Уул уурхайн яамнаас зохион байгуулж буй “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болж байна. Хэлэлцүүлгийг нээн ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлсэн юм.
Тэрээр “Эрдэс баялгийн салбарынхан нэг биш арван жилээр алсаа харахаар шийдсэн нь сайшаалтай. Бид хүссэн ч эс хүссэн ч уул уурхайн орон боллоо. Ойрын хорин жилд энэ салбар нийгэм, эдийн засагт давамгайлах нь тодорхой байна. Гэтэл зарим иргэд энэ салбарын талаар сөрөг үзэл бодолтой байгаа нь мэдээлэл хангалтгүй, нөхөн сэргээлт хийхгүй байгаатай холбооотой. Бидний хэрэглэж байгаа гар утсыг бүтээхийн тулд түүхий эд нь болох зэсийг эхлээд олборлодог, дараа нь ийм ийм бүтээгдэхүн үйлдвэрлэдэг гэх мэт мэдээллийг иргэдэд түгээх хэрэгтэй байна.
Манай аж үйлдвэр, экспорт, хөрөнгө оруулалтын дүн мэдээнд эрдэс баялгийн салбарын эзлэх жин хувь маш өндөр хэвээр байна. Энэ салбарын хөгжилд сайн засаглал, ил тод байдал онцгой үүрэгтэй.” гэлээ
Сайн жишээг судалъя
“Олон улсын жишиг гэвэл Канад, Австралийг бид сайн жишээ, Африкийн уул уурхайг муу жишээ болгон ишилдэг. Гэтэл ӨАБНУ жилдээ 250 сая тонн нүүрс олборлосон байхад бид өнгөрсөн онд арайхийн 20 сая тонныг олборлолоо. Иохансбург хот алт олборлогчдын хот байсан бол өнөөдөр дүр төрхөө бүрэн өөрчилжээ. Иймд сайн жишээг судалъя. Чили гэхэд уул уурхайн боловч Чили вино брэнд болжээ. Тэгэхээр бид эдийн засгаа төрөлжүүлж, нэг юмандаа улайрахгүй байх хэрэгтэй” гэдгийг ч ерөнхий сайд учирлаж байв.

Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин сайжирсан
Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин харьцангуй сайжирсныг ч онцоллоо. “Бид энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмждэг, ойлгомжтой, тогтвортой хуультай боллоо. Энэ салбарын үйл ажиллагааг зохицуулах шинэ хууль удахгүй гарна. Энэ нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль юм. Мөн алтны ил тод байдлын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа” гэсэн юм.
Өнгөрсөн онд Тавантолгой хоёр сая тонн нүүрс экспортолсон ч нэг ч цент оронд нь аваагүй. “Энэ баялгийн орлогыг хэдийн зээлсэн алдаатай бодлогыг одоогийн засаг ахин давтахгүй гэнэ. Учир нь энэ алдаа шинэчлэлийн бодлогод чөдөр тушаа болж байна хэмээн шүүмжилсэн юм.
Засаг геологийн хайгуул, судалгаанд анхаарлаа хндуулахгүй байна гэдэг шүүмж гардаг. Тэгвэл энэ жилээс төсөвт тодорхой хөрөнгө суулган, энэ чиглэлийн судалгаа, хайгуул хийхээр төлөвлөжээ.
2013 онд уул уурхайн албарт гарсан ахиц амжилтыг ч ерөнхий сайд онцоллоо. Оюутолгой төсөл баяжмалаа экспортоллоо. Энэ онд гүний уурхайгаа ашиглаж эхэлснээр Эрдэнэтээс ч том хэмжээний үйлдвэр болох юм байна.
Мөн энэ онд Тавантолгойн үнэ цэнийг өсгөх зорилтыг засгийн газар тавьжээ. “Зэс, төмөр, нүүрс зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалаа ядаж угаагаад гаргадаг боловсруулах үйлдвэрийн гарааг тавина. Бид Монголдоо бүтээхийг хүсч байна, ингэж л энэ салбарын өрсөлдөх чадвар дээшилнэ” гэснээр гүйцэтгэх засаглалын тэргүүн үгээ дуусгалаа.
Эцэст нь хэлэхэд Шинэчлэлийн засгийн газар хариуцлагатай, ил тод, хүний эрүүл мэндэд халгүй, байгальд ээлтэй уул уурхайг бүхий л талаар дэмжин ажиллах юм байна.
Б.Чимгээ bchimeg2001@yahoo.com