Өнгөрсөндолоо хоногийн шилдэг тоглогчдооNBA-гээс нэрлэлээ. Энэ удаад Дорнод бүсийн долоо хоногийн шилдэг тоглогчоор Чикаго Буллс багийн Жимми Батлер нэрлэгдсэн байна.
Батлер багийнхаа хамтаар өнгөрсөн долоо хоногт 3 хожиж, 1 хожигдсон амжилттай тоглосон бөгөөд 27.3 оноо, 9.3 самбараас бөмбөг авалт, 3.8 дамжуулалтыг дундчилсан юм. Түүний дундчилсан 27.3 оноо нь Дорнод бүстээ хоёрдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт болсон юм.
Харин Өрнөд бүсийн Шилдэг тоглогчоор Нью Орлеанс Пеликансын довтлогч Энтони Дэвис тодорлоо. Өнгөрсөн долоо хоногт баг нь 3 хожиж, нэг ч удаа хожигдол хүлээгээгүй сайн амжилтыг үзүүлсэн бөгөөд Дэвис 33.7 оноог дундчилсан нь лигийг тэргүүлсэн үзүүлэлт болсон юм. Мөн 13.7 самбараас бөмбөг авалт хийсэн нь Өрнөд бүсийн тоглогчдоос хамгийн өндөр үзүүлэлт болж, 3 хаалт, 2 бөмбөг таслалтыг мөн дундчилжээ.
Ингэснээр Дэвис Өрнөдийн Шилдэгээр нэрлэгдсэн байна. Эдгээр хоёр тоглогчтой Кэмба Уокер, Уилсон Чандлер, Кэвин Дюрант, Жэймс Хардэн, Блэйк Гриффин, Майк Конли, Марк Газол, Хассан Уайтсайд, Кармэло Энтони, Кристапс Порзингис, С.Ж МакКоллум, Кавай Леонард гэсэн тоглогчид долоо хоногийн шилдгийн төлөө өрсөлдсөн юм.