Байгаль орчныг хамгаалах талаар өсөн нэмэгдэж байгаа шаардлага, дэлхийн зах зээл дэх нефть бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзэл, хэрэглэхэд хялбар дөхөмтэй, ая тухтай байдал зэрэг олон хүчин зүйл, учир шалтгааны улмаас хийн түлшийг хэрэглэх явдал дэлхий дахинд нэмэгдсээр байна.
Одоо үед арвин их нөөцтэй байгалийн шатдаг хийг хамгийн их хэрэглэж байгаа боловч, олборлолтын өртөг зардал харьцангуй хямдтай нүүрсний давхрагын метан хийг олборлож ашиглахад сүүлийн үед нэлээд анхаарал хандуулах болов.
Метан хий нь нэг талаас геологийн нөгөө талаас биологийн процессийн бүтээгдэхүүн юм. Нүүрсний давхрага усанд ханасан байх бөгөөд ус нь гидростатик даралтын хүчээр метан хийг тогтоон барьж байдаг. Иймээс метан хийг нүүрснээс салгах ердийн арга нь усыг сорж, даралтыг бууруулах арга юм.
Дэлхийн улс орнуудад нүүрсний метан хийн хайгуулын төслүүд улам эрчимжиж, метаныг олборлох, ашиглах техник, технологийн шийдлүүд улам боловсронгуй болж, хэрэглэх цар хүрээ нь тэлсээр байна.
Эрчим хүчний үйлдвэрлэл бол нүүрсний метан хийг түгээмэл хэрэглэж байгаа салбарын нэг юм.
Нүүрсний давхрагын метан хийг хайх, олборлох, ашиглах техник, технологи Австрали, Канад, АНУ болон Европын зарим орнуудад илүүтэй хөгжсөнийг доорхи жишээнээс харж болно.
Австрали
улс
Тус
улс нүүрсний метан хийн ихээхэн нөөцтэй
бөгөөд Квинслэнд муж улсын Боүэн Сурат
бассейнууд, Шинэ Өмнөд Уэльс муж улсын
Клэрэнс-Морэтор, Гүннэда, Глоукэстэр,
Сиднейн бассейнуудад хайгуулын ажил
одоо ч үргэлжлэн хийгдэж байна.
Хайгуулын ажлын одоогийн үр дүнгээр Сиднейн бассейны метан хийн нөөцийг 145 тэрбум шоо метр, Гүннеда бассейны нөөцийг 150 тэрбум шоо метр Клэрэнс-Морэтор бассейны нөөцийг 215 тэрбум шоо метр орчим гэж тус тус тогтоожээ. Австрали улс 2007 онд 110 петажоуль метан хий олборложээ.
Шинэ Өмнөд Уэльс муж улсад баригдаж, 1996 оноос ашиглагдаж байгаа Эппин Тауэрийн цахилгаан станц нь 94 Мвт (54Мвт х 1, 40 Мвт х 1) чадалтай бөгөөд өдөрт 651 мянган мЗ метан хий ашиглаж байна. Ингэснээр агаарт хаягдаж буй хүлэмжийн хийг жилд ойролцоогоор 2,5-3 сая тонн С02-е нэгжээр бууруулах боломж олгож байгаа юм.
Метан хийг шатаахаар зууханд өгөхийн өмнө шүүж цэвэрлэдэг. Энэ цахилгаан станц хүч чадлынхаа 50 орчим хувийг ашиглаж байгаа боловч энэ төрлийн хамгийн том цахилгаан станц хэвээр байгаа юм.
Энэ станцыг Би-Эйч-Пи компани барьж байгуулсан бөгөөд энэ компани уурхайн хаягдал хий шатааж цахилгаан гаргах 5 Мвт чадалтай станцыг 30 сая долларын хөрөнгө оруулалтаар байгуулсан байна.
"Квинслэнд Газ" компани метан хийгээр ажиллах 135 Мвт чадалтай цахилгаан станцын барилгын ажлыг Кондамайн уурхайд 2007 оны 10-р сараас эхлүүлсэн байна. Мөн 40 Мвт чадалтай ийм төрлийн цахилгаан станцыг Моранба уурхайн районд барих ажил эхэлсэн бөгөөд хөрөнгө оруулалт 60 сая австрали доллар байна.
"Метгазко" компани жилд 2,5 петажоуль метан хий хэрэглэх, 30 Мвт чадалтай цахилгаан станцыг барихаар төлөвлөжээ.
"Инвероген" компани 2007 оноос 10 Мвт-ын цахилгаан станцыг Глинниез Крик уурхайгаас метан хийгээр хангаж эхлэв."Арроу Энержи" ба "И-Эр-Эм" компаниуд Дэлби-гээс баруун урагш 40 км зайтай газар 450 Мвт чадалтай Браэмэр цахилгаан станцыг барих төсөл боловсруулсан бөгөөд 545 сая долларын хөрөнгө оруулалт шаардагдана гэж үзэж байна.
Америкийн
Нэгдсэн Улс
АНУ-ын
нүүрсний метан хийн нөөцийн дийлэнх
хэсэг нь баруун болон баруун хойд талын
муж улсуудад тархсан байдаг. Метан хийн
томоохон сав газруудад Вайоминг, Монтана
муж улсын Паудэр Ривер, Коларадо, Нью
Мехико муж улсын Сан Жуан, мөн муж улсын
Ретон, Алабама муж улсын Блейк Варриор,
Канаба, Канзас муж улсын Черокий болон
Юта муж улсын ордууд багтана. АНУ-ын
нүүрсний метан хийн геологийн нөөцийг
11300 тэрбум шоо метр, олборлох боломжтой
нөөцийг 2832 тэрбум шоо метр гэж тооцоолж
байгаа юм.
АНУ-д 1980-иад оны дунд үеэс эрчим хүчний уламжлалт бус эх үүсвэрүүдийн талаар шинэ бодлого боловсруулж хэрэгжүүлжээ. Тухайлбал, олборлосон метан хийн 28 мЗ тутамд татварыг 0,9 ам. доллараар бууруулсан нь олборлолтыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц болсон байна. 2004 онд 45 тэрбум шоо метр метан хий олборлож, энэ нь тус улсын нийт хий үйлдвэрлэлийн 4 орчим хувийг эзлэж байсан бол одоо 7 хувьд хүрсэн байна. Олборлосон метан хийн дундаж агуулга 14,0- 16,7 мЗ/ тонн-д хэлбэлзэж байв.
Дээр дурьдсан томоохон сав газруудад хайгуул, олборлолтын ажил эрчимтэй явагдахын зэрэгцээ шинэ газар, талбайнуудад мөн хайгуулын ажил хийгдсээр байна. Алабама муж улсын Блейк Варриорын сав газарт 1980-иад онд анхны туршилтын үйлдвэр байгуулагдаж байсан бол одоо эндхийн 20 гаруй газраас 100 гаруй тэрбум фут метан хий олборлож байна. Рэтоны сав газарт 2000 оны эхээр метан хийн 400 цооног ажиллаж байсан бол одоо бараг 2 дахин нэмэгджээ. Ивагрюн Рисоурсез компани Канзас муж улсад метан хийн хайгуул хийхийн зэрэгцээ 2003 оноос Аляскат хайгуул хийж байна.
АНУ-д олборлосон метаныг байгалийн хий дамжуулах томоохон хоолойнуудад нийлүүлж, түүнээс хувиарлах сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдийн орон сууцийг халаах мөн ахуйн бусад хэрэглээг хангаж байна.
Канад
Улс
Канад
улсад метан хийн олборлолт, боловсруулалт,
ашиглалтын техник технологи өндөр
хөгжсөн. Бритиш Колумбиа муж улсад
байдаг Телкба, Алберта муж улсад байдаг
Вестерн Канадиан Седиментери бесин
зэрэг метан хийн томоохон сав газрууд
бий. АНУ-ын нэгэн адил олборлосон метан
хийг байгалийн хий дамжуулах хоолойнуудаар
дамжуулан хэрэглэгчдэд түгээдэг. Фенг
Биг Велли гэдэг газар Канадын засгийн
газар гадаад дотоодын олон байгууллагуудыг
оролцуулан нүүрстөрөгчийн ислийг метан
хий болгон хувиргах туршилтын байгууламжийг
байгуулан ажиллуулж байна. Энэ
байгууламжийн нэгжил хагасын төсөв нь
1,5 сая канад доллар юм.
Англи
Улс
Английн
Алкане энержи, Октагои энержи, Страта
газ зэрэг компаниуд хуучин ашиглаж
байсан уурхайн малталтанд хуримтлагдсан
метан хийг ашиглах чиглэлээр сүүлийн
үед эрчимтэй ажиллаж байна. Октагон
энержи компани Иоркширед 5Мвт чадалтай
метан хийн цахилгаан станц, Стоун-он
Трентед 10Мвм чадалтай станц, Страта газ
компани 2002 оноос Ноттингхэмширед
10Мвт-ын чадалтай станц, Алкане энержи
компани 6, 9, 10Мвт-ын чадалтай метан хийн
станцуудыг янз бүрийн газарт байгуулан
ажиллаж байна.
БНХАУ
Хятадын
нүүрсний метан хийн нөөц баялагийг 37
триллион шоо метр гэж тооцоолсон бөгөөд
үүний 60 гаруй хувь нь хойд талын бүс
нутгуудад ноогдож байгаа юм. БНХАУ энэ
үзүүлэлтээр дэлхийд 3-рт орж байна.
БНХАУ-ын нүүрсний метан хийн нөөцийг
нүүрсэнд шилжүүлвэл 45 тэрбум тонн болох
юм. БНХАУ 2010 он гэхэд жил тутам 10 тэрбум
гаруй шоо метр метан хий үйлдвэрлэх
зорилт тавин ажиллаж байна. Хятадын
нүүрсний метан хийн нэгдсэн компанийг
1995 онд байгуулсан бөгөөд метан хийн
хайгуулын бүхий л үйл ажиллагааг
зохицуулах, гадаадын хөрөнгө оруулалт,
техник технологийг татах чиглэлээр
идэвхитэй ажиллаж байна. Тухайлбал, энэ
компани зүүн Хятадын Анхуй мужийн 2500
хавтгай дөрвөлжийн км талбайд метан
хийн хамтарсан хайгуул хийхээр АНУ-ын
Тексако компанитай гэрээ байгуулсан
бөгөөд төслийн хөрөнгө оруулалт нь 500
сая ам доллар байна. Энэ талбай дахь
метан хийн нөөцийг 60 тэрбум шоо метр
гэж урьдчилан тооцож байна.
Шаньси мужийн Жинжиажуанг, Сингву, Люлин уурхайнуудад 12Мвт-ын (5Мвт, 5Мвт, 2Мвт) нийлбэр хүч чадалтай метан хийгээр ажиллах станцуудыг байгуулсан байна. Эдгээр станцууд жилд 20,65 сая мЗ метан хий хэрэглэж 71,712 сая квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Ингэснээр 7 жилийн хугацаанд хүлэмжийн хий ялгаралтыг 2,227,165 тонн С02-е нэгжээр бууруулах боломжтой.
Мөн Шаньси мужийн Жинченг нүүрсний компанийг түшиглүүлэн 875 сая юаны хөрөнгө оруулалт хийж 120Мвт-ын хүч чадалтай метан хийн цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ зорилгоор Азийн Хөгжлийн Банкнаас 117,4 сая ам долларын зээл, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банкнаас мөн зээл авсан байна. АНУ энэ төсөлд 0,5 сая ам доллар хандивлажээ. Энэ станц баригдаж ашиглалтанд орвол метан хийгээр ажилладаг, дэлхий дээрх хамгийн том цахилгаан станцуудын нэг болох юм.
ОХУ
Оросын
нүүрсний метан хийн маш их нөөцтэй
боловч байгалийн хий, газрын тос зэрэг
байгалийн бусад эх үүсвэр ихтэй тул
төдийлэн ашиглаагүй байна. ОХУ-д
"Углеметан" төслийг нэлээд олон
жилийн турш хэрэгжүүлж ирсэн бөгөөд
сүүлийн үед Кузбассын сав газарт гол
анхаарлаа хандуулж байна. Кузбассд
сүүлийн үед хэрэгжүүлж буй төслийн
өртөг 8 сая ам.доллар бөгөөд үүний 3,1 сая
ам.долларыг НҮБ, Даян дэлхийн байгаль
орчны сангаас санхүүжүүлжээ. 2008 онд
Кузбассын Кировын нэрэмжит Нүүрсний
уурхайд мини цахилгаан станц байгуулж
ашиглалтан оруулсан байна. Энэ цахилгаан
станцын цахилгаан чадал нь 0,96Мвт, уурын
чадал нь 10тонн-цаг юм. Станцын өртгийг
250 сая орчим рубль гэж тооцоолжээ.
Украйн
улс
Украйн
улсад нүүрсний зарим уурхайнууд ихээхэн
гүнд ажиллаж байгаагаас метан хийн аюул
осол зарим талаар нэмэгдэж байна.
Тухайлбал, одоо ажиллаж байгаа 45 уурхай
хий сорох зайлуулах системээр зайлшгүй
тоноглогдсон байна. Гэвч эдгээр уурхайн
дөнгөж 12 нь метан хийг барих системтэй
байгаа тул орчны бохирдлыг бууруулах
талаас зарим бэрхшээл учирч байна.
Иймд "Красноармейская западная" нүүрсний уурхайн компани АНУ-ын Жи-И Энержи компанитай гэрээ байгуулж, метан хийгээр ажиллах 129Мвт нийлбэр хүч чадалтай томоохон цахилгаан станц байгуулахаар тохиролцоод байна. Энэ нь жил тутам 122 сая мЗ байгалийн хийг хэмнэх эдийн засгийн ач холбогдолтойгоос гадна хүлэмжийн хийн нөлөөллийг бууруулахад дорвитой хувь нэмэр болох юм.
Энэтхэг
Улс
Энэтхэг
улсын нүүрсний метан хийн нөөц 280 триллион
куб фут гэж тооцоолж байгаа бөгөөд
АНУ-Энэтхэгийн хамтарсан компаниуд
нүүрсний томоохон ордууд дээр хайгуул
судалгааны ажил явуулж байна. Энэтхэгийн
Засгийн газар, Даян дэлхийн байгаль
орчны сан, Юнидо зэрэг байгууллагын
тусламжтайгаар нүүрсний метан хийг
ашиглах 18 сая ам долларын өртөгтэй төсөл
хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд
метан хийгээр цахилгаан үйлдвэрлэхийн
зэрэгцээ уурхайн тээврийн машинуудад
зориулсан түлш гарган авах юм.
Монгол
Улс
Монгол
оронд байгалийн хийн нөөц илрээгүй,
газрын тосны хязгаарлагдмал нөөц илэрсэн
боловч нүүрсний асар их нөөц байгаагийн
улмаас нүүрс нь Монголын эрчим хүчний
хамгийн чухал эх үүсвэр болж байна. Улс
орны эрчим хүчний хэрэглээний 93 орчим
хувийг нүүрсэнд тулгуурлан хангаж
байгаа бол 2007 оны байдлаар дизель
цахилгаан станцууд хэрэглээний 5,4%-ийг,
нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим
хүчний эх үүсвэрүүд 0,47%-ийг хангаж байна.
Монгол орны нүүрсний нөөц баялаг нүүрсний 15 томоохон сав газрын хэмжээнд тархан байрлажээ. (2-р зургийг үзнэ үү) Геологийн мэдээллийн төвөөс гаргасан судалгаагаар, 320 орчим нүүрсний орд илэрцүүд мэдэгдээд байгаагийн 80 нь нүүрсний орд, 240 нь нүүрсний илэрц байна. Монгол орны нүүрсний геологийн буюу прогнозын нөөц баялгийг 150 орчим тэрбум тонн гэж тооцоолж байгаагийн 20 орчим тэрбум тонн нөөцийг геологийн хайгуул судалгаагаар баталгаажуулжээ. Нүүрсний орд илэрцүүд улс орны хэмжээнд харьцангуй жигд тархсан боловч зонхилох гол нөөцүүд зүүн, өмнөд болон төвийн нутгуудад илүү тархжээ.
Карбоны болон Пермийн настай нүүрсүүд чулуун нүүрсэнд, мөн хүрэн нүүрс рүү шилжих хагас чулуун нүүрсний завсрын ангилалд хамаарч байна. Юрагийн болон Цэрдийн настай нүүрсүүд ихэвчлэн өндөр зэрэглэлийн хүрэн нүүрсэнд хамаарах бөгөөд зарим хэсэг нь хагас чулуун нүүрс рүү шилжих завсрын ангилалд хамаарч байна. Ерөнхийдөө нүүрсний нийт нөөц баялгийн 2/3-ийг өндөр зэрэглэлийн хүрэн нүүрс эзэлж байна.
Монгол орны нөхцөлд нүүрсний давхрагын метан хийн хайгуул судалгааг Канадын Шторм Кат Энержи компани анх хийж гүйцэтгэсэн юм. Энэ компани 2004 онд Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Ноён уулын районд метан хийн хайгуул судалгааны ажлыг явуулсан юм. Судалгааг 144км урт 10-20км өргөн талбайд явуулж зураглал зохиосон бөгөөд зураглалын талбайд 250 метр хүртэл гүнтэй цооног өрөмдөж нүүрсний давхаргын байршил чанарыг тогтоосон. 2004-2005 онд Нарийн Сухайтын ордын орчимд 600-700 метрийн гүнтэй 4 цооног, Эрдэнэбулгийн ордод 1 цооног өрөмдөж нүүрсний метан хийн агуулга болон давхаргын зузааныг илүү нарийвчлан тогтоосон. Судалгааны дүнд үндэслэн нүүрсний нийт зузаан 76,6 метр, витринитийн ойлтын зэрэг 0,62%, хийн агууламж 75,7-379,9 куб фут/тонн, зэрэглэлийн хувьд дэгдэмхий бодис ихтэй чулуун нүүрс болохыг тогтоожээ. Мөн тухайн талбайн нүүрсний метан хийн нөөц баялаг нь 0,6-1,2 триллион куб фут, дунджаар 0,9 куб фут гэж тогтоосон. Насны хувьд АНУ-ын Сан Жуаны сав газрын нүүрстэй төстэй гэж үзжээ.
Тус компани нийслэл Улаанбаатар хотын ойролцоо Налайхын нүүрсний ордыг оролцуулан Төв аймгийн Цайдам нуурын районы 28 мянган хавтгай дөрвөлжин км талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу судалгааны ажлыг 2005 онд эхэлсэн боловч, зарим урьдчилсан судалгааны ажил хийснээр энэ төсөл зогссон юм. Монгол орны нүүрсний нөөц баялгийн хэмжээ, ордуудын бүтэц структур, нүүрсний нас, төрөл, дээр дурьдсан судалгаа зэргийг харгалзан үзвэл Монгол оронд нүүрсний давхрагын метан хийн нэлээд хэмжээний нөөц илрүүлэх боломжтой юм. Үүний тулд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, улсын төсвийн хөрөнгө, дотоодын эх үүсвэрийг зохистой ашиглах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, техникийн чадавхи бий болгох, боловсон хүчнийг бэлтгэх, хийн нөөцийн үнэлгээний арга, арга зүйг эзэмших зэргээр хайгуул судалгааны ажлыг энэ чиглэлд улам өргөжүүлж, эрчимжүүлэх шаардлагатай. Нүүрсний сав газар, орд газруудын метан хийн нөөцийг баттай үнэлж, тогтоосон нөхцөлд, хүлэмжийн хийн нөлөөллийг бууруулах дэлхий нийтийн түгээмэл зорилттой уялдуулан, манай орны нөхцөлд нүүрсний давхрагын метан хийгээр ажиллах, 5-10 Мвт-ын чадалтай, бага оворын цахилгаан станцуудыг эхний ээлжинд барьж байгуулах боломжтой гэж үзэж байна.
М.Хосбаяр