gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэргүй цогцсыг шашны өргөл барьц болгохоор хөнөөсөн байжээ

Д.Багахүү
Дэлхийд
2014-03-05
11
Twitter logo

1898 онд Германы эрдэмтэд Өмнөд Америкаас нэг эмэгтэйн занданшуулсан цогцос олжээ. Нэгэн зууны турш нэрийг нь ч мэдэхгүй цогцосны үхлийн шалтгаан, хаанаас гаралтайг нь тогтоож чадаагүй юм.

Харин сүүлийн үеийн судалгааны үр дүнд 500 жил оршсон, занданшуулсан цогцосны эзнийг шашны зорилгоор өргөсөн гэж үзэх болсон аж. Эрдэмтэд толгойных нь дээрээс цохилтоос үүссэн том гэмтэл байгааг олжээ. Тиймээс хохирогч маш хурдан нас барсан байх магадлалтай юм.

Түүнчлэн ДНК-гийн шинжээчид эмэгтэйг нас барахаасаа өмнө Чагасын өвчлөл буюу халуун бүсийн шимэгчээр өвдсөнийг тогтоожээ. Энэ бүх шинж тэмдэг нь эмэгтэй өөрийг нь хөнөөсөн алуурчдаас зугтсан ч удаан амьдрах боломжгүй байсан гэсэн үг юм.

Чагас өвчлөл одоо ч Өмнөд Америкт тархсан хэвээр байгаа юм. Эрт үед нь илрүүлэхгүй бол үхэлд хүргэх аюултай. 1900-гаад оны эхээр энэ өвчнийг илрүүлсэн доктор Карлос Чагасын нэрээр нэрлэгдсэн энэ өвчин хүний зүрх, хоол боловсруулах эрхтнүүдийн мэдрэлийн эсийг гэмтээдэг. Ингээд тун удалгүй дээрх эрхтнүүдийн үйл ажиллагаанд саад учруулж эхэлдэг.

Одоогийн байдлаар дэлхий даяар 15 сая хүн өвчилсөн судалгаа байдаг бөгөөд жил бүр 50 мянган хүний амийг авдаг аймшигт өвчин юм. Судлаачдын үзэж байгаагаар энэ өвчнийг үүсгэгч шимэгч нь зөвхөн Америк тивд байдаг байж магадгүй.

Трипа-носома крузи гэгч шимэгчээр үүсэх энэ өвчний шинж тэмдэг богино хугацаатай хурц өвдөлтөөр эхэлдэг бөгөөд дараа нь эд эрхтнүүд өвдөж эхлэх хүртэл урт хугацаанд ямар ч шинж тэмдэг илэрдэггүй.

Харин Германы Мьюнхений их сургуулийн эрдэмтэн Андреас Нерлих хэлэхдээ "Охин ядуу гэр бүлээс гаралтай байх. Яагаад гэвэл энэ төрлийн шимэгч хорхой шавар тоосготой газарт амьдардаг. Харин чулуун байшин, эсвэл арай цэвэр орчинд амьдрах чадваргүй" гэжээ.  

Бүтэн нэг зууны турш энэ эмэгтэй хэн байсан, хаанаас ирсэн нь тодорхойгүй байсан. Харин компьютер томографын тусламжтайгаар бага ч гэсэн мэдээлэл авч чаджээ. Таван зууны настай занданшуулсан цогцосны эзэн дөнгөж 20 настайдаа нас баржээ. Ямартай ч эмэгтэйн үс, ясанд хийсэн изотопын шинжилгээгээр их хэмжээний загас иддэг байсныг тогтоосон юм.

Энэ нь Хойд Чилийн эргийн ойролцоо нутагладаг байсан байж магадгүй гэсэн үг. Толгойд нь зүүлттэй тууз, гавлын хэлбэр зэрэг нь Инковын эзэнт гүрний үеийнхтэй тохирч байгаа юм. Эмэгтэйг халуун элсэрхэг нутагт оршуулсан учир байгаль өөрөө түүнийг занданшуулжээ.

Профессор Нерлих, "Эмэгтэйг бусдын гарт амиа алдсаныг бид мэдсэн. Гэхдээ бичгэн сурвалжид үүнтэй холбоотой ямар ч зүйл үлдээгүй. Ямартай ч шашны өргөл гэж бид үзэж байгаа. Орчин үеийн техник технологи гэдэг мэдээллийн хөрөнгө л гэсэн үг. Тиймээс бид эмэгтэйн биеийн үлдсэн хэсгүүдийг дахин бүтээх боломжтой." гэсэн юм. Судалгааны үр дүнгүүдээс хамгийн чухал нь Чагас өвчинтэй байсныг мэдсэн явдал бөгөөд үүний үр дүнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой гэнэ.

Хачирхалтай нь Өмнөд Америкт шашны өргөл болгосон занданшуулсан цогцоснуудын талаар мэдээлэл хангалттай байдаг атал энэ эмэгтэйнх байхгүй байгаа юм.

Ялангуяа Инковын эзэнт гүрэнд залуу охидыг нарны хаанд өргөл болгох нь их байжээ. Тэр бүү хэл өргөл болсон хүний гэр бүл, танил, дотно хүмүүсийг бусад нь маш их хүндэлдэг байсан байна.

Харин судалгааны багийн гишүүн, Их Британий Бредфордын их сургуулийн археологийн профессор Эмма Браун эмэгтэйг шашны өргөл байсан эсэх нь тодорхойгүй гэж үздэг.

Учир нь өргөл болгосон охидын ихэнх нь 13-14 настай байсан бөгөөд энэ эмэгтэй бусадтай нь харьцуулахад хамаагүй хөгшин байгаа юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан