Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 27 аж ахуйн нэгж хүсчээ.
Харин өмнөх хотын дарга Э.Бат-Үүл тэдэнд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан юм. Иймд Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Байгаль орчны газар болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг захиргааны хэргийн шүүхэд өгч, гаргасан шийдвэрийг нь хүчингүй болгуулах, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Засаг даргад даалгуулахаар нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.
Маргаан хоёр жил гаруй үргэлжилсний эцэст Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0430 дугаартай шийдвэрээр 27 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл олгохыг даалгасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээв. Энэ шийдвэр нийслэлийн ногоон бүс түүний дотор Туул голын сав газрын экосистемийг хамгаалах чухал шийдвэр боллоо гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.