тэгвэл Монгол Улсыг хөгжүүлье гэвэл юу хэрэгтэй байна вэ?
-Надад бас томдсон асуулт юм даа. Гэхдээ хүнээ л хөгжүүлэх хэрэгтэй байна. Зүгээр амьдралд нь тус болох, үгүйтэй хэдэн төгрөг гар дээр нь тавьж байхаар сургая, ажилтай болгоё. Энэ л чухал. Бидний монголчуудад нэг зуршмал муу юм нь залхуу зан. Залхуугаасаа болж л ядуу байна л даа. Түүнээс биш миний Монгол шиг баян орон хаа байна. Гараа хөдөлгөж байгаа хүн өлсөхгүй ээ.

Бид ярилцлагаа өндөрлөөд зураг авахуулах болов. Дан-Аа гуай энгэр дүүрэн одонтой дүрэмт хувцсаа өмсөв. Сүхбаатарын одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Бид ялав, Зөвлөлтийн гэх эрээн ленттэй медаль хэд хэд, Чингисийн одон гэж ч байна энгэрт нь.

Та мөн олон одон, медалиар шагнуулжээ гэвэл Нэг зохиолчийн хэлснээр урдаас буудахад сум нэвтрэхээргүй байгаа биз хошигноод заримыг зүүх зайгүй болчихлоо гээд халааснаасаа хоёр ч медаль гаргаж харуулсан юм. Тэгээд би одон тэмдэгт дуртайдаа биш юм л даа. “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж тангараг өргөсөн цэргийн хүний хувьд эх орондоо үнэнч шударга хөдөлмөрлөж явсаныхаа билгэ тэмдэг гэж хүндэтгэж энэ бүхнийг зүүж явдаг даа гээд маргааш нэг сургууль дээр ахмад дайчны хувьд хүүхэд, залуучуудтай хийх уулзалтад уригдаад байна. Манай дүүрэг хорооныхон намайг хүндэт иргэнээ гэж үзэж байдагт нь бас баярладаг юм даа гэж ярив.

Өвгөн хурандаад ахмад дайчин, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Онц хилчин гээд олон цол гуншин бий.

Д.Цэрэннадмид

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан