Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн VIII давхарт Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв байрладаг. Энэ газраас нийслэлийн замын хөдөлгөөнийг алган дээр тавьсан мэт харж болно.
Замын цагдаагийн газар, нийслэлийн Нийтийн тээврийн газар, Улаанбаатар хотын замын хөдөлг өөний удирдлагын төвийн ажилтнууд хамтран нийслэлийн замын хөдөлгөөнийг 24 цагийн турш зохицуулдаг ажээ.
Энэ сарын 1-нээс “Замын хөдөлгөөний шинэ журам” хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Захиргаа удирдлага, мэдээлэл технологи, хөдөлгөөн зохион байгуулалт, төлбөр хяналт, ачиж журамлах таван хэлтэстэй, 44 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг удирдлагын төв ЗЦГ-ын гэрээт зургаан цагдаатай хамтарч ажилладаг аж.
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний эрчим, гэрлэн дохионы ажиллагааг зохицуулах үүрэг бүхий 26 өдрийн турш бичлэгээ хадгалах хүчин чадалтай 27 камерыг хотын төвийн уулзваруудад байрлуулжээ. Харин 80 орчим гэрлэн дохионы 47-г нь онлайн хэлбэрээр тус төвөөс зохицуулдаг аж.
ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫНХАН ХАМГИЙН ИХ АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАДАГ
Энэ өдөр Хөдөлгөөн зохион байгуулалтын хэлтэст хоёр хүн ажиллаж байлаа. Тэд амралтын өдөр ч ажилладаг бөгөөд замын хөдөлгөөнийг хянаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хаана, ямар уулзварт замын хөдөлгөөний нягтаршил их байгааг тусгай зориулалтын самбараар хянаж, ачаалалтай хэсгийн гэрлэн дохиог зохицуулдаг аж.
Энэ үеэр Саппорогийн уулзвар ачаалал ихтэй байсан тул замын цагдаад шаардлагатай арга хэмжээ авахыг даалгав.
Ногооноор тэмдэглэсэн хэсэг нь зам чөлөөтэй байгааг, шар нь удаашралтай, улаан нь түгжирсэн байгааг харуулдаг мэдээллийн самбар 10, 15 дугаар хороололд байдгийг жолооч нар мэднэ. Тэгвэл тус мэдээллийн самбарын мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн удирддаг юм билээ.
12000 ГАРУЙ ТОРГУУЛИЙН ХУУДАС БҮРТГЭГДЖЭЭ
“Замын хөдөлгөөний шинэ журам” энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Замын хөдөлг өөний удирдлагын төвд Төлбөр, хяналтын хэлтэс байгуулагджээ.
Тус хэлтсийн үйл ажиллагаа хэрхэн явдагтай танилцах гэсэн боловч хурд болон гэрлэн дохионы зөрчил илрүүлэгч камеруудыг хаана, ямар уулзварт хэдийг байрлуулсан нь нууц тул гадны хүн орох боломжгүй гэдгийг тайлбарлав.
Энэхүү камер нь 250 км цагийн хурдтай эсвэл зургаан эгнээ автомашин зогсож байсан ч хурд, гэрлэн дохио зөрчсөн жолоочийн автомашиныг илрүүлж зургийг нь дардаг гэнэ.
Камерт илэрсэн зөрчлүүдийг компьютер автоматаар бичиж, торгуулийн хуудсыг хэвлэдэг байна. Харин хэвлэсэн торгуулийн хуудсыг замын цагдаагийн байцаагч тээврийн хэрэгслийн улсын дугаарыг камерт бичигдсэн дүрстэй тулгаснаар баталгаажуулах тамга дардаг аж. Тэгээд торгуулийн хуудсыг дугтуйлах машинд хийдэг гэнэ. Дугтуйг нэг удаа нээх бөгөөд дахин наах боломжгүй.
Шинэ журам хэрэгжсэнээр хойш 12000 гаруй зөрчил камерт бичигдсэнээс хурд хэтрүүлсэн зөрчил дийлэнхийг нь эзэлж байгааг албаны хүн хэлэв. Торгуулийн хуудсыг “Монгол шуудан”-гийн илгээгч нар тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар хүргэж өгнө.
Өмнө нь улаан гэрэл зөрчсөн, хурд хэтрүүлсэн зөрчил өдөрт 1000 гаруй илэрдэг байсан бол шинэ журам гарснаар энэ тоо өдөр ирэх тусам буурч байгаа гэнэ. Ирэх жил зөрчил илрүүлэгч камерийн тоог нэмэх сурагтай байгаа аж.
НЭГДҮГЭЭР ЭГНЭЭНД 24 ШИНЭ КАМЕР СУУРИЛУУЛЖЭЭ
Нийслэлийн Нийтийн тээврийн газраас Замын хөдөлгөөний удирдлагын төвд нэг хүн ажилладаг байна. Тэрбээр том оврын тээврийн хэрэгслийг осол, аваар гаргаж байгаа эсэх, эгнээ байраа зөв эзэлж байна уу, автобусны буудалд зогсохдоо зорчигчоо бүрэн буулгаж байна уу, троллейбусны цахилгаан тасарч, саатал гарсан эсэхийг хянах үүрэгтэй.
Автобус осол гаргавал замын цагдаа нарт мэдээлэх, техникийн саатал гарвал тухайн байгууллага руу нь мэдээлж, шаардлагатай арга хэмжээ авахыг дамжуулдаг тухайгаа нийслэлийн нийтийн тээврийн газрын хөдөлгөөний бүртгэлийн ажилтан М.Тэмүүжин ярив.
Энэ үеэр “Автобус-III” компанийн М:21 чиглэлийн автобус “Центр пойнт”- ын урд уулзвар дээр бенз маркийн автомашины толийг нь шүргээд зугтаасан талаар ЗЦГ-аас дуудлага ирэв.
Зөрчил гаргасан жолоочийн аж ахуйн нэгж рүү залгаж, тухайн автобус хаана зорчиж байгаа, жолоочийн утасны дугаарыг тодруулах арга хэмжээг Х.Тэмүүжин газар дээр нь авав.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс төв зам дагуу зөвхөн нэгдүгээр эгнээг харах зориулалтаар 24 камер шинээр суурилуулсан гэнэ. Удахгүй ажиллуулж эхлэх аж. Гэрэл, дохио хурд хэтрүүлсэн автомашиныг илрүүлж, хариуцлага тооцдогтой адил нэгдүгээр эгнээнд орсон машиныг торгох арга хэмжээ авахаар болжээ.
АЧИЖ ЖУРАМЛАХ ХЭЛТЭС ИРЭХ САРЫН 1-НЭЭС АЖЛАА ЭХЛҮҮЛНЭ
Нийслэлд эхний хагас жилийн байдлаар 18629 автомашин журмын хашаанд орж, асуудлаа шийдвэрлүүлсэн байна. Зам, тээврийн ослын ихэнх хувь нь жолоочийн буруугаас болж гардаг гэсэн судалгаа гарчээ. Үүний дийлэнх нь хажуу хоорондын зай тохируулаагүйгээс үүдэлтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, нэгд үгээр эгнээний зорчих хэсэгт автомашинаа тавьснаас осол гарах шалтгаан үүсдэг аж. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, нэгдүгээр эгнээнд буюу зорчих хэсгийг хааж автомашинаа байрлуулдаг дүрмээ баримталдаггүй жолооч нарт хариуцлага тооцохоор Ачиж журамлах хэлтсийг шинээр байгуулжээ.
БНСУ-аас зориулалтын гурван төрлийн ачиж, тээвэрлэх машиныг оруулж ирсэн байна. Тус хэлтсийнхэн ирэх сарын 1-нээс ажлаа эхлүүлэх гэнэ. Энэ ажлынхаа хүрээнд зогсохыг хориглосон тэмдэгтэй газруудад нэмэлт мэдээлэл бүхий “Ачиж явна” гэсэн анхааруулгатай тэмдэглэгээ хийж байгаа аж. Тухайн тэмдэглэсэн эсвэл зогсохыг хориглосон газарт автомашинаа байрлуулбал ачиж, журамлан арга хэмжээ авах шинэ журам хэрэгжиж эхлэх гэнэ.
“МОНГОЛ ШУУДАН”-НД ӨДӨРТ ДУНДЖААР 700 ОРЧИМ ТОРГУУЛИЙН ХУУДАС ИРДЭГ
Торгуулийн хуудас жолооч нарын гарт хэрхэн хүрдгийг тодруулахаар Төв шууданд байрлах “Монгол шуудан” ТӨҮГ-т очлоо.
Ажлын өдрийн 16.00 цагт Замын хөдөлгөөний удирдлагын төвд “Монгол шуудан”- гийн хүргэгч очиж, өмнөх өдөр гарсан торгуулийн хуудсыг авдаг аж. Шуудан нэг бүрийн мэдээллийг зориулалтын системд бүртгэж авсны дараа ялган боловсруулах хэлтсийнхэн тухайн жолоочийн гэрийн байршлын дагуу нийслэлийн 44 салбар луу захиагаа хувиарладаг юм байна. Өдөрт дунджаар 700 орчим торгуулийн хуудас ирж байгаа гэнэ.
Шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 12250 ширхэг торгуулийн хуудас “Монгол шуудан”-д иржээ. 10500-г нь тухайн жолоочийн гэрийн хаягаар хүргэж өгчээ. Үлдсэн 2000 орчим нь гэрийн хаяг нь тодорхойгүй, байгууллагын нэр дээр бүртгэлтэй гэх мэт шалтгаанаар буцаж байгаа аж. Энэ тохиолдолд Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү торгуулийн хуудсыг буцааж байгаа хэмээн Шуудангийн ашиглалт, технологийн газрын дарга Б.Содчимэг хэлэв.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн гэрийн хаягыг нь тогтоохоор дахин хайлт хийгээд, өөр хаягийн хувилбарыг ирүүлж, дахин хүргэх зарчмаар ажиллаж байгаа аж. Машинаа зарсан хэрнээ нэрээ шилжүүлээгүй бол хуулийн дагуу тухайн хүнд асуудал үүсэх гэнэ. Харин лизингээр худалдан авсан тохиолдолд тухайн байгууллага эсвэл банкны ажилтан зээл авсан иргэний гэрийн хаягийг тодруулж, тэр хүндээ утсаар мэдэгдэх арга хэмжээ авдаг гэнэ.
Торгуулийн хуудас хотынхоо зах руу буюу “Улаанхуаран”, “Хонхор”, “Улиастай”, “Гачуурт”, “Налайх” орчмын газарт илүү их хүргэгдэж байгаа аж.
Б.Бямбасүрэн