Байгаль, цаг уурын өөрчлөлт, хэт дулаарлаас шалтгаалан ойн хортон шавьж эрс өсөх болжээ. Дээрх хортон шавьж нь ойн түймэр, хулгайчдаас дутуугүй модыг дахин сэргэх чадваргүй болгож сүйтгэдэг аж. Өнөө жил 68500 га газрын мод хортон шавьжид идэгдээд байгааг мэргэжилтнүүд тооцоолон гаргажээ. Хортон шавьжтай тэмцэх ажил байгаль хамгаалалд нэлээд чухалд тооцогддог байна. Энэ жил шавьж устгал хэр үр дүнтэй байсан талаар Байгаль орчны яамны харьяа Ой усны хайгуул судалгааны салбарын эрхлэгч И.Доржоос тодрууллаа.
-Хортон шавьж устгах ажил хэзээнээс
эхлэв. Одоо хэдэн хувьтай явж байна вэ?
-Ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил
өнгөрсөн тавдугаар сарын 24-нээс эхэлсэн. Улаанбаатар хотын ногоон бүс,
Булган, Архангай, Төв Хэнтий, Хөвсгөл, Завхан аймгуудад устгал хийгдсэн байгаа.
Одоогийн байдлаар 58300 га талбайд устгалын ажил хийгдээд байна. Агаараас
"АN-2" онгоцоор устгах бодис цацсан. Энэхүү бодис нь байгальд ямар
нэгэн хор хөнөөлгүй, хөрсөнд эрдэс баялаг болдог. Мөн орон нутагт үйлдвэрлэсэн
бактерийн бэлдмэл ашигласан. Үүрэн шүршигч моторт хэрэгсэл ашигласан нь
нэлээд үр дүнтэй байлаа.
-Хэдэн төрлийн хортон шавьж байдаг
вэ?
-Ойд олон мянган төрлийн шавьж
байдаг. Бид зөвхөн модны хөнөөлт шавьжийг судалдаг. 600-гаад төрлийн шавьж,
эрвээхэй модоор хооллодог. Үүнээс таван төрлийн эрвээхэй нь маш хортойд
тооцогддог. Сибирийн хүр эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэй, яковсоны төөлүүрч
эрвээхэй, эгэл бийрэн сүүлт эрвээхэй, бургасны бийрэн сүүлт эрвээхэй нь
хамгийн хортой сүйтгэгчид юм. Дээрх эрвээхэйнүүд долоогоос наймдугаар сард
эвцэлд ордог. Устгах хамгийн оновчтой хугацаа нь таваас долоо, наймдугаар сар
юм. Шавьж нь байгальд маш хурдан өсч, олшрох чадвартай амьтан. Тухайлбал, хоёр
эрвээхэйнээс 250-450 ширхэг өндөг гарч үр удмаа өгдөг байна. Гэхдээ байгаль
дээр шавьжийн тоо толгойг багасгадаг хүчин зүйлс олон байдаг. Биологи, цаг,
уурын хүчин зүйлээс шалтгаалан тоо толгой нь цөөрдөг. Хэрвээ хортон шавьж,
эрвээхэйг устгах дээрх хүчин зүйлс байхгүй бол шавьж нь нэг минутын дотор
дэлхийг бүрхэх чадвартай гэж эрдэмтэд тооцдог. Гэхдээ сүүлийн үед цаг уурын
өөрчлөлт, дулаарлаас шалтгаалан хортон шавьж хурдацтай өсөх хандлагатай
байгаа. Тухайлбал, нарнаас ирж байгаа энерги тодорхой дамтамжтай байдаг.
Нарнаас 12 жилд нэг удаа хамгийн их энерги ирдэг. Шавьж нь хамгийн их
энергитэй энэ үед олширдог юм. Гэтэл нарны энергийн давтамж сүүлийн үед
өөрчлөгдөж таван жилд нэг удаа хамгийн их энергэ гаргаж байна. Энэ нь шавьжийн
хэт олшролыг хоёр дахин нэмэгдүүлж байгаа юм. Тиймээс шавьж устгах ажлыг
улам эрчимжүүлж анхаарлаа хандуулах нь чухал байна.
-Хөрш зэргэлдээ орноос элдэв хортон
шавьж орж ирэх болсон гэлцэж байгаа?
-Гаднаас орж ирэхгүй. Харин байгаль
дээр байдаг шавьжийн тоо толгой, төрөл нь өөрчлөгдөн нэмэгдэж байгаа юм. Шавьж
нь хөгжлийн дөрвөн үе шатыг дамждаг. Хамгийн идэвхтэй үедээ модыг идэж,
хоосолдог. Энэ үедээ амьдрах энергээ олж авдаг учир маш ховдог. Дараа
нь хүүхэлдэйгээ гаргана. Энэ үедээ тайван байдаг. Идэвхтэй үе нь тавдугаар
сарын дундаас есдүгээр сар хүртэл юм. Энэ үед мод ногоон, үржил шим
сайтай байдаг. Хамгийн гол нь идэгдсэн мод дахин сэргэхгүй. Хортон эрвээхэйнүүд
нь навч шилмүүсээр, холтос модлогоор, үндсээр хооллодог гээд ялгаатай.
Шавьжид идэгдсэн мод ямар ч шим шүүс байхгүй хатаж хорчийдог. Өөрөөр хэлбэл,
дахин сэргэх чадваргүй болно гэсэн үг. Ингэж идэгдсэн модыг дээрээс нь
харахад улаан хүрэн өнгөтэй харагддаг.
-Хортон шавьж устгахад хэдий
хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?
-Хортон шавьж усгах ажлыг улсын
төсвөөс хэрэгжүүлдэг. Энэ жил 650 сая төгрөг улсын төсвөөс баталсан.
Үүгээр 58300 га талбайд тэмцлийн ажлыг хийсэн. Одоо цаана нь 30 мянга
гаруй га газар үлдсэн. Гэхдээ энэ бол зөвхөн судалгаанд хамрагдсан газрууд
юм. Бидэнд уулын ам болгоныг хортон шавьжид идүүлсэн эсэхийг шинжлэх хөрөнгө
мөнгө хүрэлцээгүй. Зөвхөн идэвхтэй идэгдсэн газруудад тэмцлийн ажил хийж
байгаа. Өнгөрсөн жил энэ ажилд 200 сая төгрөг гаргасан. Зарим жил 100 саяыг
төсөвлөсөн үе ч бий. Энэ нь хязгаарлалт бүрэн хийхэд хүрэлцээгүй
байдаг.
Х.Цэнд-Аюуш