gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.31
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.31
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.31
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зөвлөх нэрээр ЗАВХРУУЛАГЧИД

Ц.Эрдэнэцэцэг
Улс төр
2015-08-04
0
Twitter logo
Ц.Эрдэнэцэцэг
0
Twitter logo
Улс төр
2015-08-04
Зөвлөх нэрээр ЗАВХРУУЛАГЧИД

Төрийн улстөрийн, захиргааны албанд шургалсан ЗӨВЛӨХ-үүд ямар үүрэгтэй, ямар ажил хийдэг хүмүүс вэ.

Ерөнхийлөгч арваад зөвлөхтэй, Ерөнхий сайд 5-6-аар тоологдох зөвлөхтэй. Яамдын сайд нар бүгд зөвлөхтэй. Зарим нь 3-4 зөвлөхтэй. УИХ-ын гишүүд бүгд зөвлөхтэй. Зарим нь 2-3 зөвлөхтэй. Мөн аймгуудын Засаг дарга нар зөвлөхтэй.

Зөвлөхүүдийг анзаараад байхад нийтлэг нь завхруулагчид. Зөвлөхийн үүргээ улстөрийн өнцгөөр хийнэ. Ер нь бол нийгмийг самардаг хүмүүсийн нэг хэсэг нь зөвлөхүүд гээд хэлчихэд болохгүй юмгүй.

УИХ-ын гишүүдийн зөвлөх нь яруу найрагч, сэтгүүлч, хуульч голдуу. Ямар ч мэргэжил эзэмшээгүй зөвлөх ч байна. "Гишүүний тойргийн хүүхдүүдийг сургууль олж оруулах гээд завгүй байна. Гишүүн сургууль олж оруул гээд болдоггүй. Ийм хэдэн хүүхэд сургуульд оруулахаар  хөөцөлдлөө, зовлонтой байна шүү” гэх зөвлөхтэй таарав.

Магадгүй, хэдэн жилийн дараа тэр хүүхдүүд сургуульд оруулж өгсөн гишүүнийхээ ачийг хариулах гээд асуудалд улс төрийн өнцгөөс ханддаг зөвлөх нэртэй завхруулагч болох ирээдүйг сонгож мэднэ.

Ер нь улстөрчид, дарга нар ихэнхдээ ямар ч асуудалд гар нийлдэг найз нөхөр нэгнээ зөвлөхөөрөө авдаг. Муу муухайдаа зарах гэж гарын дор хүнээ зөвлөхөөр авдаг нь нууц биш. Зөвлөх нь аж ахуй, санхүү, төр гээд маш олон зүйл хариуцдаг. Яаманд ажилладаг танилуудынхаа амнаас “Зөвлөх гэдэг чинь ёстой завхруулагч байдаг юм байна, ямар аюултай хүн бэ” гээд халаглахыг сонсч байлаа.

Зөвлөхүүд ганц эзэндээ бус эзнийхээ найз нөхөд, мөнгөний асуудалд ганзага нийлсэн бусад хүмүүст ч үүрэг гүйцэтгэх болсон нь түүнийг ашиглах, нөгөө нь ашиглуулах хэрэгцээ ямар их болсныг харуулна. УИХ-ын дарга А.Гансүхийг зөвлөхөөрөө авсны учир юу вэ гээд харахад л энэ бүхэн ойлгомжтой.

А.Гансүх Зам, тээврийн сайдаас буумагцаа УИХ-ын даргад зөвлөх нэрээр Тавантолгой төсөлд байр суурийг нь илэрхийлэх болсон. Энэ нь цаагуураа Х.Баттулгын төмөр замын царигийн бодлогыг алдахгүй хамгаалж байх ашигтай учраас хоёр эзний нэг зарц хийж буй мэт.

Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх нь Их засаг их сургуулийн Ням-Осорын хүү Н.Учрал гэсэн. Тэр чухам юу зөвлөдөг юм бүү мэд. Ойрын ийм жишээ татахад л ЗӨВЛӨХ-ийн ажлын зах зухыг ойлгочихож болохоор.

Сүүлийн жилүүдэд төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын дарга нар ч зөвлөхтэй болсон. Улстөр, хуулийн байгууллага хоёр хутгалдсаны нэг үр дагавар нь энэ. ЦЕГ-ын даргаар Б.Билэгтийг байх үед тэргүүн дэд дарга нь ялтан номхруулдаг сандал ширээний хэргээс болж суудлаасаа мултрахад Б.Билэгт зөвлөхөөрөө үлдээгээд асуудлыг шийдчихсэн.

ШШГЕГ-ын дарга байсан Д.Ядамдоржийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хусч хаяхад Х.Тэмүүжин түүнийг тус газрын шинэ даргын зөвлөх болгоод үлдээчихсэн. Энэ мэтчилэн зөвлөхийн үүрэг нийгэмд улам үнэгүйдсээр, улстөрд харин эсрэгээрээ хүчээ авсаар.

Уг нь ийм зөвлөхүүдийн хэрэг төрд үгүй. Тэдний оронд чадварлаг, ажил мэргэжилдээ эзэн болсон өчнөөн сайхан хүмүүс байна. Тухайлбал, МУИС-ийн Санхүү, эдийн засгийн их сургуулийн багш нарыг эдийн засгийн чиглэлийн сайд орон тооны бус зөвлөхөөрөө авчихаад эдийн засгийн хямралыг давахад хол илүү байх байлаа. Магадгүй хямралд орох ч үгүй.

Ерөнхийлөгчийн нэг хэсэг пи ар хийсэн УХААЛАГ ТӨРТЭЙ болоход завхруулагчдын биш жинхэнээсээ зөвлөж чадах чадалтай хүмүүсийн үүрэг маш чухал юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан