gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ухааны “үйлдвэр” нь тархи

Эрүүл мэнд
2009-01-23
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2009-01-23
Ухааны “үйлдвэр” нь тархи
Хэрэв бидний биеийн бүх эрхтнүүдийн үйл ажиллагааг 100 хувь гэж үзвэл үүний 90 шахам хувийг тархины үйл ажиллагаа эзэлдэг. Чухамдаа бид явж, унтаж, сэтгэж, санаж, идэж, ууж байгаа бүх үйлдлийг зөвхөн тархи зохицуулдаг.

Тэгвэл тархи гэж яг ямар эрхтэн, түүний бүтэц, үйл ажиллагаа хэрхэн явагддаг юм бол?
1990 онд АНУ-ын конгресс, Европын холбооны парламентийн шийдвэрээр шинэ зууны өмнөх 10 жилийг тархины 10 жил болгохоор шийдсэн. Энэ үеэс барууны эрдэмтэд тархины талаарх цоо шинэ баримт, нээлтүүдийг гаргаж тавьсан. Хэдийгээр тархи нь өнөөгийн түвшинд нэвтэрхий судлагдаж чадаагүй ч бодит байдлын талбарт буулгаж үр дүнг хүртэх хэмжээнд хангалттай судлагджээ. Тархинд явагдах сэтгэх үйл нь химийн урвал, соронзон бичил долгионууд, эсүүдийн тусламжтай явагддаг гэж мэдэгдэж байгаа боловч зөн совин, гоц мэдрэмжүүд хэрхэн явагдаж байгааг тайлбарлаж чадаагүй л байна. Гэхдээ нэрт онолын физикч Рожер Пенроуз сүүлийн үеийн квант физик, онолын математикт гарсан нээлтүүдийг ашиглаж  үүнийг тайлбарласан нь шуугиан дэгдээсэн. Тархи судлалын эрдэмтэд тархийг дэлхий дээр байгаа бүх супер болон энгийн бүх компьютерийг нийлүүлснээс ч хэд дахин илүү хүчирхэг гэдэгт бүгд санал нийлдэг. Хан боргоцойноос томгүй 1,5 кг жинтэй уг супер компьютер нь хүн болгонд байдаг. Энэ гайхамшигт аварга компьютер юу чаддаг, яавал ажилладаг, яагаад супер гэж хэлэгдэх болов.

Бидэнд тархи яг ямар бүтэцтэй нь чухал бус биш харин тархи яаж ажилладаг, ямар зүйлээр хооллодог, ямар үр дүн гаргаж чаддаг нь чухал. Тиймээс тархины сэтгэх, сэдэх, санах, амрах, “хооллох” зэрэгт анхаарлаа төвлөрүүлнэ.

Тархи юунаас бүтдэг вэ?
Нейрон буюу эсээс бүрэлдэнэ. Эс(нейрон) нэг бүр нь компьютертай адил ажиллана. Эс бүр нь бусад эстэй холбоосууд үүсгэж, цахилгаан болон химийн мэдээлэл илгээдэг. Мөн нэг бүр нь маш нарийн төвөгтэй бүтэцтэй, наймаалжтай төстэй. Өөрийн гэсэн төв ба салаануудтай. Салаа хэсэг бүр нь холбоосын олон цэгтэй.

1.Дендрит-тэмтрүүл хэлбэртэй, мэдээллийг хүлээн авах, хадгалах, бусад эсүүдийнхээ дендриттэй холбогдох үүрэгтэй
2.Аксон-мэдээлэл, дохио дамжих үндсэн зам. Мөн бусад эсүүдэд мэдээлэл дамжуулах үндсэн гаралт юм
3.Эсийн цөм
4.Аксоны үзүүр.

Бүх дендритүүд нь тархины хэсгүүдийг холбодог ойролцоогоор 900 тэрбум глиаль эсийн сүлжээгээр хүрээлэгдсэн байдаг. Глиаль буюу холбогч эсүүд чухал үүрэгтэй. Эдгээр глиаль эсүүд хэр зэрэг сайн хөгжсөн, хэр олон байгаагаас шалтгаалж таны сэтгэх хурд тодорхойлогдоно. Глиаль эсээ аль ч насны хүн хөгжүүлж болох нь туршилтаар батлагдсан.

Ялааны тархи 100 мянга, хулганы тархи 5 сая, сармагчны тархи 10 тэрбум, дөнгөж төрсөн хүүхдийн тархи 100 тэрбум эсээс бүрддэг. Төрснөөс эхлэн хүүхдийн тархины эсүүд нь өөр хоорондын шинэ холбоосууд буюу синаптикуудыг секундэд гурван тэрбумаар нь бий болгодог. Ялангуяа 0-3 насанд хүүхдийн тархин дахь эсүүдийн шинэ холбоос хамгийн эрчимтэй явагддаг.

Эсүүдийн шинэ холбоосууд хүний мэдээлэл дамжуулах, сэтгэх хурдыг улам ихээр нэмэгдүүлдэг. Хүний уураг тархи нь нэг триллион эсээс бүрдэнэ. Yүний аравны нэг нь идэвхитэй эс юм. Зөвхөн нэг эс гэхэд өөр бусад 10000 гаруй эстэйгээ холбогдож чаддаг. Жишээ болгоход сүлжээнд нэг ширхэг гар утас байвал огт ашиггүй, харин сүлжээн дэхь утасны тоо 2, 3, 100 гэх мэт нэмэгдсээр 10000 болох үед таны утас жинхэнэ хэрэглээнд очно. Тэгвэл нэг бүр нь 10000 гаруй бусад эстэй холбогдож чаддаг, тэгээд нэг триллион ширхэг эсүүдийн нэгдэл болсон уураг тархи хэмээх ийм аварга сүлжээн доторхи мэдээлэл тархах хурд, шинэ холбоос шинэ санаа үүсгэх боломж хэмжээлшгүй их юм. Таны нэг л эс гэхэд нээлт хийх, шинэ санааг ганцаараа үүсгэх боломжтой нь батлагдсан. Мэдрэлийн эсийн холбоос үүсэх боломжийн тоо нь Ертөнц дээрх атомын тооноос ч давна.  

Та үүнд итгэх үү?
Тархины 10 эс авъя. Эсүүдийг байж болох бүх хувилбараар холбоход 3,628,800 төрлийн хослол үүснэ. Хэрэв 11 эс авбал үүсч болох хослолын тоо 39,916,800. Харин 10 тэрбум эсийг янз бүрээр хослуулан тооцож үз. Хэд гарах бол?

Тархины хэсгүүдийг тархины доод хэсэг, тархины төв хэсэг, дээд тархи, бор давхарга гэсэн үндсэн дөрвөн хэсэгт тархийг хувааж тайлбарлая. Доод тархи: Амьсгал, зүрхний цохилтын үйл явц зэрэг төрөлхийн олон инстинкт үйл явцыг удирддаг, мөн нугаснаас ирсэн мэдээллийг дээш нь дамжуулдаг. Төв хэсэг: Сэтгэл хөдлөлийг удирддаг ба тархины суурийг хүрээлж байдаг. Ихэнх мэдээллүүд энд зангилагддаг. Дээд хэсэг: Сэтгэх, ярих, бүтээн туурвих чадварыг хариуцдаг хоёр тал бөмбөлгөөс бүрддэг. Тал бөмбөлөг тус бүр өөр өөр үйл ажиллагаа явуулдаг. Мэдээллийг өөр өөр арга хэлбэрээр боловсруулдаг. Тархины гадна хэсгээр бүрхэж байрладаг. 3 мм зузаантай 6 дэд давхраатай тархины бор давхарга дараах чадваруудыг хариуцдаг: Хоёр хөл дээрээ босоо явах, Гарынхаа эрхий, долоовор хурууг зөрүүлэн барих, ярих, бичих, аман яриаг ойлгох, унших. Суутнуудын тархины бор давхарга энгийн хүнийхээс илүү аржгар, атираа ихтэй байдаг байна. Хэдий чинээ аржгар, атираа их байна тэр хэмжээгээр бор давхаргын талбай ихэснэ, тэр хэмжээгээр эсүүдийн тоо болон холбоос олширдог. Ийм атираа ихтэй хүнийг суут ухаантан хэмээн нэрлэгдэнэ.

Тархи цацарсан бүтэцтэй байдгийн учир  
Тархины эд, эсүүдэд очиж буй цусан хангамж цацарсан бүтэцтэй. Эсүүд ч бас өөр хоорондоо холбогдож цацарсан бүтэц үүсгэдэг. Тархинд өрнөж буй процесс, дамжиж буй мэдээллүүд, тэр ч бүү хэл тархи маань өөрөө бүхэлдээ цацарсан бүтэцтэй. Дээр өгүүлсэнчлэн тархи бол чөлөөт нейронуудын эцэс төгсгөлгүй орооцолдсон холбоост бүтэцтэй байдаг. Энэхүү бүтцийн цаана хүний \Задгай Сэтгэлгээ\ нуугддаг. Өөрөөр хэлбэл, задгай сэтгэлгээ бол хүнд заяагдмал шинж юм.

Задгай Сэтгэлгээ гэдэг нь аливаа зүйлийн үндсэн санааг олон талаас нь задлаж холбон хэлхэх байдлаар сэтгэх үйл явц байдаг. Энэ сэтгэлгээ нь хувь хүний оюуны дахин давтагдашгүй чанарыг нээн илэрхийлэх арга ухаан юм.

Санах сэргээх  
Хуулбарлагч төхөөрөмж болохын хувьд тархи бол юутай ч харьцуулшгүй илүү хүчтэй. Та өнгөрсөн ямар нэг зүйлийг санахгүй байгаа нь яг үнэндээ тархинаасаа тэр мэдээлэлийг олж чадахгүй байна гэсэн үг. Тархи өөр рүүгээ орж ирсэн бүх мэдээлэл өгөгдлийг хадгалах чадвартай. Хэрэв таныг мэддэг бүх бөөрөнхий хэлбэртэй зүйлсээ хэл гэвэл алим, жүрж, бөмбөг, усан үзэм зэргийг та ой тогтоолтынхоо “бөөрөнхий зүйлсийн модноос”  сугалан авч нэрлэнэ. Тархи ингэж номын сан шиг мэдээллийг төрөлжүүлдэг. Хэрвээ бидний уураг тархи “тайвширсан анхаарлын”  нөхцөл байдалд байгаа бол бид мэдээллийг хавьгүй хурдан, үр дүнтэйгээр “шингээж авч”  чадна гэж олон судлаачид дүгнэж байна. 1998 оны 10 сарын 2-ны өдрийг ихэнх монголчууд сайн санадаг. Тэр өдөр С.Зориг нас барсан болохоор бидний ой ухаанд тэр үйл явдал үлджээ. Ямар нэгэн баярт үйл явдал, эсвэл гэнэтийн үйл явдлыг тархи хадгалаад, дараа нь маш сайн сэргээж чаддаг.

“Үргэлж хэрэглэгддэг түлхүүр гялалзаж байдаг” гэж Франклин хэлснийг санаж яваарай. Тархи энергийг хоол хүнсээс авдаг. Насанд хүрсэн хүний хувьд тархины жин нь биеийнх нь жингийн дөнгөж хоёр хувь орчмыг эзэлдэг. Гэвч тархи нь өөрийн бие организмын ялгаруулж байгаа энергийн 20 орчим хувийг л зарцуулдаг.

Тархийг ажиллуулахын тулд хүчилтөрөгч болон тэжээллэг бодисууд зайлшгүй чухал. Тархийг нэрлэхдээ “уураг”  хэмээх үгийг оруулж байгаа нь учир шалтгаантай. Уураг нь нүүрс ус, өөх тос мэтийн өөр бусад олон бодисуудаас тархины хамгийн гол тэжээл. Тиймээс ч тархи судлаач нар загас, далайн байцаа, түрс, адуу болон үхрийн мах, мөн ангийн махыг тархины хоол гэж нэрлэдэг. Хэрэв уураг тархийг чанар муутай, эрүүл бус хоол хүнсээр хангавал ажиллагаа нь сулардаг. Иймд хэрэглэж буй хоол хүнсээ сайжруул. Тэгвэл таны “байгалийн компьютер” тун ч сайн ажиллах болно. Таны тархинд ямар мэдээлэл орно, та тийм л байх болно.

Д.Өлзийсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан