gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     4.28
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 18
Зурхай
 4.28
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 4.28
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэнжийн 1000-ын саатуулах байрнаас хийсэн сурвалжлага

Улс төр
2008-07-09
0
Twitter logo

Монголын ард түмэн түүхэндээ анх удаа хуягт танк, буутай цагдаагаар хамгаалуулсан онц байдлын өдрүүдийг айдас хүйдэс дүүрэн даван тууллаа. Найман настай балчираас, наян настай өтгөс хүртэл улс төржсөн, хүч тэнцвэргүй цуст тулааны хар мөр олон хүний эрдэнэт амийг авч одлоо. Түүхийн ороо бусгаа, цаг үеүдтэй нүүр туллаа ч Монгол хүний уужуу тайван, холч ухаанаар хэцүү бэрхийн ард гарч, эв эеийг эрхэмлэж ирсэн ард түмэн төрийн тэргүүний зарлиг доорх онц байдлын өдрүүдийг сэтгэлийн дарамт дүүрэн хүлээж авсан нь аргагүй. Үймээнт өдрүүдийн үйл явдлыг өөрсдийнхөө хэмжээнд нүдээр үзэж чихээр сонсохыг чухалчилж буй олон нийтийн эрх ашгийн үүднээс "Монголын нэг өдөр" сонин бодит мэдээллийг хүргэхээр энэхүү дугаараа бэлтгэлээ.

Харамсалтай нь үйл явдлын эргэн тойронд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх төрийн түшээл, нийгмийн зүтгэлтнүүд ховор байв. Гэлээ ч дугаарын ярилцлагын зочноороо МУ-ын ерөнхий сайд асан А.Бямбасүрэн гуайтай дэлгэрэнгүй ярилцах боломж олдсон юм.

Жагсаал цуглаанд оролцон, саатуулан баривчлагдсан 800 гаруй иргэд хүчнийхний хараа хяналт доор ямар нөхцөлд байгааг сурвалжилахаар Дэнжийн 1000 дахь саатуулан хорих төвийг зорьсон юм. Энэ өдөр онц байдлын хоёр дахь өдөр байлаа. Зэвсэглэсэн цагдаа нараар хамгаалуулсан тус хорих төвийн үүдэнд өдөр шөнөгүй сахих ард иргэд үймрэл, зовнил дүүрэн зогсох нь хэн нэгнээс аврал эрэх мэт. Үр хүүхэд, хань ижил, ах дүүсээ хайсан тэд нэрсийн жагсаалт дуудаж амьд мэнд эсэхийг нь дуулах гэж хэрэндээ л арга чарга хайж гүйлдэцгээнэ. Биднийг очихтой зэрэгцэн УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Х.Баттулга, Б.Батбаатар нар саатуулагдагсадтай биечлэн уулзаад гарч ирлээ. Удтал хүлээсэн ар гэрийнхэн нь тэднийг бүчин авч бүлээн үг дуулахаар яаравчилж байв. Хүйтэн бороонд дагжин чичирч, нойр хоолоо умартан зогсоо тэдний сэтгэлийг бага боловч тайвшруулж Л.Гүндалай, Х.Баттулга нар тодорхой мэдээллүүдийг газар дээр нь өглөө. Тэд дараа нь Цэргийн Госпиталь дахь буудуулж шархадсан хүмүүсийн биеийн байдалтай танилцсан юм.

    УИХ-ын гишүүн Х.Баттулга: Иргэдийнхээ эрхийг хамгаалахын тулд байдлыг хяналтдаа байлгах болно
-Энд буй хүмүүсийн эрх ихээхэн зөрчигдөж байгаа гэж байна. Энэ талаар тодруулна уу?

-Одоохондоо энэ хүмүүсийн эрх зөрчигдсөн үү, үгүй юу гэдэгт хариулт өгөхөд эрт байна. Ямартай ч маргааш 72 цагийн хугацаа нь дуусмагц суллана гэдгээ цагдаагийнхан хэлж байна. Бид иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд байдлыг хяналтдаа байлгах болно.

-Та энэ баривчилгааны талаар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ бол хэлмэгдүүлэлт.

-Эмэгтэйчүүд ч гэсэн хоригдож байгаа гэсэн?
-Харагдана лээ.

-Ямархуу байр саванд хоригдож байна вэ?
-Байр сав хүрэлцээ муутай байгаа юм байна. Иймээс хэргийг нь яаралтай шийдэж хаягийг нь тогтоох, хаана, ямар зорилготой явсныг нь тодруулан шалгахаар цагдаагийнхан шуурхай ажиллаж байгаа гэсэн хариултыг өгсөн. Зарим хүн өөрсдийн хүсэлтээр гадаа ил, хашаанд байгаа гэсэн тайлбарыг цагдаагийнхан өглөө.

    Баянзүрх дүүргийн иргэн Д.Дариа: Төрсөн өдрөө тэмдэглэж байсан гэмгүй хүүг минь хорьсон
-Таны хүү яаж яваад саатуулагдчихав. Жагсаал цуглаанд оролцсон юм уу?

-Манай хүү тэр өдөр 6 цагийн үед гэрээсээ найзуудтайгаа гараад явсан Маргааш нь төрсөн өдөр нь байсан юм. Би "Миний хүү хурдан ирээрэй" гээд гаргасан. Тэгээд 8-н цагийн үед утас руу нь залгахад "Найзууд миний төрсөн өдөр гээд уулзая гэнэ ээ, уулзчихаад очье" гэсэн. Орой 11 цаг өнгөрөөгөөд утас нь холбогдохгүй болчихсон. Бүр айгаад гайхаад хайгаад байсан чинь найзтайгаа хамт энд хоригдчихсон байна. Хүүг минь Нямдарь гэдэг. 19 настай. Энэ жил конкурс өгсөн. Жаахан хүүхэд шүү дээ.

-Хүүгээ гэрээсээ гарахад та болгоомжтой явахыг анхааруулж байсан биз?
-Тийм ээ. Би хүүдээ "Гадуур айхтар юм болж байна шүү. Болгоомжтой яваарай. Хурдан ирээрэй" гэж их хэлсэн. Утсаар ярихад найзуудтайгаа хамт өөр газар байна. Тийшээ очоогүй гэж байсан. Өөртэй нь уулзаж чадаагүй болохоор мэдэхгүй байна. Гэхдээ найзуудтайгаа цуг явж байгаад л баригдчихсан юм шиг байна. Уг нь найзуудтайгаа машинтай явж байсан. Одоо машин нь журмын хашаанд байгай. Би хайж явж байж журмын хашаанд байгааг нь олж мэдсэн, ямар хүн авчирч өгөв гэсэн чинь 102-д өгсөн гэж байгаа юм.

-Дээрэмчин тонуулчингуудыг барьсан. Хариуцлага хатуу тооцно гэж байна шүү дээ?
-Би тэнд байсан хүмүүсийг луйварчин, тонуулчин гэж үзэхгүй байна. Ард түмэн шүү дээ. Хөөрхий минь. Хүмүүсийн уриан дор ороод хэлмэгдэж байна л гэж бодож байна. Манай хүүхэд бол тэр жагсаалд ороогүй мөртлөө ийм газар хоригдчихсон байна шүү дээ. Ямар ч хүүхэд төрсөн өдрөөрөө баярлаад найз нөхөдтэйгээ нийлээд явдаг биз дээ.

-Олон эцэг эхчүүд гэм зэмгүй явсан хүүхдийг минь барьж хорилоо гэж байна. Үнэхээр тэнд очоогүй юм уу?
-Хүү маань Анхбаяр гэж найзтайгаа хамт энд орсон юм шиг байна. Тухайн үед машин барьж явсан хүүхэд нь бас саатуулагдаад хаашаа ч юм ачигдсан гэсэн. Гэмгүй явсан хүүхдүүд л ийм газар орчихож. Одоо цаашдаа яах юм бэ мэдэхгүй л байна.

    УИХ-ын гишүүн Л.Гүндалай:
Хоморгонд өртсөн гэмгүй хүмүүс олон байна

-Энд одоогийн байдлаар 600 гаруй хүмүүс хоригдож байна. Маш олон хүн байгаа учраас багтаамжгүйгээс гадаа зогсоож байна. Уг хорих газар 80 хүн багтаах нормтой, энэ 600 хүнийг бороонд зогсоож байна. Шөнөдөө дотогшоо оруулаад камерт чихэхийг нь чихээд зогсоохыг нь зогсоогоод хонуулдаг гэнэ. Ихэнх нь нимгэн хувцастай, боломж бололцоо муутай 18-25 насны залуус байна. Өнөөдрөөс л хооллосон гэхээр 2 өдөр өлөн байж. Цагдаагийнхан хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтыг явуулахдаа ямар ч өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авч байна.

-Та бүхэнд хандаж хүсэлт асуулга тавив уу?
-Онцгой байдал тогтоосныг мэдэлгүй бичиг баримтгүй явж байгаад баригдчихлаа гэсэн тайлбар их тавьж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд олон байсныг сулласан юм байна. Тэдний хэргийг тусад нь бүртгэх юм билээ. Цагдаагийнхан бидэнд "Хуулийн дагуу ажиллаж байна" гэсэн тайлбар хийлээ. Би видео камер авч орж бичлэг хийе, харсан зүйлээ баримтлуулъя гэсэн хүсэлт тавьсан чинь дарга мэднэ гээд ЦЕГ-ын шат шатны дарга нартай ярих хэрэг гарсан. Сүүлдээ ҮАБЗ-өөс асуугаад хариу хэлье гээд таг болчихлоо.

-Ар гэрийнхэн нь Ганц худаг руу зөөж байгаа гэж ярьж байна. Та лавлав уу?
-Намайг асуухад нэг ч хүн Ганц худаг руу явуулаагүй гэсэн. Миний бодлоор жагсаал цуглаан олныг хамарсан ийм үйл ажиллагаанд хүчний байгууллага хуулийн дагуу болгоомжтой хандах ёстой. Учир зүггүй буудаж алаад, нулимс асгаруулагч цацаад хүч тэнцвэргүй тулаанд өдөөж болохгүй. Зориуд зохион байгуулж, дэвэргэж өөгшүүлээд байдлыг хурцатгасан зүйл гарсан юм болов уу гэж би хувьдаа ойлгосон. Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргилоос "Та нар тэртэй тэргүй хүчин мөхөстөхөө мэдсээр байж цөөхөн хүнтэй дайрч ард иргэдээ ч, цагдаагаа ч гэмтээж байдаг юм бэ" гэж асуулга тавьсан. Гал дуусаад хүмүүс ядраад харьцгаах л байсан. Хүчнийхэн бусад газраа хамгаалалтад авч болох байсан. Буруу ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг буруу дүгнэж шийдвэр гаргасан тал ажиглагдаж байна. Хариуцлага хүлээх ёстой юм биш үү гэж хэлсэн.

    Онц байдал гэдэг чинь ард түмнээ дарангуйлхыг хэлдэг юм уу
-Энд албадан саатуулагдаад байгаа хүмүүсийг дээрэмчин, тонуулчингууд байсан гэж ярьж байна. Харин та түрүүнээс хойш хүүхдээ суллагдахыг хүлээгээд зогсож байх шиг байна?

-Хувьсгалт нам үүнийг далимдуулаад дарангуйлал тогтоохоор шийдчихэж гэж ойлгож байна. Өөр юу байхав дээ. Бүх хэвлэл мэдээллийг хаачихаар ганцхан Монгол телевиз үнэн зөв мэдээллийг өгч чадахгүй байна шүү дээ. Бид энд хоёр өдөр зогсож байна. Манай хүүхэд 7 сарын 1-ний орой 11 цагт ажлаа тараад явж байгаад Багшийн дээдийн буудал дээрээс ачигдсан байна. Өчигдөр Баттөмөр гэж хүн утасдаж байж бид мэдсэн.

-Таны хүү жагсаал цуглаанд оролцоогүй, ажлаа тараад явж байсан гэдгээ нотолж чадсан болов уу?
-Миний хүү барилга дээр ажилладаг. Нэрийг нь хэлээд яахав. Аягүй бол дарамтална байх. Нэгэнт хорьсон учраас 72 цаг суулгана гэж байна. Ажлын газрын тодорхойлолтыг нь авчир гэхээр нь авчирч өгсөн. Мөн паспортыг нь өгсөн. Энэ цагдаагийнхан хүнийг их дарамталдаг юм байна. Ахлах дэслэгч Мядагмаа гэдэг хүүхэн паспортыг нь авсан хэрнээ өчигдөр байхгүй гээд байсан. Өнөө өглөө нэг цагдаад нь хэлж байж гаргаж авлаа. Энхбаяр, Баяр хоёр ард түмнийг дарангуйлхын тулд л байна. Хувьсгалт нам гараад юу хийж байна. Хөдөлмөрчдийг дарангуйлж байна. Зугээр явж байсан улсыг шоронд хийж байна. Тамгын газрын дарга нь "Бид гэм зэмгүй хүмүүсийг шоронд хориогүй" гэж ярьж байна лээ. Бидний хүүхэд хэрэг хийгээгүй. Ажлаасаа тараад зүгээр явж байсан. Хүүхдийг хорьчихоод эцэст нь ингэж байх ямар шаардлага байна аа.

-Саатуулагдаж байгаа хүмүүсийг зодож нүдээгүй гэж хүчнийхэн хэлж байгаа. Харин дотор байгаа хүмүүсээс өөрсдийг нь зодлоо гэсэн мэдээ ирж байгаа юм байна?
-Угаасаа дотор байгаа хүмүүсийг зодож байна гэсэн. Бүгдийнх нь гар утсыг хураачихаад хүмүүс орж байдалтай нь танилцах гэхээр заримд нь гар утсыг нь хэргээр бариулчихсан байгаа гэсэн. 1, 2 дугаар хоол өгсөн гээд байгаа ч, боов ус л өгсөн шиг байна. Өнөөдөр өнгөлөн далдлалт л хийлээ. УИХ-ын гишүүдэд зүгээр байгаа юм шиг харуулаад л гаргачихаж байгаа шүү дээ. Хүүхдүүд өөрсдийг нь зодож байгааг хэлж байна. Яагаад нууцаар мессеж бичиж байгаа юм бэ гээд зодсон байна.

Энэ хүухдүүд чинь ар гэрийнхэндээ "Та нар битгий яваачээ. Биднийг зодож байна шүү дээ" гэж мессеж бичиж байна. Ийм байхад яаж тайван байх юм бэ. Галуун цуваагаар явуулаад, унасныг нь бос гээд зодож байна гэж байгаа. Онц байдал гэхээр бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг таглачихаад ард түмнийхээ эсрэг алаан хядаан хийж дарангуйлж болно гэж бодоод байх шиг байна. Ерөөсөө Хувьсгалт намын үйл ажиллагаанаас л болж ийм юм гарлаа. Зөвхөн Хувьсгалт намын байр гээд шуугиад байна. Гэтэл энэ олон түмний амь нас, өвдөж зовж байгааг хэн мэдэж байгаа юм. Тэр хувьсгалт намын байшингаас ард түмний амь нас дор юм уу. Ард түмнээс илүү үнэтэй байр юм уу. Ажлаасаа тараад явж байсан жирийн хүмүүсийг хориогүй гэж ичихгүй худлаа ярьж байна. Миний хүүхэд ажлаасаа тарж яваад л энд баригдсан.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан