Бразилийн олимпийн эрх олгох буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр 384 оноогоор VIII байраар финалд шалгарч, улмаар амжилттай буудаж мөнгөн медаль авлаа.
Нийт 91 буудагч энэ дасгалд өрсөлдсөнөөс Болгарын буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Бонева Антонита түрүүлж, Грекийн залуу буудагч Анна Коракаки хүрэл медаль авлаа.
ОУХМ Т.Баярцэцэг 383 оноогоор 13 дугаар байрт орлоо.
АНУ-ын зохиогдсон "Дэлхийн цом"-оос О.Гүндэгмаа 25 метрийн спорт гар бууны төрөлд алт, хийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртлээ.
"Дэлхийн цом"-ын тэмцээн энэ сарын 19-нд дуусна.

Гэрэл зургийн эх сурвалж: http://www.issf-sports.org/