Өнгөрсөн намар нэг хачин заалтыг Монголын үндэсний бөхийн холбоо сэмхэн гаргажээ. Эх сурвалжийн өгүүлж байгаагаар бол ердөө гурав дөрөвхөн хүн сууж байгаад аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг ингэж эрэмбэлэе гээд шийдчихсэн гэнэ. Тэр заалт нь энгийнээр хэлбэл улсын наадамд дөрөв давсан бөх болбоос аймагт долоо давж түрүүлсэн бөхөөс хамаагүй чансаатай явдал мөн. Дөрөв давсан бөхчүүд аймаг, цэргийн цолтны дээр нь гарч эхэлж ам угтуул авч байх нь зөв гэжээ.
Одоо энэ заалт маш их хэл ам татлах шинжтэй байна. Сүүлийн хэдхэн жилийн дотор үндэсний бөхийн барилдаан маш их өөрчлөгдсөн. Улсын цолгүй бөхчүүдийг үзэгчид анзаардаггүй байсан бол одоо цолгүй бөхчүүдийн барилдаан шиг сонирхолтой, шударга тэмцээн алга. Аймаг, цэргийн цолтнууд бараг бүгдээрээ аварга арслангуудаас хулчийхаа байж, бууж өгөхөө больсон. Энэ жилийн наадмын гол өрсөлдөөн амжилт нь эрс шалчийж байгаа аварга арслан гарьдуудын дунд биш залуусын дунд өрнөх шинжтэй байна. Нэн ялангуяа оноолтоор таардаг хоёр, дөрөв, зургаагийн даваанд эрэмбээсээ болж олон залуус хоорондоо хүсээгүй барилдаан хийх магадлал бий болжээ.
Түүнээс гадна манай үндэсний бөхийн уламжлалд дөрөв давсан бөхөд ямар ч цол олгодоггүй. Хатуухан хэлэхэд тав даваагүй бөх бол бөх биш юм. Улсын байна уу, аймгийн байна уу ялгаагүй адилхан төрийн наадам. Их олон удаа улсад дөрөв давсан бөхөд "дэд начин" цол олгох гээгүй юм бол энэ эрэмбэд дургүйлхээд байгаа хүмүүсийн зөв гэж бодож байна.
Сураг сонсоход зарим ахмад аймгийн арслангууд гомдол гаргасан юм билээ. Тэд хэлэхдээ "Бид аймаг, цэргийн чанартай наадамд олон удаа түрүүлэх боломжтой байлаа. Даанч улсад барилдсаар байгаад залуу нас минь өнгөрлөө. Тэгэхээр одоо улсад барилдаж байсан он жилүүдийг минь харж үзэж энэ залуу арслангуудын дээр тавьчих" гэсэн юм байна лээ. "Их санаж есөн шөнө хоосон хоночихоод" гэгчээр шалдаа бууснаа зөвшөөрөхгүй байгаа бөхийн хүсэлт юмуу даа.
Нарийн яривал аймаг, цэргийн цолыг жилдээ хоёр ч удаа олгодог санагдах юм. Саяхан хэд хоногийн өмнө Ч.Санжаадамба гэдэг залуу цэргийн арслан цол авна лээ. Тэгэхээр улсад барилдахтай зэрэгцээд аймгийн цолныхоо эрэмбийг дээшлүүлэх барилдаан байгаа шүү дээ. Улсад ч чадахгүй, аймагт ч чадахгүй байгаа бол барилдахаа бүр больчих нь дээр байдаг. Дахин хэлэхэд дөрөв давсан бөхийг бөх гэдэггүй юм. Юун яасан эрэмбэ. Эрэмбэлнэ гэдгийг шинээр цол авсан, цолоо баталсан, ядаж ямар нэгэн цолны шөвгөрөлтөнд хүрсэн амжилтыг тооцох ёстой биз дээ.
Энэ нь Тэгшээгийн "Би арван жил дараалан нэг даваад байна" гэдэг онигоо шиг юм болжээ.
Ж.Ганга