Монголын тэнгэрт нэгэн том элээ нисч, сүүдэр нь эгэл жирийн гэлтгүй хүн болгоныг дайрч, нийгмийг айдас, хүйдэсийн аюул нөмөрч байна.
Тийм ээ, элээ улай дээгүүр эргэлддэг, улай үзээд баярладаг. Улай үзэхийг хүсээд ирэхээрээ амьд амьтныг ч савардан шүүрч оддог. Ингээд эхгүй хурга, хургагүй эх хотоо эргэн майлж, ижий уйлж бөөн аюул болдог сон. Ийм л юм болох гээд, элэг бүтэн байх гэсэн хүсэл эрмэлзлэлтэй болгоны голт зүрх бөмбөгнөн чичирч байна. Яагаад гэвэл, шүүрсээр байгаад, элэг гол харлуулсаар байгаад хэт дурмаг болчихсон элээний дуршил нэмэгдсэн байна. Өнөөдөр элэг бүтэн парламентын дээгүүр элээ эргэлдэх болов оо, хөөрхий. Хэнийг нь, хэдийг нь шүүрч одох бол доо, хөөрхий. Өмнө нь нэг удаа амташсан юм болохоор тэр ийн улайрч байна. Одоо амтшуулвал, дахиад амтшина.
Манайхан элээнд ганц, нэгэн үмх мах шидэж өгч, магадгүй зарим нь дургүй нэгнээ зууш болгон шидэж өгсөн нь элээний дуршлыг төрүүлээдэхэж л дээ.
Ингээд нөгөөх элээ нь дуршаад, бүр сүүлдээ амьтан хүнийг савардах гэж айлгах болов. Элээг дураар нь хооллож болохгүй. Ирснийх нь зоргоор элэг, уушиг шидэж өгч болохгүй. Аюултай. Дуршил нь нэмэгдэнэ.
Элээ бас хогон дээгүүр эргэлддэг. Улаан чулуутын хогон дээгүүр өчнөөн элээ нисч л байгаа. Бас талийгаачдын цувааг тосон булшны газар сахидаг, бузар шувуу.
Сүхбаатарын талбайд ард түмэн жагсаал, цуглаан хийж, өлсч цангаж байхад АН-ын дарга Ц.Элбэгдорж ирээд тэдэнд сэтгэлийн дэм өгч үг хэлсэн нь өнөөдөр орой руу орж байна. тэрбээр "Ард түмэн ядуурч, жагсаал, цуглаан хийж, өлсч цангаж байна. Харин элээ хог хэсч явна" гэж хэлсэн билээ. Тэр элээ өнөөдөр түмэн олны зовлонгоор жаргал хийн хаа, сайгүй нисч, хог хэсч явна. Элээ улайнд дуртай болохоор саваагүй залуус эхлээд уушиг шидэж өгч байснаа дуршаад ирэхээр нь улайссан чулуу дээш шидэн шүүрүүлж, хөөрхий элээ нөгөөхийг нь атгаад савраа түлж бөөн аюул болсон түүх бийг мартаж болохгүй. Яагаад гэвэл элээ хэт дуршчихсан байна.
Магадгүй хэн нэгнээ, эсвэл элэг, уушиг ч юм уу шидэж өгч элээний дур хүслийг хангаж байгаа хүмүүс нэг л өдөр улайссан чулуу идэж өгч алах вий дээ.
Улайнд дурлаж, улай үзэхийг хүсдэг болохоор нь элээнд элэгтэй хүн монголд лав байхгүй. Тиймээс ч элээ нисч явахыг харвал "Элээ, элээ нисээрэй.
Элсэн довон дээгүүр эргэлдээрэй. Долоон уулын цаагуур, дахиж битгий ирээрэй" гэж хоолойгоо сөөтөл хашгирдаггүй сэн бил үү. Элэг бүтэн байхын тулд элээг хөөж явуулъя. Элээ, элээ нисээрэй...элсэн довон дээгүүр эргэлдээрэй. Долоон уулын цаагуур нутаглаж, дахиж битгий ирээрэй.
Ч.Үл-Олдох