Рио-2016 Олимпийн наадамд манай зургаан ширэн бээлийтэн эрх авч, эх орноо төлөөлөн оролцсон. Зургаа дахь эрхийг авсан тамирчин нь Боксын улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Цэндбаатар байв. Арван есхөн настай анхны олимпдоо оролцсон тэрээр тавдугаар байрт орж, олны хайр, хүндэтгэл, өхөөрдөл, талархалыг зэрэг хүлээснийг уншигчид санаж байгаа байх. Түүнийг боксын анхны багш, ОУХМ Б.Энхтайваны хамтаар Улс төр, шуурхай мэдээллийн WWW.POLIT.MN сайтынхаа “Нэг өдөр” булангийн зочноор урьсан юм. Манай сэтгүүлч Ч.ҮлОлдох багш, шавь хоёртой Монголын спортын төв ордонд, Боксын улсын шигшээ багийнхны ээлжит бэлтгэлийн үеэр уулзаж сонирхолтой ярилцлага өрнүүлснийг хүлээн авч уншина уу.
-Олимпийн дараа та хоёрыг хамт суулгаж байгаад ярилцах сан гэж бодож байсан ч хэн хэнийх нь утас холбогдоогүй. Хэсэг хугацаанд амарч аваад бэлтгэлдээ орж байна уу?
Э.Цэндбаатар:
-Би ирэнгүүтээ шууд бэлтгэлдээ орсон. Долоо хоног өөртөө чөлөө өгч төрсөн нутаг Архангай аймаг, Чулуутын голдоо оччихоод ирсэн.
Б.Энхтайван:
Манайхан байнгын бэлтгэлтэй байдаг. Цэндээгийн маань хувьд ямар ч тэмцээнд оролцож, ялж, ялагдсан маргааш нь бэлтгэлээ заавал хийдэг зарчимтай. Тэр зарчмаараа олимпоос ирээд бараг л шууд бэлтгэлээ хийж эхэлсэн. Миний хувьд эмэгтэйчүүдийн боксын шигшээ багийг дасгалжуулдаг. Тэгэхдээ шигшээгийн эрэгтэй, эмэгтэй баг хамтраад бэлтгэлээ хийдэг учраас бид хоёр байнга хамт бэлтгэл хийнэ, хэлж ярих юм байвал зааж зөвлөөд явж байдаг.
АВАРГА БОЛНО ГЭЖ БОДСОН Ч БОЛСОНГҮЙ, ДАРАА БОЛ ГЭСЭН ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ...
-Арван есхөн нас, анхны олимп гэхээр бокс тоглодоггүй нь хүртэл огшиж байсан даа, Рио- 2016 олимпийн наадмын үеэр. Өөрт чинь ямар сэтгэгдэл төрж байв?
Э.Цэндбаатар:
-Би их тайван байсан. Бэлтгэл ч сайн байсан. Ямар ч тамирчны мөрөөдөлд олимп байдаг. Шийдсэн зүйлүүдээ л хийсэн. Гэхдээ нэг л болж өгөөгүй. Магадгүй туршлага дутсан болов уу. Гэхдээ би тэндээс медальгүй ч гэлээ, их том юмтай ирсэн. Тэр бол бэлтгэлээ сайн хийе, цаашид хичээе гэсэн урам зориг. Яаж ажиллах вэ гэдэг талаар дотроо бодож ирсэн зүйлүүд ч байгаа.
-Тэгвэл тоглолтыг нь хараад биширч шүтэж ирсэн ямар боксчин тэнд байв?
-Олон орны тамирчин ирсэн. Би гадаадын нэртэй, сүртэй тамирчдыг шүтдэггүй. Тоглож байгааг нь хардаг. Хамгийн гол нь адилхан л хүн юм чинь, би ч гэсэн чадах ёстой, хийх ёстой. Чадна гэж боддог.
Б.Энхтайван:
-Миний хувьд Монголдоо үлдсэн. Уг нь цуг явсан бол болох л байсан юм билээ. Энд үлдээд тоглолтыг нь телевизээр харах хэцүү юм байна лээ. Дэргэд нь байсан ч болоосой, тэрийг нь хэлэх сэн гээд бодогдох жишээтэй. Ер нь бол анхны багшийн нөлөө их байдгийг сая олимпийн үеэр харлаа. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбат багш маань Рио руу шавьтайгаа хамт явсан. Түшигтэй сайхан байсан нь мэдээж. Д.Отгондалай маань сайн тоглож медалийн болзол хангасанд би их баяртай байгаа.
-Багш, шавь хоёр олимпийн үеэр холбоотой байсан уу. Хоорондоо ярьж байв уу?
Б.Энхтайван:
-Бид хоёр цахим ертөнцөд байнга холбоотой байсан. Хэлж байсан ганц зүйл нь өөрөө удирдаж ажилла, түрүүлж ажилла, санаачилгыг гартаа ав гэж захиж байлаа. Бокс оноо авч тоглодог байсан бол сүүлийн үед хүчний тоглолт давамгайлдаг болсон. Ихэнх тоглолт ойрын болоод дундын зайд болж байна. Тиймээс бэлтгэлээ маш сайн хийж, бүх тал дээр ажиллах ёстой. Ойрын зай, хүч, хурдны дасгалуудад анхаарах хэрэгтэй. Хамгийн чухлаар захих юм түрүүн хэлсэн, өрсөлдөгч тамирчнаа удирдаж тоглох. Тэгж өөрийн арга барилд оруулж, ялалтыг авна.
Э.Цэндбаатар:
-Би багшийнхаа хэлсэн, ярьсныг биелүүлэхийг хичээж, өөрөө ч бас түрүүлж ажиллахыг хичээсэн.
-Энэ жил ер нь бэлтгэл хэр байсан бэ. Эрх авсан юм чинь ингэж асуух илүү ч юм уу?
Б.Энхтайван:
-Энэ жил Цэндээгийн маань бэлтгэл маш сайн байсан. Олимпийн өмнөх эрх авах эхний тэмцээнд Казахстаны тамирчинд ялагдсан. Дараагийн эрх авах тэмцээнд мөнгөн медаль хүртэж, эрхээ авсан. Олимпийн эхний хоёр тоглолт маш сайн байсан. Ялангуяа Беларусын тамирчин Асанутай хийсэн тулаанд илүүрхэж тоглоход нь их баярласан. Бас нэг хэцүү юм байсан. Тэр нь Беларусын тамирчны аав нь AIBA-ийн шүүгч юм. Нөгөө талаас Асану дэлхийн аваргын хүрэл медальтай. Тиймээс манай тамирчин ямар ч байсан ялна гэдгийг тоглолтыг нь хараад шууд мэдэж байсан ч, ямар нэг байдлаар ялалтыг нөгөө талд өгчих вий гэж айж байсан. Гэтэл шүүлт шударга болж, Цэндээ маань ялсан.
Э.Цэндбаатар:
Энэ жил миний хувьд бэлтгэл сайн, гоё байсан.
-Ингэхэд Риод очиход цагийн зөрүү хэцүү байв уу?
-Цагийн зөрүүнд дасах гэж арав гархуй хоногийн өмнө очсон ч нэмэр болоогүй. Ерөөсөө дасахгүй байсан. Өглөө босоод тоглоход маш хүндрэлтэй. Миний хувьд эхний хоёр тоглолт дандаа орой таарсан учраас гайгүй байсан. Харин сүүлийн тоглолт өглөө жингээ үзүүлснээс гурван цагийн дараа шууд тоглох хуваарь гарсан. Хамаг бие баригдаад байгаа юм шиг дарамттай байсан.
-Энхтайван багшаас асуухад, та бол шавийнхаа бүх тоглолтыг нь маш анхааралтай харсан байх. Юу бодогдов?
-Тэгэлгүй яахав, бүгдийг нь харсан, бүр дахин дахин үзсэн. Тэр дотроос Узбекистаны боксчны тоглолтыг анхаарч үзсэн. Сонирхогчийн боксын 49 кг-ын жинд тоглож олимпийн аварга болсон Дусманов гэж залуу байгаа. Тэр бол Цэндээтэй ойролцоо стильтэй. Хүний бие жижигддэггүй, нуруу намдаггүй гэдгийг тэр тамирчин харуулсан. Жиндээ биеэр хамгийн жижиг нь. Яаж тоглодогийг үнэхээр харуулж чадсан. Тиймээс би тухайн үед түүнээс үлгэр дууриал аваарай гэж захиж байсан.
-Эхний ялалтуудыг авчихаад байхад юу бодогдсон бэ?
Э.Цэндбаатар:
-Аварга болно гэж бодсон. Болох ч байсан. Дараа бол гэсэн юм байлгүй дээ, болсонгүй /инээв/. Ер нь бол би жингийнхээ бүх өрсөлдөгчийг өмнө нь судалчихсан, мэдэж байсан. Одоо бол хичээхээс өөр зам үлдээгүй.
БАГШ, ШАВЬ ХОЁРЫН АНХНЫ ГАРАА АЛТАН МЕДАЛИАР ЭХЭЛСЭН
-Ингэхэд багш, шавь хоёр хэзээ анх уулзаж, андгай тангараг тавьж байв аа?
Б.Энхтайван:
-2008 оны Бээжингийн олимпод Монголын боксчид оргил амжилтаа үзүүлсэн. Олимпоос алт,мөнгөн медаль авсан. Тэр үе маш олон хүүхэд боксоор хичээллэхээр Спортын ордныг зорьж ирж байлаа. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй есдүгээр сарын дундуур 10 орчим насны жаахан хүү цүнхээ үүрээд ирсэн нь Цэндээ байсан. Анх харахад авхаалжтай, сэргэлэн хүү харагдсан. Заасан зүйлийг маш сайн сурна. Гүйцэтгэл маш сайн. Рингэн дээр тоглож байгаа үеийнхнээ хараад хэнтэй яаж тоглохоо өөрөө шийдчихдэг байсан. Тэр үеэс өнөөдрийг хүртэл надтай хамт явж байна.
Э.Цэндбаатар:
-Тийм ээ, би 2008 оны Бээжингийн олимпод ах нарынхаа гаргасан амжилтаар хөглөгдөж боксыг сонирхох болсон. Хичээллэе гээд зорьж ирж уулзсан хүн маань Б.Энхтайван багш маань. Энэ спортоор найман жил гаруй хичээллэж байна. Өмнө нь Баянгол спорт клубын тамирчин байсан. Одоо Улсын шигшээ багт харьяалагдахаас гадна ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хорооны тамирчин, “Ажнай” группын тамирчин гэж яваа.
-Тэгвэл Б.Энхтайван багш анх боксоор хэрхэн хичээллэж байсан бэ?
-Би Дорнод аймагт төрсөн. 18 настай байхдаа боксоор хичээллэж, гурван сарын дараа улсын аварга шалгаруулах тэмцээнд орж алтан медаль авч байлаа.
-Дасгалжуулагчийн зам хаанаас эхлэв?
-Би 1990 онд цэрэгт явж, тэндээсээ “Алдар” нийгэмлэгийн тамирчин болж, 10 жил ажилласан. 2004 оноос дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. 2006 оноос Баянгол спорт хороонд дасгалжуулагчаар, 2013 оноос одоо эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.
-Э.Цэндбаатар айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын дундах хүүхэд. Дээрээ ах, эгчтэй, дороо нэг дүүтэй.
-Ээж, аав чинь ямар салбарт ажилладаг вэ. Боксоор хичээллэхэд чинь яаж хүлээж авав?
-Аав, ээж хоёр маань Архангай аймгийн Чулуут сумын хүмүүс. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хүүгээ боксоор хичээллэж эхлэхээс л дэмжсэн.
-Тэгвэл анхны тэмцээн, анхны медаль авсан, бас хамгийн их баярласан мөчүүд хэзээ байв?
-Анхны тэмцээндээ түрүүлж алтан медаль хүртэж байлаа. Ер нь тэмцээн бүрт өөрийн хэмжээнд амжилттай оролцсон гэж боддог. Баярласан мөч олон бий. Тэмцээнд явж чадаагүй гомдолтой үлдсэн мөч ч бий. Надад ялагдсан тамирчныг дэмжээд тэмцээнд явуулаад байсан. 2015, 2016 оны улсын аварга болчихоод байхад Азийн аварга, Дэлхийн аваргын тэмцээнд явуулаагүйд миний хувьд гомдолтой үлдсэн.
Б.Энхтайван:
-Анхны тэмцээн нь Цэндбаатар над дээр ирж боксоор хичээллэснээс хоёр сарын дараа болсон. Тэр нь боксчин Сэрдамбын Батсүхийн нэрэмжит боксын өсвөр үеийнхний тэмцээн байсан. Тэндээс шууд алтан медаль авсан. Ер нь тэр тэмцээнд манай клубын бусад тамирчид ч амжилттай оролцож, багаараа гуравдугаар байрт орж байсан юм.
Цэндээ маань Монголд болсон бүх тэмцээнээс медаль авсан. Энэ онд дөрвөн тэмцээнд оролцож гурван алтан медаль хүртсэн. Багшийн хувьд шавийнхаа амжилтад хамгийн их баярласан мөч бол 17 настайдаа насанд хүрэгчдийн улсын аварга болсон мөч. 18 настай болоход боксын холбооноос 18 настанг оруулахгүй гэсэн шийдвэр гараад дараа жилийнх нь улсын аваргын тэмцээнд орж чадаагүй.
Түүний дараагийн хоёр улсын аваргаар хоёуланд нь түрүүлсэн. Ер нь бол Боксын холбоо тэр жилийнхээ улсын аваргад түрүүлсэн тамирчныг Ази, Дэлхийн аваргад явуулах ёстой байдаг. Цэндбаатар маань 2015, 2016 онд явж чадаагүй. Тэр тэмцээнүүдэд ороод үзчихсэн бол сая олимпод огт өөр очих байсан гэж бодож байгаа. Сэтгэл санааны хувьд ч гэсэн өөр байх байсан.
-Ер нь таны шавь нараас амжилттай яваа олон тамирчин бий байх. Хэн, хэн одоо бокст хүч үзэж байна?
-Олон шавь нар бий. Одоо шигшээ багт Давааням, Ариунболд, Цэндбаатар, жижиг Мөнх-Эрдэнэ нарын шавь нар тоглож байна. Сүүлийн үед мэргэжлийн боксын 49 кг-ын жинд Ариунболд маань дөрөв тоглож хоёр ялсан амжилттай яваа.
БУСДЫГ ЯЛАХААС ИЛҮҮ ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ Л ЧУХАЛ
-Одоо Цэндбаатараас асууя. Боксоос өөр юу сонирхдог вэ?
-Хамаг цаг заваа бокст зориулдаг.
-Боксчин хүний эрхэм чанар юу юм бол?
-Тэсвэр, тэвчээр. Дээр нь хөдөлмөр. Тэвчээртэй, хөдөлмөрч байхад бусад нь болчихно доо. Бусдыг ялахаас илүү өөрийгөө ялж сурах л чухал. Тэгж байж л амжилтад хүрнэ шүү дээ.
-Спортод зүтгэхэд хичээл, сургууль хаягдчих гээд байдаг тал бий. Яаж зохицуулж байна?
-Би Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийг 2015 онд төгссөн. Цаашаа сургуульд сурна гэхэд бас хэцүү байна. Сураад явах гэхээр бэлтгэлээ алдчих гээд, үгүй гэхэд бас хаашаа ч юм бэ. Боксоор хичээллэж, амжилт үзүүлж зорилгоо биелүүлсний дараа сурна гэхэд бас оройтно. Тиймээс сургуулийг хэсэгтээ орхичихоод л байна.
-Өөртөө тавьж байгаа зорилгыг чинь сонирхож болох уу?
-Миний зорилго том, хүрэхэд тийм ч хол биш гэж бодоод байгаа. Би чаднаа.
-Олимп, дэлхийн аварга болох гээд л зорилгууд шат дараатай байгаа байх?
-Тэрнээс ч цаашаа байгаа л даа /инээв/.
-Одоо хамгийн ойрхны тэмцээн хэзээ вэ?
-“Улаанбаатарын цом” тэмцээн энэ сарын 17-ноос эхэлнэ. 56 кг-ын жинд бэлтгэлээ базааж байна.
-Одоо бол энэ жинд хэсэгтээ үзэх үү?
-Тэгнэ.
-Багш нарын чинь хэлдэг, чиний өөртөө зорилго болгосон ямар үг сэтгэлд чинь байна вэ?
-Багш өөрийн зүгээс бүх зүйлээ надад хэлж, ярьж, зааж сургасан. Тэрийг нь хэрэгжүүлэх, “чулуу” болгох л чухал байна. Ер нь бол багшийн зөвлөгөө, сургааль гоё байдаг.
-Олимпийн үеэр хүмүүсийн хэлж байсан урмын үгсээс ямар үг санаанд чинь үлдэв. Хүмүүст хандаж юу хэлэхийг хүсч байна?
-Цаашдаа хичээгээрэй, битгий шантраарай гэсэн хүн олон байгаа. Монголын ард түмэн надад маш их итгэж, найдаж байсан. Цааш цаашдын тэмцээнд өөрийн чадах бүхнийг гаргаж, хичээж тоглоно. Дандаа баярлуулнаа, та нарыгаа гэж хэлье.
-Энхтайван багш аа, Та монголчууддаа, бокст элэгтэй хүмүүст хандаж юу хэлэх вэ, би дамжуулъя?
-Боксын спорт, Монголынхоо ширэн бээлийтнүүдийг дэмжигч, уншигчдадаа сайн сайхныг хүсье. Монголын боксчид мандутгай. Бидний ярилцлага тэдний бэлтгэлийн засвар чөлөөгөөр өрнөсөн болохоор тийм ч их зүйл ярьж чадсангүй, ийнхүү өндөрлөсөн юм. Тэднийг бэлтгэлдээ орны дараа Боксын улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнгээс цөөн асуултад хариулт авсан юм.
Д.БАТСҮРЭН /Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч/: ТЭР ЮМ ДУУЛГАХ ТАМИРЧИН
-Рио-2016 олимпийн наадамд та ширэн бээлийтнүүдээ дасгалжуулж оролцсон. 56 кг-д хүч үзсэн Э.Цэндбаатарын тухайд та ямар байр суурьтай байна?
-Рио-2016 олимпийн наадамд манай тамирчид зургаан эрх авч оролцсон. Зургаа дахь эрхийг манай Э.Цэндбаатар авсан. Азербайжаны Бакуд болсон дэлхийн хэмжээний том тэмцээнээс ОУХМ Х.Энх-Амар, Э.Цэндбаатар нар эрхээ авсан юм. Э.Цэндбаатрын хувьд зургаан тулаан хийсэн. Таван ялалт байгуулж, алтан медалийн төлөө тоглоход хөмсөг гэмтэлтэй байсан учраас бид тамирчныхаа эрүүл мэндийг хамгаалж нэгэнт эрхээ авсан юм чинь гээд алтын төлөө тоглуулаагүй.
Ер нь бол сонирхогчийн боксын 56 кг-д, манай Н.Төгсцогтын жинг уламжилж авсан тамирчин, залуу хүн. Иртэй, аагтай, хурдтай, өөртөө итгэлтэй сайн тамирчны нэг. Риод очоод сайн тоглож, медалийн төлөө финалд шалгаран Америкийн боксчин Шакур Стивенсонтой тулалдаж ялагдал хүлээсэн. Гэхдээ манай Э.Цэндбаатар олимпод тавдугаар байр эзэлсэн. Анх удаа олимпод оролцохдоо зургаан тулаан хийж эрхээ авсан.
Олимпод медалийн төлөө тулалдана гэдэг түүний хувьд маш том гавьяа. Залуу тамирчиндаа бид итгэж байгаа. Алдаа, оноо бий. Жин их хасч байгаа. Жингийн асуудлаар өөртөө хяналт тавих хэрэгтэй. Ар гэр, ээж, аав нь дэмжиж, ялангуяа ээж нь байнга холбогдож, хоол ундыг нь тохируулах талаас хэлж зөвлөж байдагт бид баярлаж байдаг. Манай Э.Цэндбаатар цаашид юм дуулгах тамирчны нэг дээ.
Энэ ярилцлагыг хийснээс хэдхэн хоногийн дараа болсон “Чингис хаан Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээнд Э.Цэндбаатар жиндээ аваргалж алтан медаль хүртсэн юм. Боксын спортод зүтгэж яваа багш шавь хоёрт амжилт хүсье.