gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Клеопатрагийн хайр сэтгэл үхлийнх нь шалтгаан байсан уу...

Дэлхийд
2008-08-28
0
Twitter logo

Египетийн сүүлийн фараон Кпеопатрагийн тухай олон сонирхолтой баримтууд байдгийг бид мэднэ. Гоо үзэсгэлэнтэй, хүч чадалтай энэ эмэгтэй Египетийн хааны хоёр дахь охин болон мэндэлсэн сурвалжит язгуурт байжээ. Тэрбээр эцгийнхээ нөлөөн дор египет, израил, араб, сири, перс, грек зэрэг маш олон хэлээр ярьдаг маш боловсролтой нэгэн байжээ. Тиймээс ч эцэг нь түүнд маш их хайртай байсан гэдэг. Египет Ромын харьяанд байх тэр үед Клеопатра хаан ширээнд гарах нь нэгэнт тодорхой байжээ. Ингээд МЭӨ 51 онд Клеопатра ахтайгаа хамт хаан ширээнд гарч, мөн тэр үеийн заншлаар ахтайгаа гэрлэсэн байна. Гэвч албан ёсоор хаан ширээнд залгамжлагдах хүртлээ мөн хаан болох гэж тэмцсэн ах дүү нартайгаа ширүүн тэмцэл хийн өөрийн хатуу зан тэвчээрээр ялжээ. Клеопатра тэр үед хамгийн хүчирхэг байсан Ромтой үргэлж сайн харьцаатай байхыг эрмэлзэж байв. Египетэд өлсгөлөн, эмх замбараагүй байдал ноёрхож, МЭӨ 49 онд Птолемайос XIII хаан ширээнд гарч ирснээр Клеопатрагийн ганцаар захирах эрх үгүй болов.

МӨЭ 49 онд Ромын Цезарь Египетэд ирж, удалгүй Клеопатрагийн идэвхээр хоорондоо хувийн холбоо харьцаатай болжээ. Ингээд Клеопатра Цезарийн дэмжлэгээр хуучин хаан ширээндээ буцаж гарлаа. Өөрийн эрхийг буцаан авсан Клеопатра өөрийг нь хаан ширээнээс унагаасан бүхнээс хайр найргүй хонзонгоо авч замаасаа зайлуулжээ. Дайснууд нь тэр үед мөн машид хүчирхэг байсан Грекийн хаан руу тусламж хүссэнээр Александрийн дайн эхлэв. Энэ дайны үед Клеопатра зөвхөн хүлээхээс өөр ямар ч аргагүй байлаа. Учир нь цуг хаан суудлыг залгамжилсан ах нь /эр нөхөр нь/ нас нөгчиж Клеопатра хаан ширээнд ганцаараа үлдэв.

Улс төрийн байдлаас болж Ромын Цезарьтай гэрлэх ямар ч боломж байсангүй. Харин МЭӨ 47 онд Цезарийн хүүг төрүүлэн ирээдүйн хаан гэж өргөмжилсөн боловч Цезарь албан ёсны бичигтээ түүнийг "өргөмөл хүү" гээд гэрээслэл бичигтээ "миний өв залгамжлагч" гэж нэрлэсэн байна. МЭӨ 44 онд Клеопатра Цезарийн амиа алдахыг нүдээрээ үзсэний хойно нутаг руугаа буцжээ. Ирээд дотоодыг эмх замбараатай болгож байх үедээ Клеопатра анхаарлаа "гадагш" хандуулсаар байлаа. Тэгэхээс ч аргагүй байсан юм. Учир нь Цезарийг алах хуйвалдааны толгой нь Маркус Антониус байсан ба тэрээр МЭӨ 44 онд Ромын хаан болон өргөмжлөгдөв. Энэ үед болсон дайнд Клеопатра Ром тийш тусламж үзүүлэхийг азнан байдлыг харан өнжиж байв.

МЭӨ41 онд Антониус Клеопатраг Ромд урьжээ. Клеопатра урилгыг хүлээн авч маш дэгжин тансаг гоёмсог хувцаслан Ромд ирснээр тэдний хооронд маш дотно хувийн харьцаа тогтсон байна. Антониус Клеопатратай ийнхүү холбоо тогтоосондоо маш их бардамнаж бахархаж байсан ба Клеопатра ч Ромын хааны хүчийг ашиглан өөрийн дайснуудаа замаасаа зайлуулж чадав. Антониус МЭӨ 40 онд Египетээс гарахад Клеопатра түүний ихэр хүү охин хоёрыг гаргажээ. Улмаар Цезарь Помпеитэй хийсэн дайны үед хааны сайхан хатанд сэтгэл алдарснаас Клеопатраг төдийлөн чухалд тооцох нь багасчээ. Гэвч тэрээр дайнаас буцаж ирээд Клеопатраг дахин урьж бүх холбоогоо сэргээв. Антониусын хувьд хүчирхэг баян улсын хатан хаантай холбоотой байх нь түүнд ашигтай байсан учраас өөрийн хоёр хүүхдээ албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Үүний дараахан Клеопатра түүнд дахин нэг хүү төрүүлж өгчээ.

Клеопатра улам хүчирхэгжиж ард иргэд нь түүнийг Исүс бурхантай зүйрлэх болжээ. Тэрээр Александр хотыг соёл боловсролын төв болгон хөгжүүлэхийг зорьж байлаа. Энэ хооронд Антониус маш олон дайн хийж сүүлд Клеопатрагийн тушаалаар "Клеопатра нас барсан" гэсэн хуурамч мэдээг авснаар өөрийнхөө амийг хорлох гэж оролдов. Улмаар Клеопатра руу хүргэгдэн ирж цөхрөн гуньсан хатан хааны гар дээр насан эцэслэжээ. /Дээрх захиаг хуурамч захиа байсан гэдэгт түүхчид одоо хүртэл эргэлздэг байна. Түүхчид үзэхдээ магадгүй Клеопатра Антониуст нэр хүндтэй үхэлд хүрэхэд тусалсан байж магад гэдэг. Учир нь түүний дайснууд нэгэнт хүчирхэгжиж, Антониусыг амьд орхихгүй нь тодорхой болсон байжээ./ Клеопатра Антониусын араас гашуудан хоол унднаас ч гарч үхлээ хүлээн суух болов. Яг тэр үед Ромын шинэ хаан, Антониусын дайсан Октавиус ирж Египетэд ирж хүүхдүүдийг нь зайлуулна хэмээн сүрдүүлснээр Клеопатра үхэх тухай бодлоосоо салж, амьд явах хүсэлтэй хэмээн Октавианд итгүүлсэн нь хуурамч хэрэг байжээ. Октавиан ч Клеопатрад сайхан амьдрал, бүхнийг хэвээр байлгахаар амласан боловч Клеопатра өөрийн хүүхдүүдээ хаан ширээнд гарах ямар ч боломжгүй гэдгийг нэгэнт ойлгосон байв. Тэрээр МЭӨ 30 оны наймдугаар сарын 12-нд 39-нд нас эцэслэжээ. Тэгэхэд Клеопатра 39 настай байв. Хаадын тансаг ёсоор зассан усан санд сүүлчийн удаа орж, могойн хорь бүхий сагстай жимс авчруулаад Октавиуст сүүлчийн хүсэлтээ бичиж илгээжээ. Клеопатра захидалдаа өөрийг нь Антониусийн дэргэд оршуулахыг гуйсан байв. Октавиус захиаг унших үед тэрээр аль хэдийн амьгүй болсон байлаа. Захидлыг авмагц Октавиус яаран эмч нарыг дуудаж могойн хорыг биеэс нь гаргасан боловч Клеопатра сэрсэнгүй. Клеопатрагийн үхлийн талаар маш олон таамаглал байдаг.

Орчин үеийн таамаглалаар Клеопатра амиа хорлоогүй, харин Октавиусын гарт алагдсан байж магад гэж үздэг байна. Учир нь Клеопатра Ромын эсрэг хамгийн хүчтэй дайсанд тооцогддог байжээ.

Ц.Шагай

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан