gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     4.30
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 4.30
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 4.30
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

Нийгэм
2009-09-16
0
Twitter logo

Манай орны ихэнх нутгаар есдүгээр сарын эхний 15 хоногт цаг агаар харьцангуй тогтвортой байгаа нь намрын ургац хураах ажилд таатай нөлөө үзүүлж байна. Гэвч 18-20-нд цаг агаар эрс муудах нөхцөл бүрдэж байгаа тул Цаг уур орчны шинжилгээний газар, ОБЕГ-аас хамтран шуурхай мэдээлэл хийлээ.

Манай орны нутагт есдүгээр сард ялангуяа говь, тал хээрийн бүс нутагт цасан шуурга шуурах явдал нэн ховор тохиолддог үзэгдэл.

Харин энэ сарын 18-нд Баруун зүгийн нутаг, Төвийн нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар ахиухан цас орж, салхи ихэнх нутгаар 18-20 м/с, Говь талын аймгуудын нутгаар зарим үед 28 м/с хүрч шороон болон хүчтэй цасан шуурга шуурна.Агаарын температур 18-нд өдөртөө Говийн аймгуудын нутаг, Дорнод Монголын тал нутгаар 25-30 градус хүрч халах боловч 19-20-нд өмнөх хоногоосоо 15-20 градусаар эрс сэрүүсч тариалан бүхий нутгуудаар 19-20-нд шөнө цочир хүйтрэх гэж байна.

Цаг агаарын энэхүү муудалт нь манай орны ихэнх нутгийг хамрахаас гадна Зүүн аймгуудын нутаг дээр удааширч их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга олон цагаар шуурахыг иргэдэд онцгойлон анхааруулж байна.

Энэхүү гэнэтийн цаг агаарын өөрчлөлт нь амралтын өдрүүдээр таарч байгаа тул хөдөө орон нутгийн сургуулиудын дотуур байрны багш нарыг анхаарлаа хандуулахыг хүсч байна. Хөдөө орон нутгийн хүүхдүүд амралтын өдрүүдээр гэр лүүгээ явах замдаа шуурганд амь насаа алдах тохиолдол цөөнгүй бий. Тиймээс багш нар хүүхдүүдийнхээ хөдөлгөөнийг энэ өдрүүдэд хязгаарлахыг сануулж байна. Мөн цахилгааны шон их хэмжээгээр унах тохиолдол гардаг тул цахилгааныг тодорхой хугацаагаар хязгаарлах, хөдөө орон нутгийн автозамын хөдөлгөөнийг хязгаарлах явдал гарч болзошгүй хэмээн ОБЕГ мэдээллээ.

Энэ удаагийн цаг агаарын огцом муудалт нь 1995 оны есдүгээр сарын 22-24-нд гарсантай адил ажээ. Тухайн үед Сүхбаатар аймгийн зарим суманд 10-40 см зузаан цасан бүрхүүл тогтож цасан шуурга 10 гаруй цаг үргэлжилж байсан сургамж байдгийг хөдөө орон нутгийнхан маань санаж буй биз ээ.

Үүний улмаас 33 хүн төөрч, 25 нь хөнгөн осгосон, 8 хүн эрсдэжг 12 мянга орчим мал хорогдож, 10000 шон унаж, мөр хянах 40 км зурвас устсан гэх мэтээр их хэмжээний хохирол учирч байсан билээ.

Нойтон цас орж шуурснаас Дархан-Эрдэнэт-Улаанбаатар, Улаанбаатар-Өвөрхангай, Мөрөнгийн чиглэлийн төв засмал зам дээр хальтиргаа гулгаа үүсэж, зам даваа боогдох явдал гарч болзошгүй тул Тээвэр үйлчилгээний бирж, Авто зам арчилганы компани, Аймаг, Нийслэлийн онцгой байдлын газар хэлтсийн удирдлагууд онцгой анхаарч шуурхай арга хэмжээ авч ажиллах нь зүйтэйг өнөөдөр санууллаа.

Иймд ард иргэд, тариаланчид, малчид, тээвэрчид цаг агаар эрс муудах гэж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ цаг алдалгүй авах шаардлагатайг онцгойлон анхааруулж байна.

О.Ариунбилэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан