gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголчууд АНУ-д нөлөөллийн гүйлт зохион байгуулж байна

Б.Чимэг
2015-03-11
0
Twitter logo
 
Б.Чимэг
0
Twitter logo
2015-03-11

Монгол эх орны минь 3 сая иргэнээс 120.000  нь хөгжлийн бэрхшээлтэй, тэдгээрээс 32.000  хүүхэд байна. Тэдэнд зориулсан эд материал, бэлэг сэлт зэрэг нь тусламж дэмжлэг мөн боловч ийм зүйлс тэднийг бие дааж хөгжихөд нь, амьдралын чанараа дээшлүүлэхэд саад болдог.

Бид хөгжлийн бэрхшээлтэй гэгдэх хэн нэгнийг таньдаг атлаа тэднээс ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмдээ ил тод танигдаж, жирийн хүмүүсээс ямар ч ялгаагүй байгаа нь хэн бэ гэж асуухад тоймтой хариулт олддоггүй. Эрүүл, зөв монгол хүн улс орныхоо хамгийн үнэтэй баялаг гэдэгтэй та санал нэгдэж байвал, хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үнэхээр тусалъя гэж бодож байвал, бодитой хувь нэмэр оруулмаар байвал “ИТГЭЛ, НАЙДБАР ба БОЛОМЖ” аянд нэгдээрэй.

Энэ аяны гол зорилго нь:

  • Бүх нийтийг гүйлтэд хамруулах замаар эрүүл амьдрахад уриалах, идэвхтэй хэв маягийг хэвшүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг нь бий болгох, хувь хүнийг хөгжүүлэх, амьдралын чанарыг нь дээшлүүлэх зэрэгт шаардлагатай хөрөнгө босгох юм байна.

Аяныг зохион байгуулагчид хандиваар босгосон мөнгө хэнд, юунд зориулагдах нь маш тодорхой, нээлттэй байна хэмээж байна.

“ИТГЭЛ, НАЙДВАР ба БОЛОМЖ”  аяныг санаачлан гүйцэтгэгч Ахиллис Монгол олон улсын байгууллага энэ сарын 5-25-нд АНУ-ын дараах 6 хотод хөтөлбөр хэрэгжүүлж, нөлөөллийн гүйлт зохион байгуулах юм.

  • 2015.03.08-нд Денвер, “ЭХЛЭЛ” хөтөлбөр
  • 2015.03.13-нд Вашингтон ДС, “ГАРАА” хөтөлбөр
  • 2015.03.15-нд Сэйнт Луис, “ХӨТӨЧ” хөтөлбөр
  • 2015.03.17-нд Чикаго, “ДҮҮЛЭН НИС” хөтөлбөр
  • 2015.03.21-нд Лос Анжелос, “ХАМТДАА” хөтөлбөр
  • 2015.03.23-нд Сан Франциско, “БОЛОМЖ ОЛГОЁ” хөтөлбөр

Аяныг хэрэгжүүлэгч Ахиллис Монгол олон улсын байгууллага нь байгуулагдаад удаагүй ч зорилго тэмүүлэл нь тодорхой, өнгөрсөн хугацаанд дараах ажлуудыг хийжээ.

  • 2015 оны АНУ-ын Нью-Йорк хотын марафонд хиймэл хөлөн дээр гүйгч Монголын тамирчин О.Саранчулуун, гар дугуйн төрлөөр П.Энхманлай нар анх удаа амжилттай оролцсон.
  • “Хамтдаа гүйцгээе” спортын аяныг 20 удаа зохион байгуулж, нийт 600 гаруй хүн хамрагдсан.
  • “Хамтдаа гүйцгээе” нөлөөллийн гүйлтийг 2 удаа зохион байгуулж, 1200 гаруй хүн оролцсон.
  • “Хамтдаа алхацгаая, Хамтдаа гулгацгаая” цуврал үйл ажиллагааг 7 хоног тутам тогтмол зохион байгуулж байна.
  • Ахиллис Монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт группийн үйл ажиллагааг тогтмолжуулж, мэдээллээр хангаж, хөгжүүлж байна.
  • Цахим хуудсуудаар дамжуулан Lets Run Mongolia группт 3000 гаруй идэвхтэй гишүүнийг нэгтгэсэн ба байгууллагын зүгээс зохион байгуулдаг бүх үйл ажиллагаанд эдгээр хүмүүс идэвхтэй оролцдог.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан