Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт орших Бороогийн алтны орд газар нь 40-50 тоннын алтны нөөцтэй гэгддэг байсан бөгөөд одоогоор 40836 тонн алтыг олборлочихоод байна. Бороо гоулд компанийн жилийн ашиг нь 2007 онд 100 сая, 2008 онд 164 сая ам доллар байжээ. Бороо гоулд компанид нийт 650 ажилтан байдаг бөгөөд ажилтнуудын дундаж цалин 2007 онд 827,4 мянга байжээ. Монгол ажилчдад олгодог цалин, даатгалын төлбөрүүд нийлээд компанийн жилийн орлогын 5-6 хувьтай тэнцдэг талаар Бороо гоулд компанийн Үйлдвэрчний хорооныхон ярьж байна. Мөн Бороогийн алтны нөөц дуусч байгаатай холбогдуулан компанийн зүгээс ажилчдаа цомхотгох шийдвэрийг гаргажээ. Тиймээс ажилчдын эрх ашгийг хамгаалах Үйлдвэрчний хорооныхон цалингийн олгох хэмжээ нь компанийн ашигтай харьцуулахад дэндүү бага, мөн ажилчдыг гэнэт халж байгаа зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж компанийхаа удирдлагад шаардлага хүргүүлжээ. Түүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт дараах гурван зүйлийг агуулсан мэдэгдлийг хүргүүлжээ. Мэдэгдэлд:
1.Монголд улсад хөрөнгө оруулж буй гадна дотны бүх аж ахуй нэгж, байгуулагадуудад монгол ажилчдын эрх ашиг, нийгмийн асуудлыг хамгаалсан бичиг баримт болох хамтын гэрээг заавал байгуулж байх.
2.Татваргүй бүсэд бүртгэлтэй гадаадын компаниудтай ялангуяа ашигт малтмалын ордуудад хөрөнгө оруулалтын талаар гэрээ хэлэлцээ байгуулахгүй байх.
3.Нэгж бүтээгдхүүний өртөгд эзлэх Монгол ажилчдын хөдөлмөрийн хөлсний хувийг 20-с дээш байлгаж, байгаль орчны талаархи зүйл заалтуудыг олон улсын конвенци, стандарт жишигийн дагуу оруулж байх хэмээн заажээ.
Ийнхүү Бороогийн Үйлдвэрчний эвлэлийнхэн "Алтыг нь аваад авдрыг нь хаяна гэгчээр олборлох ёстой алтаа авчихаад биднийг халж байна. "Бороо"-гын алтны нөөц нэгэнт дуусч байгаа учраас ажилчдаа цөөлөх нь дамжиггүй. Гэхдээ ажилчдынхаа нийгмийн хангамжийг баталгаажуулж, тэтгэмж олгохыг шаардаж байна" хэмээн ярьж, тодорхой шаардлага тавьж, биелүүлээгүй тохиолдолд ажил хаях хүртэл арга хэмжээ авна хэмээж байна.
Ингээд тус үйлдвэрчний хорооны тэргүүлэгч Д.Баттөмөртэй уулзаж зарим зүйлийг тодруулснаа та бүхэнд хүргэж байна.
-Одоогоор Бороо гоулдод байдал ямар байгаа талаар танилцуулахгүй юу?
-Одоогоор ажилчид болоод Үйлдвэрчний хорооны тэргүүлэгчид удирдлага хоёрын хооронд үл ойлголцол бий болоод байна.
-Яг юунаас болоод?
-Ажилчдад олгох нөхөн олговор буюу ажлаас халагдсан тэтгэлэгийн талаар тавьсан нийт ажилчдын шаардлагаас болоод.
-Та бүхэн Бороо гоулдоос хуулиас давсан хүсэлт эсвэл хэт их мөнгө шаардаад байгаа юм биш биз?
-Үгүй. Энийг би хариуцлагатай хэлнэ. “Бороо гоулд” компани Монгол улсын стратегийн ач холбогдолтой гэж хэлж болох орд газраас 40 тонн алт буюу 850 тэрбум төгрөгний орлого олчихоод аравхан хувийг нь Монголд үлдээсэн. Тэгээд эрүүл мэнд, нийгмийн даатгал гэх мэт дэлгүүр хоршоо эрхэлдэг компаний төлдөг татварыг л төлсөн. Ядахдаа л гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг л төлдөггүй шдээ. Тэгэхэд бусад уурхайнууд 68 хувийн татвараа төлөөд, ажилчдаа цалинжуулаад, дээрээс нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг хангаад бүх зүйлийг хийгээд болоод л байгаа.
-Гэхдээ нэгэнт төр засаг тухайн компанитай тогтвортой байдлын гэрээ хийгээд асуудлыг шийдчихсэн байхад та бүхэн ийм зүйл ярих шаардлага байгаа юу үгүй юу гэдэг асуудал урган гарах байх?
-Эрхтэй. Ажилчид тодорхой хэмжээгээр баялаг бүтээснийхээ хувьд тэндээс хувь хүртэх бүрэн эрхтэй.
-Та нар чинь зүгээр ажилчид шүү дээ. Яагаад компаний эзэдтэй хувь хуваалцана гэж яриад байгааг чинь сайн ойлгохгүй юм?
-Тэгвэл ганц Монгол биш бусад олон улсад уул уурхайн салбарт ажиллаж байгаа байгууллагууд яагаад ажилчиддаа жилд, улиралд, сард бонус буюу урамшууллыг өгдөг юм. Энэ бол ажилчдынхаа ур чадварыг, хийсэн бүтээснийг нь үнэлж, урам өгч байгаа хэрэг. Харин бидний хувьд тийм зүйл байхгүй. Үйлдвэрчний хороо тэмцэж байж цалингаа 64 хувиар нэмэгдүүлэхэд тэд хариуд нь бонусаа хасчихсан.
-Анх хэдэн төгрөгний цалинтай байсан, нэмэгдүүлээд хэд болсон хэрэг вэ?
-2005-2006 оны үед 220-380 мянга орчим байсан. Тэгээд 2007 оны сүүлээр бид тэмцэж ажилчдынхаа цалинг нэмүүлж байсан. Бид баялаг бүтээчихээд урамшил байхгүй яаж ажиллах юм. Тэр ажилчдын хийсэн бүтээснийг зөвхөн хөдөлмөрлөсөн хөлсөөр нь л үнэлж байгаа болохоос урамшууллын ямар нэгэн систем байхгүй. Ийм байж болохгүй шүү дээ.
-Та нар ажлаас халагдсаны мөнгө гэж хэдэн төгрөг нэхэмжилж байна. Нэг ажилтан дунджаар?
-Бидний тавьсан шаардлага бол өндөр. Мэдээж бидний тавьсан шаардлагыг компани хүлээн зөвшөөрөхгүй. Энд нийтдээ 9,5 сая долларын асуудал яригдаж байгаа. Гэхдээ энэ тоо бол ор үндэсгүй шаардаад байгаа мөнгө биш. Манай эдийн засагчдын бүхэл бүтэн багийн гаргасан тооцоо судалгаа байна. Өөрөөр хэлбэл бид тооцоо баримтан дээр үндэслэн шаардлага тавьж байгаа. Эхний үед бид санал оруулсан. Компанийн удирдлага бидний саналыг үл тоосон. Тиймээс хамтын маргаан үүссэн гэдгээрээ шаардлага болоод явахад буруудахгүй. Гэхдээ бид л энийг тэр чигээр нь авах гээд байгаа юм биш. Тодорхой хэмжээгээр баялаг бүтээсний хувьд ажилчид хувь хүртэх нь гарцаагүй үнэн. Гэвч түүний зэрэгцээ хойч үе болсон үр хүүхдүүддээ тодорхой хувийг өгнө. Өөрөөр хэлбэл болж өгвөл хүртээмжтэй, олонд хэрэгтэй тийм зүйл хийх талаар ярилцаж байгаа.
-Газар шороо минь гээд л жагсаал цуглаан хийгээд байдаг хүмүүсийн ард хэн нэгэн байдаг гэдэг яриа байдаг. Тэгвэл та нарын ард хэн нэгэн байгаа юм биш биз. Ажилчдын нэр хүндийг барьж гадны компанийг шантаажинд оруулж байгаа юм биш биз гэсэн хардлага төрж болзошгүй юм. Та энэ дээр юу гэж хэлэх вэ?
-Тийм хардлага төрөхийг үгүйсгэхгүй. Үүнтэй холбоотой эхний ярианууд гарч л байсан. Бидний хувьд ажилчид саналаа өгч Үйлдвэрчний хороо ажилчдын хурлаараа гаргаж ирсэн асуудал. Түүнээс биш бидний ард хэн нэгэн байхгүй гэдгийг 100 хувь баталгаатай, хариуцлагатайгаар хэлж чадна. Энэ бол Бороо гоулдод ажиллаж байгаа ажилчдын хүсэл, шаардлага юм. Зарим хүмүүс Бороо гоулд өндөр цалинтай, хангамж сайтай, тэгээд одоо дээр нь юу нэхээд байгаа юм бэ гэж ярьдаг. Тэгж ярих нь зөв. Бид буруутгахгүй. Тэгвэл Бороо гоулд шиг том ордыг ийм богино хугацаанд, ийм өндөр ашигтайгаар авдаг тийм компани Монголд өөр байхгүй. Ийм баялгийг бүтээсэн ур чадвартай ажилчид өнөөдөр бүтээсэн зүйлээ л авах гэж байна. Эд гадаадын хөрөнгө оруулалт нэртэйгээр Монголын ийм чадварлаг ажилчдыг ашиглачихаад тэр хэмжээнийх нь хөлсийг өгч чадахгүй байна. Энэ дээр л ажилчид бухимдаж байна. Дээр нь манай төр засгийн удирдлагууд уул уурхайн салбарт ийм чадалтай боловсон хүчнүүд байна гэдгийг үнэлэхгүй байгаа нь туйлын харамсалтай.
-Бороо гоулдод хичнээн Монгол ажилтан байдаг вэ?
-Нийт 600 гаруй ажилчдаас 500 гаруй нь Монголчууд. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилчдын цалин ямар хэмжээнд, ямар жишигтэй байдгийг ганцхан Сентора дээр тайлбарлаж өгч чадна. Одоо Казакстанд байгаа алтны уурхай байна. Тэнд байгаа ажилчдын цалин 2000-4000 доллар байдаг. Гэтэл манай Монголд байгаа ажилчид 200-600 доллар. Энэ хоёрын хооронд зөрүү байгаа биз. Хийж байгаа ажил нь бүгд адилхан шүү дээ. Харин ч алт олборлож байгаа зардал нь тэнд илүү өндөр. Манайхаас бол бараг л бэлэн юман дээрээс алтаа авч байна. Цаашаа ярьвал олон жишээ бий.
-Энд ажиллаж байгаа гадны ажилтан Монгол ажилтан хоёрын цалингийн зөрүү ямар байдаг вэ?
-Зөрүү байлгүй яахав. Гадны мэргэжилтэн гэдгээрээ ажиллаж байгаа хүмүүст зөрүү байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ жишээ нь Филиппинүүд Монгол ажилтнуудын хийж байгаа ур чадварыг гүйцдэггүй. Бүр 0 гээд хэлчихэд буруудахгүй. Тийм хүмүүс 7000-9000 долларын цалин авч байгаа шүү дээ. Тэднийг чадвар муутай талаар хамт ажилладаг хүмүүс ч хэлж байна. Тэгэхэд тэднээс Монголчууд хэд дахин доогуур цалин авч байна. Би энд бүр тэр том инженерүүдийн цалингийн зөрүүг хэлэхгүй байгаа шүү. Тэр чадалтай хүмүүс аваг хамаагүй. Авсныхаа хэрээр Монгол ажилчдыг үнэл л дээ.
-Гэхдээ анхнаасаа та нар хөдөлмөрийн гэрээ байгуулаад, цалингий нь хүлээн зөвшөөрч байна гээд гарын үсэг зураад орж байгаа биш гэж үү?
-Хөдөлмөрийн гэрээ хийлгүй яахав. Манай ажилчид бараг л гүйцэд уншилгүй л гарын үсгээ зурдаг. Ер нь манай Монгол ажилчдын жишиг тийм шүү дээ. Гэхдээ олдож байгаа ажил нь тэр юм чинь яах юм бэ. Хэрэв зөвшөөрөхгүй бол, зөвшөөрдөг хүмүүс нь орж ирээд л зурчихна. Бид эхэлж орж байж, дараа нь өөрчилж, санал боловсруулж, энэ асуудлаа тавина шүү дээ.
-Нийт хэдэн ажилтнаа халж байгаа юм бэ?
-Гучин ажилтнаа. Намайг энд ингээд ярилцлага өгөөд сууж байхад дахиад хэдэн хүнийг халах мэдүүлэг өгч байгааг мэдэхгүй байна. Бид энд ярилцаж суух хооронд Бороогийн уурхайд 250-300 тонн хүдэр боловсруулагдаж, 250-350 грамм алт гадаадын халаасанд орчихсон.
-Ажлаас халж байгаа шалтгаанаа юу гэж тайлбарлаж байх юм?
- Бороо гоулдын нөөц дууссантай холбоотой халж байгаа гэж хэлсэн. Гэтэл Бороо гоулдын ашгаар Гацууртын бараг 38-40 тоннын алтны нөөцтэй орд газрыг ашиглалт нь эхлэх гэж байна. Гэхдээ тэр ордын зөвшөөрлийг өгсөн эсэх дээр албан баримттай юм хэлж чадахгүй байна.
Ярилцсан О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn/