Өдөр бүрийн амьдралд хамгийн чухал хэрэгтэй зүйл нь ус, агаар гэж хүн бүр дуу нэгтээ хүлээн зөвшөөрнө. Гэтэл өнөөдөр манай улсын усны нөөц ямар төвшинд байгаа бол. Статистикийн тоо баримтыг үзвэл, Монгол Улс дөрвөн жилд нэг удаа гадаргын усны тооллогыг явуулдаг. Энэхүү тооллогоор манайх 5121 гол бүртгэгдсэнээс 887 нь ширгэжээ. 3332 нуур цөөрмийн 1166, 9340 булаг шандын 2096, 422 рашааны 54 нь ширгэснээс харахад манай гол мөрөн, усны нөөц хурдацтай дундарч байгаа юм.
Эдгээр тоо баримт манай цэвэр усны нөөцөд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг харуулсан харуусам үзүүлэлт юм. Жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тэмдэглэдэг Дэлхийн усны өдрийг тохиолдуулан МҮХАҮТ, Усны газраас “Ус амьдрал" уулзалт ярилцлагыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтын гол зорилго нь дэлхий дахин төдийгүй манай улсад хурдацтай түрэн орж ирж буй уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлээс шалтгаалан гол мөрөн ширгэж алга болж, цөлжилт идэвхтэй явагдаж байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүсийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагынхан хамтдаа ярилцаж, тулгамдсан асуудлаар ярилцахад оршив.
Уг уулзалтад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр, Г.Баярсайхан, Усны газрын орлогч дарга З.Батбаяр, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцсон юм. Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан төрийн бодлогодоо өөрчлөлт оруулж, усны асуудлыг хамгийн түрүүнд анхааран авч хэлэлцэх болжээ. Өнөөдөр төрийн түшээд усны асуудалд хэрхэн хандаж байгаа тухай тодрууллаа.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
-Өнөөдөр дэлхийд усны хэрэглээ хязгааргүй өсөж байгаа. Гэтэл усны нөөц зуу, хоёр зуун жилийн өмнөх яг хэвээрээ байна. Нөөц нэмэгдэх боломжгүй. Хэрэглээ хязгааргүй учраас нөөц нь маш хурдацтай багасна. Энэ үйл явц манай улсад шууд туссан. Уул уурхайн асар хурдацтай хөгжлийн хажуугаар усны нөөц бага, нөхөн сэргээлт байхгүй байна. Үүнд л асуудал нь байгаа юм. Усны тухайд төрөөс явуулж байгаа бодлогыг шинэ төвшинд гаргах цаг нь болсон.
Одоо бол ус үнэгүй гэсэн ойлголттой байна. Хамгийн энгийн зүйл буюу усны үнэлгээнээс эхлээд усыг хэрэглэх технологийг шинэ шатанд гаргах ийм асуудал тулгарч байна. Ус ашиглаж байгаа бүх газар хэмнэлтийн технологид шилжих хэрэгтэй. Дэлхийн хэмнэлтийг эхэлсэн. Уул уурхайд хэрэглэсэн усаа дахин хэрэглэх, үүнийг ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай. Ус хорин нэгдүгээр зуунд дэлхийн бодлогыг тодорхойлох байгалийн бүтээгдэхүүн болно. Бид усны хэрэглээгээ зохицуулж чадаагүйгээс болж гаднаас хараат болох аюул нүүрлээд байна. Энэ цаг ойрхон байна. Тиймээс хэмнэлтийг ажил хэрэг болгох цаг нь болсон.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр
-Саарал ус гэдэг ойлголтыг бий болгох. Шинээр баригдах барилгын стандартад саарал усны шугам оруулах стандартыг ашиглах. Мөн станцуудад цэвэр ус биш саарал усыг ашиглах хэрэгтэй. Одоогоор тэд маш их цэвэр ус хэрэглэж байна. Орон сууц руу дөрвөн усны хоолой орж байгаа. Цэвэр, бохир, халуун, дулаан гээд. Тэгвэл халуун усыг өөрсдөө бий болгож болно. Халуун усны шугамын оронд саарал усны шугам оруулах гэсэн санал надад байна. 00-д саарал ус хэрэглэх хэрэгтэй. Мөн усны үнийг тэнцвэржүүлэх нь чухал. Орон сууцанд амьдарч буй иргэд нэг литр усыг 10-20 мөнгөөр авч байхад, гэрт амьдарч байгаа иргэд худгаас усаа авахдаа нэг хоёр төгрөгөөр тэгэхдээ нэлээн хол явж зөөврөөр авдаг. Эцсийн дүндээ орон сууцанд амьдарч буй иргэд крантаа онгойлгоод ус авч байна.
Үнийн тал дээр ус хамгаалах чиглэлийн хөдөлгөөнүүд дуугармаар байна. Улаанбаатар хотын гурван үндсэн асуудал буюу ус, утаа, түгжрэл гэдэг. Ус хамгийн чухал нь болоод байна. Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээ рүү нэлээн ахиухан мөнгө хаях цаг нь болжээ гэсэн дохиог нийгэмдээ хүргэх хэрэгтэй. Уул уурхайд их хэмжээний ус хэрэглэдэг. Тухайлбал, Оюутолгой төсөл дээр саарал усыг ашиглах хэрэгтэй. Улаанбаатар хот өдрийн 160 мянган куб метр ус асгаж байгаа. Оюутолгой төсөл дээр 100 мянган куб метр усны асуудал яригдаж байгаа. Саарал усны хоолой Өмнөговь руу тавьж болох юм.
Хямдхан хийх боломж бий. Модыг түлээнд хэрэглэхийг хориглох тухай нэг санал байна. Эхний ээлжинд хөдөө суманд байгаа байгууллагуудыг мод түлэхийг хуулиар хориглоод, нүүрс түлдэг болгох. Мод байхгүй болох тусам л ус байхгүй болно. Ийм хэд хэдэн санал байна. УИХ дээр байгаль орчны тухай хууль орж, ирж батлагддаг.
Усны газрын орлогч дарга З.Батбаяр
-Нөөцийн хомсдол бий болсон гэдэг бол бид бүгдээс өөрсдөөс болж байгаа зүйл. Улаанбаатар хотын орон сууцанд амьдарч байгаа нэг хүн өдөрт 285 литр ус хэрэглэдэг. Дэлхийн дунджаар аваад үзэхэд 130-аас дээш литр ус хэрэглэх боломж байхгүй. Үр ашиггүй зарцуулалт, шугам хоолойны алдагдал нөлөөлж байна. Мөн усны бохирдлын асуудал. Ус бохирдуулсны төлөө, бохирдлын эх үүсвэр бий болгосон гээд хүлээх хариуцлага, торгууль байхгүйгээс энэ асуудал үүдэж байна.
Тэгэхээр бохирдлыг багасгахын тулд бидний хувьд баримталж байгаа хамгийн гол арга зам бол ус бохирдуулсны төлбөрийг бий болгох ёстой. Энэ нь хэдий чинээ усыг их бохирдуулна, төдий хэмжээний төлбөр төлөх ёстой гэсэн үг. Өдөрт 285 литр ус хэрэглэж байгаа хүмүүсийн хувьд хамгийн түрүүнд усны тоолууртай болох ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Тоолуураар тухайн хүн хэрэглээгээ хэмнэх боломжтой. Тоолууржуулах ажил төдийлөн сайн явж чадахгүй явна.
МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл
-Энэ асуудлын үнэ цэнэ улам бүр амьдралд чухал ач холбогдолтой болж байна. Үнэ цэнийг нь нийтэд түгээж төр засгийн байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшил нэгдсэн хүчээр хамтын ажиллагаагаа зангидах маш чухал. Байгаль орчны асуудал тэргүүн зэрэгт яригдаж байна. Танхимын хувьд энэ оныг "Ногоон эдийн засаг, ногоон бизнесийг дэмжих жил" болгон зарласан. Энэ зүгээр нэг уриа, лоозон биш. Энэ чиглэлд 2010 онд нийгмийг өөрчлөх, нийгмийн сэтгэхүйг өөрчлөх шийдвэр гаргах үйл явцад байгаль орчны болон эдийн засгийн, улс төр нийгмийн асуудлыг хооронд нь уяж эцсийн шийдвэр байгаль орчинд ээлтэй гардаг ийм ногоон сэтгэлгээг бий болгох зорилготой.
Хувийн хэвшлийн төвшинд ус, байгаль орчныг хайрласнаараа ашиг нь нэмэгддэг. Нийгмийн хариуцлага нь үнэлэгддэг эдийн засгийн болон эрх зүйн хөшүүргүүдийг хэрэглэсэн орчныг бий болгохын төлөө бид ажиллана. Манай улсад эко системийн төлбөрийн асуудал бүрэн утгаараа байхгүй. Дэлхий аль хэдийн энэ асуудлыг тавиад хэрэглэ гэсэн зөвлөмж гаргаад улс орнуудын Засгийн газарт тараасан байдаг юм байна. Миний бодлоор эко системийн асуудлыг ярих ёстой. Ус гэдэг зүйл бол өдөр бүр үрэлгэн байдлаар хандах зүйл биш гэдгийг тодорхой мэдэх боллоо.
Усны асуудлыг хариуцсан 16 агентлаг байна. Нэг зүйлийг тал талаас нь хариуцахаар эцэст нь хэн ч хариуцахгүй болчихдог. Асуудалд өнөөдрийг хүртэл хандсан хандлага нь буруу. Хэрэгтэй яам байгуулах хэрэгтэй. Усыг стратегийн бүтээгдэхүүн гэж үзвэл нэг байгууллагын дээвэр доор нэгтгэх нэг шийдэл байж болох юм. Нөгөө талаас усны асуудлаар ажилладаг, тэмцдэг байгууллагуудыг сайн дурын уран сайханчид гэж авч үзэхээ болих хэрэгтэй. Бодлогын төвшинд авч үзэж байж цаашаа явна.
Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтөр
-Дэлхийн бөмбөрцгийн 75 хувь нь ус, таван хувьд нь хүн ам оршин сууж байна. Нийт нэг тэрбум 386 шоо метр ус байна. Гэтэл өнөөдөр нэг тэрбум хүн цэвэр усны хомсдолтой байна. Ингээд аваад үзэхээр хүн эхийн хэвлийд байхдаа 99 хувь нь ус, амьдралынхаа хугацаанд 70 хувь нь ус, харин 50 хувиас бага болохоор хорвоогоос хальдаг. Өнөөдөр бид усыг юу ч бишээр бодож байхад хүний бие дээр аваад үзэхэд нүдний 99 хувь, уушиг зүрх 80 хувь, булчин 75 хувь, яс 20 хувь, өөх тос 10 хувь, огт усгүй гэж бодмоор шүдний паалан хүртэл 0.2 хувийн устай байдаг. Хүн өнөөдөр төрөхдөө цусны 93 хувь нь ус, 7 хувь нь уураг байдаг.
Тухайн хүн төрсөн нутгийнхаа уснаас цусны бүтэц нь шалтгаалдаг. Тэгэхээр хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн мөртөө усыг өөрсдөөсөө холдуулж байгаагаас болж сүүлийн 20 жилийн дотор байгалийн эрсдэлт үйл явдал дэлхий дээр 10000 гарсан байна. Төрийн бодлогын алдаанаас болж цөөнгүй эрсдэл гарч байна. Тухайлбал 1960-аад оноос замбараагүй мод бэлтгэл, 1970-аад оноос нуурын сав газар дахь зэгсийг асар ихээр сүйтгэж нуур ширгэсэн. 1980-аад оноос усалгаатай газар тариалангийн үе эхэлж, голыг салаалж усалгаатай газар тариаланд золиослох болсон. 1990-ээд оноос "Алт" хөтөлбөр хяналтгүй хэрэгжиж, тооцоо судалгаагүйгээр баригдсан усан цахилгаан станцууд гэх мэт ийм хүчин зүйлүүд нөлөөлж байна.
Гол нууруудыг хамгаалах ажилд эхний ээлжинд хамгаалалтын бүсэд ашигт малтмалын лиценз олгохгүй байхаар батлагдсан хуулийг хэрэгжүүлж чадахгүй байгаа гацааг гаргаж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн хууль эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн сайжруулах шаардлагатай. Манай хуулиуд бүгд хоорондоо зөрчилтэй. Байгалийн нөөцийг ашиглана, хамгаална, ашигласан нөөцийнхөө татвараас байгаль орчноо нөхөн сэргээнэ гээд хуулин дээр заалтууд байгаа ч өөр нэг хуулиар түүнийг нь үгүйсгэдэг. Тухайлбал төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль байна. Мөн орон нутгийн буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын удирдлагууд амьгүй байна. Тэд ард түмний эрх ашиг илэрхийлж, зөв бодлого явуулах чадваргүй, нам дагаж гарч ирсэн. Үүний тулд хууль хоорондын уялдааг сайжруулж, байгалиас хараат гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын малчин Ж.Түдэвдорж
-Малчин хүн малын дэргэд амьдарч хөдөө хээр бэлчээрт усаа сахиж энэ амьдралаа өнгөрүүлдэг. Социализмаас ардчилал хүртэл энэ хугацаанд төр засаг асар их зүйлийг хийж өгнө гэж харсаар ирсэн. Адаг сүүлд нь бэлчээргүй, усгүй боллоо. Чухам энэ л бидэнд аваад өгч байгаа арга хэмжээ, үхэхийн өмнө үзэх гэж байгаа үйл юм болов уу гэж сэтгэл зовж явна. Надтай адилхан олон мянган малчид бий. Бидэнд ямар эрх байна. Хоттой малаа өсгөх л эрх байна. Тайшир сумын усан цахилгаан станц усыг боогоод гурван жил болж байна. Одоог хүртэл шийдэгдэхгүй нутгийн ард түмнийг тарчлаан зовоож байна. Ингэж байх ёстой юм уу. Усыг нь тавиад арга хэмжээ авах хэрэгтэй байна. Сумдын булаг шанд ширгэж байна. Ард түмэн нь тараад дуусч байна.
Хөвсгөл аймгийн "Дээдэс Хайрхад" төрийн бус байгууллагын тэргүүн Б.Гансүх
-Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын нутаг Хөгийн гол, Цагаан нуур сумын нутаг Жалгын голд жил гаруй хугацаанд rap аргаар алт олборлож байна. Бид нинжа гэж ярьж байгаа боловч миний ойлголтоор нинжа биш. Нинжа гэдэг нь алтны уурхайн олборлолт явуулаад ашиглаад орхисон тэр газарт ажиллаж байгаа хүмүүсийг нинжа гэдэг. Гэтэл энд байгаа хүмүүс бол гар аргаар алт олборлогсод, үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс. Энд 7000-аад хүн ажиллаж байгаль орчноо сүйтгэж байна. Гэвч хууль бусаар үйл ажиллагаа явуулж байхад нь төр засгаас ямар ч арга хэмжээ авахгүй байна.
Уг уулзалтад оролцогчид санал бодлоо хэлж, харилцан ярилцаж усны талаар цаашид төрөөс ямар арга хэмжээ авах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. Ирэх хаврын чуулганаар "Усны тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт орох гэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүд буюу хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх бүхий хүмүүс усны байгууллагууд, хувийн хэвшил, иргэд ямар саналтай байгаа, өнөөдөр нөхцөл байдал ямар болчихоод байгаа талаар мэргэжилтнүүдийн үгийг сонсож, мэдээлэл авсан ихээхэн ач холбогдол, үр дүнтэй уулзалт боллоо.
Уулзалтад оролцогчид хүлээн зөвшөөрсөн нэг зүйл нь "Усны сав газрын зөвлөл"-ийг байгуулах, санхүүгийн асуудлыг шийдэх, усны менежментийг сайжруулах тал дээр хаа хаанаа анхаархаа илэрхийлсэн. Өмнө нь бид байгаль экологидоо хор нөлөөтэй буюу хасах үйлдлүүдийг хийж байсан. Ган гачиг, цөлжилт, дулаарал, ой мод цөөрөх гээд эдгээр асуудал дээр нэмэх үйлдлүүд хийх цаг хэдийн болсныг байгаль эх өөрөө бидэнд харуулж байна. Бизнес эрхлэгч болон ард иргэддээ Танхимаас дэвшүүлсэн "Ногоон эдийн засаг, ногоон бизнес"-ийг дэмжиж, байгаль эхийнхээ төлөө нэмэх үйлдлүүдийг хийхийг уриаллаа.
Г.Мөнхдэлгэр