gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.18
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жолооны курсийн хугацааг уртасгахгүй, харин чанаржуулна

Нийгэм
2008-08-29
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-08-29

Жолооны курсийн хугацааг зургаан сар болгож байгаа гэсэн мэдээлэл иргэдийн дунд түгээмэл байгаа билээ. Тиймээс энэ асуудалд албан ёсны хариулт авахаар, мөн жолооны сургалттай холбоотой бусад асуудалд хариулт авахаар Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Мөнхбаяраас дараах тодруулгыг авсан юм.

-Жолооны курс зургаан сар болж байгаа гэдэг мэдээлэл байна. Үүнд албан ёсны хариулт өгнө үү?
-Жолооны курсад суралцах хугацааг уртасгана, зургаан сар, нэг жил болгоно, жолооны курсийн төлбөрийг нэмнэ гэдэг ийм яриа жолооны курс хувиараа нээгдэж эхэлсэн үеэс, тодруулбал 1992 оноос гарсан. Ийм яриа, цуурхлыг хэн тараадаг гэхээр хувийн жолооны курсийн эзэд өөрсдөө. Хүн суулгахын тулд ийм цуурхал гаргадаг. Хугацаа нь урт болж, төлбөр нэмэгдэхээс нь өмнө жолоонд суучихъя гээд хүмүүс жолооны курсэд явдаг болохоор ийм яриа гаргадаг. Ийм цуурхал 1992 оноос буюу 16 жил яригдаж байна даа.

-Жолооны курс одоо яг ямар хугацаатай байна вэ?
-В хоёр сар, ВС гурван сар, Механизмын дамжаа хоёр сар, ангилал ахиулах курсууд 21 хоног байгаа.

-Төлбөр нь ижил түвшинд байдаг уу. Эсвэл өөр өөр байгаа юу?
-Жолооны курсийн төлбөрт Замын цагдаагийн газар оролцдоггүй. Жолооны курсүүд өөрсдөө төлбөрөө тогтоодог. Курсийн төлбөр өөр өөр байгаа. Нэг зүйлийг дашрамд хэлэхэд, хямдхан төлбөртэй дамжаа чанаргүй байдаг. Төлбөр хямд байна гэдэг муу жолооны курс гэсэн үг. Суралцаж байгаа хүмүүстээ юм заадаггүй, харин ч нөгөө хүмүүс нь сурах биш цаг зав, мөнгөөрөө хохироод дуусдаг. Хямд төлбөртэй курс чанаргүй шүү гэж ойлгоход болно.

-Жолооны курсэд суралцах хугацааг уртасгах талаар шийдвэр гаргах түвшинд яригдаж байгаа асуудал бий юу?
-Хугацааг уртасгах талаар яригдаж байгаа асуудал байхгүй. Харин чанаржуулна.

-Жолооны курсэд ямар ямар хичээл орж байгаа вэ?
-Жолооны курсийн хичээл нь Боловсролын яамнаас баталсан хөтөлбөр байдаг. Тэр хөтөлбөрийн дагуу Техникийн хичээл болон Замын хөдөлгөөний дүрэм, Жолоодлого гэсэн гурван хичээл орж байгаа. Жолоодлогын хичээл нь суурин жолоодлого, хотын жолоодлого гээд салбарлачихдаг. Бүх хичээл цагтай. Дромын жолоодлогод тэнцсэний дараа хотын жолоодлогын шалгалт өгдөг.

-Одоогийн нөхцөл байдлаас харахад жолооны курсэд хөдөлгөөний соёлын хичээл оруулах зайлшгүй шаардлагатай болсон юм шиг санагддаг?
-Жолооны курсийн сургалтын хөтөлбөрийг стандарчлах бодлого барьж байгаа. Энэ стандартад хөдөлгөөний соёлын хичээл оруулж өгөхөөр тусгасан. Замын хөдөлгөөний 60 хувь нь дүрмээр, 40 хувь нь ёс зүйгээр зохицуулагддаг гэдэг. Манайд ёс зүйн зохицуулалт нь байхгүй болчихсон. Би давуу эрхтэй гэдгээрээ манайхан түрий бариад нэгэндээ зам тавьж өгдөггүй байдлыг зохицуулахын тулд ёс зүйн хичээл оруулах гэж байгаа.

Гэхдээ бид судлаад ямар хичээл оруулах ёстой байна вэ гэдгийг гаргаж ирлээ гэхэд бид өөрснөө түүнийгээ батлах эрхгүй. Өөрөөр хэлбэл, замын цагдаа жолооны сургалтын хичээлийн хөтөлбөрийг баталдаггүй. Боловоролын яам баталдаг. Тиймээс жолооны курсэд хөдөлгөөний соёлын хичээл оруулах талаар санал боловсруулаад байна. Дашрамд хэлэхэд, хүмүүсийн дунд нэг ташаа ойлголт байдаг юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой бүх асуудал замын цагдаагийн үүрэг мэтээр хүмүүс ойлгоцгоочихсон. Тухайлбал, жолооны курсийн хичээлийн агуулгатай холбоотой энэ асуудалд угтаа бол жолооны курсуудийн сургалт арга зүйн төв, олон нийтийн байгууллагууд анхаарал тавьж байх ёстой. Замын цагдаа зөвхөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээл явагдаж байна уу гэдэгт хяналт л тавих үүрэгтэй. Гэхдээ бид хяналт тавих үүрэгтэй гээд зүгээр байгаагүй. Ажиллагаагаа хөнгөвчлөх үүднээс хөдөлгөөниий соёл, ёс зүйн хичээл оруулъя гээд санал боловсруулсан.

А.Анхцэцэг 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан