gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Манан үргэлжилж болзошгүй

Нийгэм
2011-12-13
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-12-13
Манан үргэлжилж болзошгүй
Энэ сарын 10-ны оройноос Улаанбаатар хот орчимд их хэмжээний манан буугаад байгаа. Энэ манангаас шалтгаалж ойр орчмын үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул төмөр замын өртөөний сэлгээ, галт тэргүүдийг түр хугацаагаар зогсоогоод байсан.

Нийслэл хот болон Төв аймгийн нутгаар манан, утаа ихээр суусны улмаас “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас Олон улсын болон дотоодын нислэгийн онгоц хөөрч, буух цагийн хуваарьт өөрчлөлт орсон юм. Тусгай үүргийн “Кореан Эйр” компанийн онгоц буух оролдлого хийсэн боловч буцаад Бээжин чиглэлд нисэж буусан байна.

Одоогоор манангийн хэмжээ багасч, нислэгүүд хэвийн үйлдэгдэж эхлээд байгаа ч онгоцны зарим нь саатсан хэвээр байна. Тиймээс уг үзэгдлийн талаар тодорхой мэдээлэл ард иргэдэд хүргэхээр Ус, цаг уурын хүрээлэнгээс тайлбар өглөө.

Манан гэдэг нь газрын гадарга орчмын агаарт усан дусал, мөсөн талст хуримтлагдаж, хэвтээ чиглэл дэх алсын барааны харагдацын утгыг нэг км-ээс доош ортол муутгах үзэгдэл юм байна. Манангийн эрчимшлээр нь их хүчтэй /харагдац нь 50 м-ээс бага/, хүчтэй /50...100м/, дунд /200...500м/, сул хүчтэй /500...1000м/ гэж ангилдаг байна. Манайд үүссэн манан нь хүчтэй ангилалд нь оржээ.

Манан бүх төрлийн тээврийн хэрэгслийн үйл ажиллагааг хүндрүүлж, зарим тохиолдолд агаарын тээврийн үйл ажиллагааг зогсооход хүргэдэг аюултай үзэгдэл. Манан үүсэхэд харьцангуй чийгшил заавал100 хувь байх шаардлагагүй. Өтгөрөлтийн цөм нь чийг татах онцлогтой байх учраас манан харьцангуй чийгшил 100 хувиас бага байхад ч үүснэ. Мананг үүсэх нөхцлөөр нь цацрагийн, нүүлтийн, нүүлт цацрагийн, фронтын, нам өндөртэй давхраат үүл газарт суусны улмаас үүсэх, ууршилтын манан гэж ангилдаг байна.

Мөн дотоод массын нэг төрлийн агаарын масс дотор үүсэх, фронтын гэж ангилна. Агаарыг усны уураар ханахад хүргэх процесээс нь хамааран дотоод массын мананг хөрөлтийн болон ууршилтын манан гэж ялгадаг. Хөрөлтийн манан нь агаарын температур буурахаас болж үүснэ. Цацрагийн манан үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл нь газрын хөрс дулаанаа цацруулан алдаж үүснэ. Харьцангуй дулаан агаар арай хүйтэн гадарга дээгүүр шилжихдээ хөрч үүсдэг мананг нүүлтийн манан гэж нэрлэдэг юм байна. Нүүлтийн манан хүйтэн гадарга дээгүүр шилжиж буй харьцангуй дулаан агаарт үүснэ.

Ийм төрлийн манан өвлийн цагт үүсэх бөгөөд энэ үед газрын гадарга их хөрсөн байдаг тул инверс үүсдэг. Манан газрын гадарга орчим үүсээд инверсийн дээд хил хүртэл тархаж, заримдаа давхраат үүлтэй нийлэх явдал гарна. Нүүлтийн манан их газар нутаг хамарч удаан хугацаагаар тогтдог учир нислэгт цацрагийн манангаас илүү аюултайг анхаарах хэрэгтэй.

Манан зонхилох тохиолдолд жижиг усан дуслаас бүрдэнэ. Улаанбаатарт алсын бараа муудах, нислэг хойшилж байгаа нь манан үүссэнээс гадна хотын агаарын бохирдол, ил задгай ууршилт ихтэй байгаатай холбоотой.

Өвлийн цагт Улаанбаатарт ийм удаан удаан хугацаагаар манан үүсэх нь тэр болгон тохиолдоггүй юм байна. Ойрын хоногуудад манай орны ихэнх нутгаар их хүйтэрсэний дараагаар дулаан агаар шилжиж ирэхэд нүүлтийн болон цацрагийн хавсарсан манан үүсэж хараа муудах нөхцөл бүрдүүллээ гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс тайлбарлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан