Уг ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын нийт 731 удирдах албан тушаалтнуудад тоон гарын үсэг олгохоор төсөвлөжээ.
Тоон гарын үсэг олгох ажлыг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргын 2015 оны 03 сарын 25-ны өдрийн тушаалаар батлагдсан “Монгол улсад цахим гарын үсгийн талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл”-д заасны дагуу Mонгол улсын үндэсний суурь гэрчилгээжүүлэх байгууллага /МУҮСГБ/ Үндэсний дата төвийн дэргэдэх Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагатай хамтран Нийслэлийн мэдээллийн технологийн газар хэрэгжүүлнэ.
Нийслэлийн мэдээллийн технологийн газар нь Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын Бүртгэлийн нэгж /БН/-ийн үүргийг гүйцэтгэн, тоон гарын үсэг олгохтой холбоотой мэдээллийн санг бүрдүүлэх, захиалгыг хүлээн авах, тоон гарын үсгийн тээгч э-токен төхөөрөмжийг олгох, тоон гарын үсгийн гэрчилгээг хүчингүй болгох өргөдөл хүлээн авах зэрэг ажлыг хариуцна.
Одоогийн байдлаар тоон гарын үсгийн тухай ойлголт, хэрэглээг таниулах сургалтын хөтөлбөр боловсруулан, 130 гаруй байгууллагын 148 албан хаагчдад анхан шатны сургалтыг амжилттай зохион байгуулжээ.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Хавсралт-1: Хөтөлбөр харах
Хавсралт-2: Хөтөлбөр харах
2017.07.27-ны өдрийн сургалтын материал (1)-тай танилцах
2017.07.27-ны өдрийн сургалтын материал (2)-тай танилцах
ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХЭРХЭН ЗАХИАЛАХ ВЭ?
Тоон гарын үсгийн гэрчилгээ авах ННЗБ-уудын албан хаагчид Нийслэлийн мэдээллийн технологийн газраас хүргүүлсэн 02/339 тоот албан бичгийн хавсралт дахь мэдээллийг энэ сарын 15-ны дотор Нийслэлийн мэдээллийн технологийн газарт ирүүлнэ. Дараах алхмын дагуу тоон гарын үсгийн гэрчилгээ, түүний тээгч э-токен төхөөрөмжийг захиалан авна. Үүнд: