Хаврын чуулганаа хаамагцаа хоёр хоногийн завсарлагатайгаар намрын чуулганаа нээсэн УИХ-ыг өнгөц харвал ажилсаг нь дэндсэн гэмээр. Гэсэн ч намрын чуулган нээсэн эхний долоо хоног хуралдсан хуралдаагүйн завсарт өнгөрөв. Долоо хоногийн пүрэв, баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах учиртай. Гэсэн ч пүрэв гаригийн үдээс өмнө л ажиллацгаав. Үдээс хойш хэлэлцэх асуудал нь дуусчихсан гэнэ. Баасан гаригт хуралдааны үнэр ч ханхалсангүй. Өглөөгүүр зарим гишүүн ажилдаа ирж байгаа харагдсан. УИХ-ын хэвлэлийн албаныхан "Хуралдааны хуваарь гараагүй байна" гэцгээв. Тэгсхийгээд хуваарь ч, хуралдаан ч сураггүй боллоо. Ахиад л нөгөө "Хэлэлцэх асуудалгүй" хэмээх тайлбар давтагдана.
Монголоор дүүрэн асуудал байхад манай УИХ-д л хэлэлцэх сэдэв олддоггүй гэнэ ээ. УИХ-ын дарга хамаг бурууг гадаад айлчлал гэдэг "гай"руу чихнэ. Уул уурхайн салбарын туршлага судлахаар Америкийг зорьсон дөрвөн гишүүн өчигдөр үдээс хойш эх орондоо хөл тавьсан. Цагийн зөрүү нь гарч даваа гаригт нэг юм байнгын хороодын ирц бүрдэх байх. Үлдсэн хэд нь 7-ноос 14-нийг хүртэл цуварч ирэх товтой. Хуралдаандаа суухгүй бол цалинг нь хасах УИХ-ын даргын арга гишүүдийг "айлгаж" чадах болов уу. Ирэх сонгууль хүртэл уг нь тэдэнд сонгогчдоосоо оноо цуглуулах урт биш хугацаа үлдсэн юм сан.
Б.Хишиг