Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн бие төлөөлөгч, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Бие төлөөлөгч М.Хаяаши уулзалтын эхэнд ноён Ш.Абэгийн баяр хүргэсэн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгөв.
Уулзалтын үеэр тэд хоёр талын харилцааны асуудлуудаар санал солилцон ярилцлаа.
Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нарын зэрэг албаны хүмүүс, Япон Улсын талаас ГХЯ-ны Хятад, Монголын нэгдүгээр хэлтсийн дарга К.Эндо, ГХЯ-ны Хятад, Монголын нэгдүгээр хэлтсийн дэд дарга С.Оцү, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, тус ЭСЯ-ны 3 дугаар нарийн бичгийн дарга А.Накао, К.Такахаши нар оролцов.
Дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч нарын баяр хүргэсэн мэндчилгээг уламжлав.
Уулзалтаар Монгол Улс, Европын холбооны хоорондын хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх талаар ярилцсан юм.
Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.