gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Долоо хоног, онцлог, содон, дуулиант үйл явдал

Нийгэм
2008-03-15
0
Twitter logo

МАХН, АН хоёр “эвлэрэв”
Сонгуулийн өмнө МАХН, АН хоёр “эвлэрснээ” зарлав. Олон сарын турш маргаан, хүлээлт дагуулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр тэд ийнхүү эвлэрчээ. Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордуудыг ашиглах асуудлыг яаравчилж, хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулахын тулд маргаан зөрчлөө мартаж, саналаа нэгтгэснээ МАХН-ын дарга С.Баяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж нар зэрэгцэж суугаад мэдэгдсэн нь долоо хоногийн сонин “үзэгдэл” болов. Хувийн, намын эрх ашгаас улс орных илүү чухлыг ойлгосноо тэд дуугаа нэгтгэн мэдэгдлээ. Үүгээр шоу хийхгүй, бас эдийн засаг, сонгууль хоёр тусдаа байх ёстой гэв. Ингээд төслийг Засгийн газраар хэлэлцэж, УИХ-д өргөн барилаа.
Засгийн газар, УИХ-аас, хоёр “ах” намаас төлөөлөл орсон ажлын хэсэг байр сууриа нэгтгэсэн нь асуудал урагш ахих гарц болов. Одоо стратегийн ордод 49-өөс дээшгүй хувь эзэмшихийг нь гадаадын компаниудад ухуулах л үлдэх нь тэр.

С.Баяр үүдээ нээж, үүцээ дэлгэлээ
Зургаахан сарын  настай, зуурдын Засгийн газар хэмээн чичлүүлж байсан С.Баярын танхим зарим нэгэн ороо бусгаа гүйцэтгэх засаглалынхны зургаан жилд амжуулахгүй их ажлыг нугалаад байна. Засгийн газрын 100 хоног тохиож буй энэ өдрүүдэд С.Баярын танхимын гишүүд үүдээ нээж, үүцээ дэлгэн, ард түмэндээ тайлангаа тавьж эхэллээ.
   
Иргэний бүртгэл мэдээллийг шинэчлэн хийх, архины үйлдвэрүүд болон борлуулалтын цэгүүдийг бодлогын хувьд зохицуулах, стратегийн чухал ач холбогдол бүхий орд газруудыг төрд “нэгтгэх”, Зар сурталчилгааны хууль болон Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэхчлэн нийгмийн суурь өөрчлөлтийн ажлуудыг санаачлан эхлүүлсэн нь энэ Засгийн газрын нэмэх оноо байлаа.
   
Түүнчлэн төрийн хүнд суртлыг арилгах, цомхотгох явдлыг С.Баярын сайдууд идэвхтэй гардан хийж байгаа нь олны талархлыг хүлээж  буй юм. Төрийн  нүсэр бүтцийг багасган, томдсон малгайнаас татгалзаж чадсан нь энэ Засгийн газрын бас нэг сюрприз байв. Эдийн засгийн бодлогын хувьд нэгдмэл байр сууринд хүрэхийг зорин ажиллаж байгаа С.Баярын танхим бусад улс төрийн хүчнийхний атаархал, талархал хоёрыг зэрэг хүртэх болсон нь тэдний ажлын далайцаас харагдаж буй билээ.

Гэмт хэрэг гаарав
Охид мессэжээр хөвгүүдтэй танилцахаас, эцэг, эхчүүд үр хүүхдүүддээ телевизийн “ТВ чаат”-аар урсах элдэв мессэжийг уншуулахаас цэрвэж эхэллээ. Айлын өргөмөл хүүхдүүд үрчилсэн эцэг эхээсээ болгоомжилж, эрчүүд өмнө нь гэрлэж байсан эмэгтэйтэй уулзахаас татгалзах болов.  Телевизийн нэвтрүүлэг, гар утас гэмт хэргийн захиалга дамжуулах гүүр болов. Санаанд оромгүй зохион байгуулалттай гэмт хэрэг Монголд “мэндлэв”.

Өөрөө хайрлаж чадахгүй харгисласаар эхнэрээ үргээчихээд бусадтай уулзахад нь хардах хүн бас байдаг аж. Дэндүү харгис юм. Жирийн нэгэн эмэгтэйг хайрлаж, өмнөх нөхрийнх нь өгч чадаагүй хайрыг амсуулах гэснийхээ “шагнал”-д төрүүлсэн эцэг, эх, төрсөн хүүтэйгээ хамт шатаалгах нь орвонгоороо эргэсэн энэ нийгмийн өнгө төрх.

Захиалгат аллага гарч, захиалагч нь анх удаа баригдав. Хүмүүс ширвээтэв. 80 настай буурай маань уншдаг амаараа хүүгээ бусдаар зодуулах захиалга өгчээ. Эрхи имэрдэг гараараа захиалгынхаа хөлсийг тоолжээ. Эрдэмд шамдсан оюутнууд эрдэнэт хүний амь хөнөөлцжээ.
Төрийн цагдаа хүн боомилж, түмний зүрхэнд шар ус хуруулав. Эрүүлжүүлэхэд хүний амь хөнөөж, ижий аавд нь цогцос өгөв. Гашуун усанд хөлчүүрхсэн нөхөр, гарынхаа чилээг эхнэрийнхээ амиар гаргажээ.   Хатуу дарамтанд бачуурсан бүсгүй хүйтэн мэс ханийнхаа зүрхэнд зоожээ. Амьдрал үзээгүй 11-тэй жаалууд амиа егүүтгэх гэж оролджээ. Урьд хожид дуулдаагүй аймшигтай гэмт хэрэг ар араасаа хөвөрч, байж боломгүй юм олныг үзлээ, монголчууд энэ долоо хоногт.   

Гайтай “хормой”
АНУ-ын Нью-Йорк муж улсын захирагч Элиот Спитцер лхагва гаригт гэр бүлээсээ болон Нью-Йорк хотын иргэд, олон нийтээс уучлалт гуйгаад албан тушаалаасаа огцрох болсноо мэдэгдэв. Ширээнээсээ ширдэг рүү гулсах болсон шалтгаан нь захирагч чамгүй олон мянган долларыг “жижиг залуу”-даа зориулан зарлагаддаг байж. Энэ нь олон нийтэд ил болсноор ийм шийдвэр гаргасан аж.
   
Дуудлагаар биеэ үнэлэгч, хоч нь Кристин, жинхэнэ овог нэр нь Эшли Александр Дюпретэй тэр холбогдсоноор энэ асуудал сөхөгдсөн юм. 2007 оноос сэжиг бүхий мөнгөн гуйвуулга хийж байна гэсэн үндэслэлээр тусгай албад Э.Спитцерийг сонирхон, утсыг нь чагнах болж. Үр дүнд  нь цагийн мянган  “ногоон”-оор  Emperor`s Сlub vip  нэртэй эмсийн хүрээлэнгээс биеэ үнэлэгч авдаг байсныг илрүүлжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан