gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэний цахим үнэмлэхийг ирэх сараас хэвлэнэ

Нийгэм
2011-11-25
0
Twitter logo

-Цахим үнэмлэхийг эхний ээлжинд иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болжээ-

Манай улс өнгөрсөн жил иргэний шинэчилсэн бүртгэл хийсэн. Харин энэ жилээс иргэний үнэмлэхээ цахим хэлбэрт оруулж бас нэгэн шинэчлэл хийхээр зэхэж байгаа.

Үндсэндээ нэг сая 925 мянга 772 иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар одоо хийх гэж байгаа шинэчлэлийнхээ замыг нээж өгсөн гэнэ.

Улсын бүртгэлийн ерөнхий газар "Монгол Улсын 2.7 сая иргэний 15 сая 483 мянга 773 архивын баримтыг иргэн тус бүрээр нягтлах ажлыг гүйцэтгэжээ. Бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр иргэдэд иргэний цахим үнэмлэх олгох боломжтой болсон" хэмээн үзэж байгаа аж.

Удахгүй олгохоор зэхэж буй цахим үнэмлэхийг ирэх арванхоёрдугаар сараас хэвлэж, 2012 оны нэгдүгээр сараас иргэдэд олгож эхлэх юм байна. Техник, технологийн хувьд АНУ-ынх ажээ. Үнэмлэх хэвлэхэд оролцох мэргэжилтнүүдийн заримыг нь сургалтад хамруулсан бөгөөд техник нь ирсэн даруйд шууд ажиллах боломжтой гэнэ. Цахим үнэмлэхийг эхний ээлжид иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болжээ.

Харин үнэмлэхээ аваад тухайн иргэн алдаж, гээсэн тохиолдолд одоогийн үнэмлэх авч буй ханш буюу 10 мянган төгрөг төлөөд дахин авах боломжтой. Цахим үнэмлэхтэй болох анхны төлөвлөгөөг боловсруулж байхад "Ухаалаг үнэмлэх" гарах гэнэ, дотор нь хувь хүний бүх мэдээлэл багтана" гэх иргэдийн яриа гарч байсан.

Гэхдээ бүх мэдээлэл орохгүй талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Д.Чинбат "Үнэмлэхийн хувьд маш өндөр нууцлалтай. Тухайн иргэний гарын үсэг, хурууны хээ, тусгай код зэргийг үйлдэж байж мэдээлэл нь гарна. Гэхдээ цахим үнэмлэхэд иргэний бүх мэдээллийг оруулахгүй. Учир нь хувь хүний нууцтай холбоотой учраас зөвхөн иргэний үндсэн хаяг байна. Харин бусад мэдээллийг тусгай хаягт бүртгэхээр болсон. Цахим үнэмлэхийн хоёр үйлдвэр байгуулна. Техник хэрэгслүүдийг нь авахад төрөөс зургаан тэрбум төгрөг зарцуулж байгаа. Мөн үндсэн бэлтгэл ажил, үйлдвэрийн технологийн зарцуулалтад дахин дөрвөн тэрбум төгрөг төсөвлөнө. Иргэдэд эхний ээлжид үнэ төлбөргүй үнэмлэх тараах болохоор өртгийг нь нэмж тооцно" гэлээ.

Л.Баатархүү

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан