gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.13
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.13
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.13
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АСЕМ-ын зочдод зориулж гар утасны аппликейшн гаргана

Д.Төгөлдөр
2016-04-20
0
Twitter logo

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн ахалж ажилладаг АСЕМ-ын  Дээд түвшний уулзалтын Үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцсан ажлын хэсэг  дөрөвдүгээр сарын 19-нд НЗДТГ-ын хурлын танхимд хуралдаж, Улаанбаатар хотын мэдээлэл, газрын зургийг агуулсан гар утасны аппликейшн бэлтгэх явц, АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын 20 жилийн ойн түүхэн дурсгалт хөшөөний санал, дээд түвшний уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдийн хоол,  үйлчилгээ, аюулгүй  байдлын талаар хэлэлцлээ.

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаар ирэх зочид төлөөлөгчид болон гадаадын жуулчдад зориулсан гар утасны аппликейшны эхний хувилбар англи, монгол хэлээр бэлэн болсон байна.

Улаанбаатар хотын кафе ресторан, үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, урлаг соёл гэх мэт 1471 үйлчилгээний байгууллагын мэдээлэл,  хаяг бүхий уг аппликейшн  нь АСЕМ-ын  Дээд түвшний уулзалтын  дараа ч Монгол Улсыг зорин ирэх жуулчдын гол хөтөч болох учраас агуулга, хаяг байршил, нэршлийн үнэн бодитой, баталгаатай байдалд голлон анхаарахыг ажлын хэсгээс үүрэг болгов.

Мөн уг хөтөч мэдээллийг хятад, орос хэлээр орчуулж гаргах, үүнд шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдэх  асуудлыг  Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэхээр тогтлоо.

АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон түүний эргэн тойронд өрнөх үйл явдал, дагалдах хурлуудыг сурвалжлахаар манай улсад 800-1200 орчим гадаадын хэвлэл мэдээллийн төлөөлөгч ирнэ гэж төлөвлөж байгаа бөгөөд тэдгээрийн 400-600 орчим нь үндсэн арга хэмжээний үеэр Шангри Ла дахь “Хэвлэлийн төв”-д байрлаж  24 цагаар ажиллах аж.

Гадаад, дотоодын  сэтгүүлчдийг  ажиллах нөхцөл боломжоор хангах,  тэдэнд  кофе цайгаар үйлчлэх, өдрийн хоол хариуцах үйлчилгээний байгууллагыг сонгох, хоол хүнсний аюулгүй байдалд хяналт тавих  зэрэг асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан