gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.13
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол Улсад салхин парк байгуулахаар зургаан компани зөвшөөрөл авчээ

Р.Адъяасүрэн
Эдийн засаг
2015-06-04
0
Twitter logo
 
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 56 минут
2015.06.04

“Монгол Улсад салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх нь” олон улсын хурал зургадугаар сарын 4-5-ны хооронд болно.

Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл, Монголын салхины эрчим хүчний ассоциаци, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран энэ хурлыг зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт ялангуяа салхины эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхлыг нэмэгдүүлэх, донор байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд уг хурлыг зорилго оршино.

  10 цаг 59 минут
2015.06.04

Олон улсын хурлыг УИХ-ын гишүүн, БОХААБХ-ны дарга Су.Батболд нээж үг хэллээ.

Тэрбээр Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэхүү нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын хөгжилд хувь нэмэр оруулахад, бодлогын хувьд чиглүүлэхэд өнөөдрийн хурал их чухал гэж үзэж байна. Хурлаас гарсан ажил хэрэгч шийдвэр, саналуудыг УИХ болон төрийн холбогдох байгууллагад хүргэж, төрийн бодлого болгон хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ.

  11 цаг 09 минут
2015.06.04

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр үг хэллээ. Тэрээр,

Манай хороо 2011-2014 онд нийт 502,4 МВт суурилагдсан хүчин чадал бүхий эрчим хүчний үүсгүүр барих төсөлд эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгосон.

Салхин үүсгүүрүүдээс нэгдсэн сүлжээнд цахилгаан нийлүүлэх тарифыг Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд заасан тарифын хязгаарт буюу 0.08-0.095 ам.доллар байхаар тогтоосон.

Цаашид хамгийн үр ашигтай сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжиж ажиллана гэлээ.

  11 цаг 23 минут
2015.06.04

Энэ удаагийн хурлаар бодлогын, олон улсын туршлага, хөрөнгө оруулалт, эрчим хүчний нэгдсэн сүлжээ гэсэн үндсэн дөрвөн салбар хуралдаан болох бөгөөд дэлхийн 10 орны нийтдээ 12 илтгэгч илтгэлээ танилцуулах юм.

Яг одоо Бодлогын салбар хуралдаан Монгол Улс дахь салхины эрчим хүчний хөгжлийн өнөөгийн байдал сэдвээр болж байна. Салбар хуралдааныг УИХ-ын гишүүн С.Оюун удирдан явуулж байна.

  11 цаг 26 минут
2015.06.04

Салхины эрчим хүчний хөгжилд эрчим хүчний зохицуулах хорооны гүйцэтгэх үүрэг сэдвээр ЭХЗХ-ны ажлын албаны дарга Х.Эрдэнэчулуун илтгэл тавьж байна.

Тэрээр Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ 8 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс авч байна гэдгийг онцлоод эрчим хүчний алдагдлыг нөхөхөд сэргээгдэх эрчим хүч чухал ач холбогдолтой болохыг хэллээ.

  11 цаг 50 минут
2015.06.04

ЭХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн М.Түмэнжаргал "Монголын салхины эрчим хүчний нөөцөд тулгуурласан сэргээгдэх эрчим хүчний хөгжил" сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр, Манай улс 1980-аад оноос салхины эрчим хүчийг судалж эхэлсэн. Монгол Улсын хэмжээнд говийн бүс тэр дундаа Өмнөговь аймаг салхины эрчим хүчний хамгийн их нөөцтэй. 300-600 мянган МВт-ын эх үүсвэр барих боломжтой гэв.

  11 цаг 57 минут
2015.06.04

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Мөнхзул Үндэсний ногоон хөгжлийн бодлого стратегийн зорилтууд сэдвээр илтгэл тавьж байна.

Тэрээр Ногоон хөгжлийн бодлогод нөөцийг зүй зохистой ашиглах, салбарын бодлого төлөвлөлтийг боловсруулах, дээшлүүлэх, цэвэр болон дэвшилтэт технологийн хэрэглээг нэмэх, иргэдийн ногоон хөгжлийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй хандлагыг бий болгох болон нээлттэй хариуцлагатай байх ёстой хэмээн онцоллоо.

  12 цаг 20 минут
2015.06.04

Дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэнгийн хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Ц.Булганмөрөн Үндэсний ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилт ба ДНХХ болон Монгол Улсын эрчим хүчний удаан хугацааны бодлогын хамтын ажиллагаа сэдвээр илтгэл тавьж байна.

Монгол Улс эрчим хүчний хэмнэлтийг 2020 онд 20 хувьд хүргэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Үүнд хүрэхийн тулд нэлээд их зүйлийг хийх хэрэгтэй гэдгийг тэрээр хэлж байна.

Сэргээгдэх эрчим хүч хөрөнгө оруулалт өндөртэй учраас эхэндээ гарах зардал нь өндөр. Харин хөрөнгө оруулалтыг нөхснөөс хойш нүүрсний цахилгаан станцаас илүү хямдардаг.

Сэргээгдэх эрчим хүчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад бодлогын дэмжлэг хүчтэй байх ёстой. Мөн дэд бүтэц, техник, тоног төхөөрөмжийн чадавхийг сайжруулахад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүнийг нар, ус зэрэг бусад эрчим хүчтэй уялдуулан хөгжүүлэх нь чухал.

Монгол Улсын эдийн засаг өсөж байна. Аж үйлдвэр, уул уурхайн салбарын хөгжлийг харахад эрчим хүчний хэрэглээ өснө. Энэ хэрэглээг сэргээгдэх эрчим хүчнээс хангах боломжтой гэдгийг тэрээр хэлсэн юм.

  12 цаг 31 минут
2015.06.04

Клин Энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатар Монголын анхны салхины эрчим хүчний станц – Салхит салхин станцын танилцуулгын талаарх илтгэл эхэллээ.

Салхит салхин станц нь Улаанбаатар хотоос 70 км орчим зайтай Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдон ажиллаж буй 49.6 МВт-ын салхин цахилгаан станц юм.

Салхин цахилгаан станцыг хөгжүүлэгч нь Клин Энержи ХХК бөгөөд Ньюком ХХК, АНУ-ын Женерал Электрик, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк болон Нидерландын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорацийн хөрөнгө оруулалтаар энэхүү салхин цахилгаан станц байгуулжээ.

Салхит салхин цахилгаан станц нь 110 кВ-ийн 28 км урт хоёр хэлхээт дамжуулах шугам, дэд станц, тусбүр нь 1.6 МВт хүчин чадалтай 31 салхин цахилгаан үүсгүүрээс бүрдэх 49.6МВт-ын нийлбэр хүчин чадалтай бөгөөд нийтдээ 120 сая ам.долларын хөрөнгө оруулалттай.

  12 цаг 50 минут
2015.06.04

Бодлогын салбар хуралдаан Монгол Улс дахь салхины эрчим хүчний хөгжлийн өнөөгийн байдал сэдвээр илтгэгчид илтгэлээ тавьж дууслаа.

Салбар хуралдааны хэлэлцүүлэг эхэлж байна. Хэлэлцүүлгээр эрчим хүч худалдан авах гэрээ, эрчим хүчний хязгаарлалт болон нөхөн олговор, үнийн хөнгөлөлт зэрэг асуудлыг хөндөх юм.

Хэлэлцүүлэгт Монголын салхин эрчим хүчний холбооны гүйцэтгэх захирал Э.Мягмарсүрэн, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Сэргээгдэх эрчим хүсний зөвлөлийн дага Р.Давааням, Нидерландын Хөгжлийн санхүүгийн компанийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Жудит Дройн, Vestas-ийн Ази Номхон далай, Хятадыг хариуцсан бүсийн маркетингийн захирал Гиорги Фортунато нар оролцож буй бөгөөд хурлыг удирдагчаар УИХ-ын гишүүн С.Оюун ажиллаж байна.

  13 цаг 09 минут
2015.06.04

Завсарлагаан болж байна.  Дараагийн хэсгээр Салхины эрчим хүчний хөгжлийн олон улсын туршлага болон Сэргээгдэх эрчим хүчний хууль, хэрэгжилт болон дэмжих бодлого сэдвээр болох юм.

  15 цаг 13 минут
2015.06.04

"Монгол Улсад салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх нь” олон улсын хурлын үдээс хойшхи хуралдаан хэлэлцүүлгээр эхэллээ.

  • Улс орнуудын зах зээлд салхины эрчим хүчийг нэвтрүүлэхэд ямар чухал туршлагуудын авч хэрэгжүүлсэн
  • Монголын зах зээлд хэрэгжүүлэхэд ямар саад бэрхшээл учирч болох тэдгээрийг даван туулах арга замууд
  • Хөгжүүлэгч нарын хувьд ямар хүлээттэй байгаа талаар хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэгт Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Стив Сойер, ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Ньюком группийн дэд бүтэц хариуцсан захирал Ганхуяг оролцож байна.

  15 цаг 17 минут
2015.06.04

Хуралд оролцогчид саналаа хэлэхийн зэрэгцээ панелистуудаас сонирхсон асуултандаа хариулт авч байна. Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Р. Ганжуур "Манай улсад 50 МВ-аар эхэлсэн салхины эрчим хүчний станц 550 МВ болтлоо хүрээгээ тэлэх нь. Салхины эрчим хүчийг хэрэглэхэд садаа болох нэг зүйл болох үнэ төлбөр учраас энэ асуудлыг шийдэх ёстой.

Монголын эрчим хүчний инженерүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Р. Ганжуур

Салхитын станц Засгийн газартай хийсэн гэрээнийхээ дагуу авах ёстой төлбөрийнхөө 70-80 хувийг л авсан. Гэрээгээ зөрчдөг, эсвэл ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй. Тэгэхээр Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11-ийн 2 дахь заалтыг авчихвал, хуульд өөр өөрчлөлт оруулах шаардлагагүй. Энэ бол манай холбооны албаны ёсны байр суурь" гэдгийг хэллээ.

  15 цаг 21 минут
2015.06.04

УИХ-ын гишүүн С.Оюун "УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар А.Тлейхан тэргүүтэй зургаан гишүүний өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуулийг хэлэлцэж байх үедээ хурал цаг хугацааны хувьд давхцсан нь сайн хэрэг. Тиймээс хурлаас гарсан ажил хэрэгч саналуудаа нэгтгээд УИХ дахь Ажлын хэсэг хүргүүлээрэй. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж байгаа" гэдгийг оролцогчдод хандаж хэллээ.

  15 цаг 48 минут
2015.06.04

"Vestas" компанийн олон нийтийн харилцаа хариуцсан дэд захирал Мортен Дюрхольм "Дани улсын сэргээгдэх эрчим хүчний бодлого, Данийн туршлага-нийлүүлэлтийн өндөржүүлсэн хамгаалалт" сэдвээр илтгэл тавьсан.

Тэрбээр "Vestas бол дэлхий даяар 18 мянган ажиллагсадтай, 30 жилийн туршлагатай компани юм. 2014 онд 6,9 тэрбум еврогийн орлоготой ажилласан. Данийн сэргээгдэх эрчим хүчний бодлогын үндсэн элементүүд гэвэл урт хугацааны эрчим хүчний стратеги, зардал багатай татаас, хэрэглээнд тулгуурласан татвар, салбарын оролцогч талуудын төлөвлөлт, хэрэгжилт, яриа хэлэлцээ, түүний дотор улс төрийн өргөн хүрээтэй зөвшилцөл юм. Эдгээр уян хатан тогтвортой тогтолцоог бий болгох хэрэгтэй. Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт асар их боломж байна гэж үзэж байна" гэв.

  16 цаг 08 минут
2015.06.04

Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлийн Хятадын захирал Лимин Кайо "Хятадын салхины эрчим хүчний хөгжил-Туршлага, сургамж" сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр, Хятад улс 2014 онд 23 GW-ийн эрчим хүчний эх үүсвэр суурилуулснаар дэлхийн зах зээлийн 45 хувийг эзэлсэн. Ингэснээр Хятад улс дэлхийн салхины эрчим хүч үйлдвэрлэлийг 114 GW-д хүргэж, дэлхийн зах зээлийн 31 хувийг үйлдвэрлэж байна.

Хятад улс 2016-2020 онд салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ 200 GW хүргэх зорилт тавьсан Хятадын Засгийн газар анх 2008 онд салхин паркийг санхүүжүүлэх тендер зарласан. 2011-2013 энэ талаарх эрхзүйн орчин, стандартуудаа боловсронгуй болгосон. Бодлогын хамгийн чухал зүйл нь энэ юм" гэдгийг хэллээ. 

  17 цаг 06 минут
2015.06.04

Манай урд хөрш Хятад улс салхины эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж, хоёрдугаарт АНУ, гуравдугаар Герман улс орж байна.

Монгол Улсад салхин парк байгуулах чиглэлээр зургаан компани зөвшөөрөл авч ажиллаж байгаа. Ингэснээр салхины эрчим хүчний үйлдвэрлэл 550 МВ хүрэх байна. Эрчим хүчний яамнаас салхины эрчим хүчийг урд хөршид экспортлох чиглэлээр судалгаа хийж байгаа аж. Манай улс энэ чиглэлийг хөгжүүлэх бодлого барьж байгаа бөгөөд эрчим хүчний хэрэглээнийхээ найман хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангаж байна.

  17 цаг 13 минут
2015.06.04

Хэлэлцүүлэг хөрөнгө оруулалтын чиглэлээр үргэлжилж байна. "Азуре" интернэшнл байгууллагын захирал Себэстиан Мэйр илтгэлээ Хятад, Монголд түшиглэн тавьж байна. Монгол Улсад эрчим хүчний хөрөнгө оруулалт хамгийн чухал.

Хятад дэлхий дээр салхины эрчим хүчийг хамгийн хямдаар буюу 1 МВ-ын хүчин чадалтай үйлдвэрийг 1,3 сая доллараар байгуулдаг. Хятад, Монголд салхин станц барихад өртөг зардлын ялгаа их байна.

Хятад тоног төхөөрөмжөө өөрөө үйлдвэрлэдэг, барилгын материалын үнэ өртөг хямд. Мөн барилгын улирал урт учир Хятадад эрчим хүчний үйлдвэрлэл байгуулах нь өрсөлдөх чадвар сайтай гэдгийг онцоллоо.

  17 цаг 28 минут
2015.06.04

Хөрөнгө оруулалтын чиглэлээрх хэлэлцүүлэг Монголд салхин станц байгуулах санхүүгийн орчин, хөрөнгө оруулагчдын эрсдэл, төр засгийн тогтвортой бодлого зэрэг сэдвийн хүрээнд өрнөж байна.

Clean Energy Asia-гийн төлөөлөгч, Төслийн санхүүжилтийн арга Монголд тохиромжтой. 30 хувийг өөрийн хөрөнгөөр, 70 хувийг зээлийн хөрөнгөөр Сайншандын салхин паркийг барьж байна. Салхин паркийн төслүүд бол эрсдэлээ үнэлээд нийт зардлын 5 хувийг болзошгүй зардлын санд байршуулах нь зүйтэй гэж үздэг.

Ц.Сүхбаатар: Боломж нэлээд бий ч, хүндрэл их. Салхины эрчим хүч нь шинэ төсөл учир хөрөнгө оруулагчид татагдах хандлагатай. Монголд эрх зүйн орчин бүрдэж эхэллээ. Монгол Улсын эрчим хүчний систем татаастай салбар хэвээр байгаа. Энэ нь хөрөнгө оруулалт татахад нэлээд саад болж байна. Бодлого тогтвортой байж чадахгүй хүндрэл манай нөхцөлд гарч байна.

Б.Найдалаа, Би Монголын банкуудын холбоог төлөөлж байна. Арилжааны банкнууд сэргээгдэх эрчим хүчнээс хол. Том хэмжээний төсөл санхүүжүүлэх чадавх дутагдалтай байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний мэдлэг туршлага ч дутагдалтай байна гэлээ.

  17 цаг 51 минут
2015.06.04

“Монгол Улсад салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх нь” олон улсын өнөөдрийн хуралдаан Хөрөнгө оруулалтын чиглэлээрх хэлэлцүүлгээр өндөрлөлөө.

Хурал маргааш үргэлжилнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан