gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ЗӨВЛӨГӨӨ: Хашааны шарилж арилгах энгийн арга болон тайрах хугацаа

Б.Азбаяр
Зөвлөгөө
2024-07-03
4487
Twitter logo

Шарилж лууль болон хөл газрын ургамлын тоосжилт ихсэж, үрээ цацаж эхэлдэг үе нь долдугаар сарын сүүлч бөгөөд үүнийгээ дагаад иргэдийн дунд амьсгалын замын харшил ихээр нэмэгддэг.

Улаанбаатар хотын амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68,3 нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосны шалтгаантай байдаг аж.

- Шарилжийг зулгааж бус тайрч устгавал илүү үр дүнтэй -

Зуны улиралд ялангуяа долдугаар сараас эхлэн ургамлын харшилтай хүмүүсийн “тамын үе” ирдэг гэж хэлж болно. Энэ үед нүд нь улцайсан, нус нулимс нь гоожсон хүмүүстэй таарах нь их. Магадгүй уншигч та ч тэдгээр хүмүүсийн нэг эсвэл таны хайртай, дотны хэн нэгэнд энэхүү зовлон байгаа л байх.

Хадалт, тайралт 2-3 жил дараалан хийснээр шарилж, луулийн төрлийн ургамал багасаж зүлэг нэмэгддэг

Манайхан дээрх ургамлын тоосжилтыг бууруулах аргын талаарх мэдээлэл хангалтгүйн улмаас зулгаах, шатаах зэрэг аргыг их хэрэглэдэг. Гэвч энэ нь хөрсний нөхөн төлжилтийг бууруулж, тоосжилтыг нэмэгдүүлэн иргэдийн дунд харшил ихээр үүсгэдэг тул эдгээр ургамлын тоос дэгдэхээс өмнө хадалт/тайралт хийх нь илүү дээр байдаг аж. Тиймээс бид хогийн ургамлыг тайрах идэвхтэй аяныг өрнүүлж чадвал өөртөө болоод  ургамлын харшилтай дотны хүмүүстээ тус болж байна гэсэн үг. Наанадаж өөрийн ажиллаж, амьдарч буй газрын гаднах хогийн ургамлыг тайрч, хайчлах хэрэгтэй.

Ургамлын тоосны харшил хэзээ идэвхиждэг вэ?

Хот суурин газрын хүн амын дунд шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлуудын цэцгийн тоосны шалтгаант амьсгалын замын харшил сүүлийн үед ихээхэн нэмэгдэж байна. Шарилж луулийн төрлийн ургамлууд долдугаар сарын эхний долоо хоногийн сүүлээс наймдугаар сарын дунд хүртэл цэцэглэн, дохиурын тоос нь агаарт хэт ихэссэнээр хүн амын дунд ургамлын тоосны шалтгаант харшил үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.

Ургамлын тоосны харшлаас сэргийлж болно

Эдгээр харшлын шалтгаант ургамлууд цэцэглэж, дохиурын тоос нь агаарт хэт их дэгдсэнээр үр нь газарт унаж дахин ургах нөхцөл бүрддэг тул цэцэглэхээс өмнө дээр дурдсанчлан хадалт/тайралт хийснээр дараагийн жил бага ургах, харшлаас сэргийлэх ач холбогдолтой.

Шарилж, луулийн төрлийн ургамлуудын үрлэх, үр боловсрох хугацаа харилцан адилгүй ба цэцэглэлтийн үе нь янз бүр байдаг. Мөн тайралт хийсний дараа дахин ургадаг учир зургадугаар сарын сүүлийн долоо хоногоос наймдугаар сарын дунд үе хүртэл гурван удаагийн давтамжтай тайралт хийнэ.
Ургамлын тоосны харшлын үед илрэх шинж тэмдгүүд

•    Шингэн нус их хэмжээгээр гоожих
•    Хамар битүүрэх
•    Ойр ойрхон хүчтэй найтаалгах
•    Нүд улайх, загатнах, хорсох
•    Нүд гэрэлд мэдрэмтгий болж нулимс гоожих

Ургамлын тоосжилт агаарт дэгдсэн үед авах арга хэмжээ

•    Хаалга цонхоо хаах, тор байршуулах
•    Машин болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх
•    Гадуух хувцсаа битүү орчинд /шүүгээ, уут/ хийх

ХАШААНЫ ШАРИЛЖ АРИЛГАХ ЭНГИЙН АРГА

Шарилж ургасан газарт бор картон хайрцаг дэвсээд дээрээс нь элс хар шороо асгаад зүлэгний үр таривал доороосоо зэрлэг нэвтэлж ургаж чадахгүй, цаасан хайрцаг нь яваандаа задарч хөрсөндөө шингэдэг байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан