gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.14
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.14
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

А.Анужин
Нийгэм
9 цаг 8 минутын өмнө
Twitter logo

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотын Намын хорооны орлогч дарга, Ардын зөвлөлийн дарга хатагтай Фунг Ти Хонг Ха тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд НЗД-ын нэгдүгээр орлогч Г.Жаргалсайхан “Хатагтай Фунг Ти Хонг Ха тэргүүтэй төлөөлөгчид та бүхнийг Монгол Улсад айлчилсанд талархаж байна. Монгол Улс, Вьетнам Улс, тэр дундаа Улаанбаатар, Ханой хотуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд боловсрол, багш солилцоо, мэргэжил дээшлүүлэх зэрэг олон чиглэлд өргөжсөөр байна.

Монгол Улсын хүн амын 56 хувь буюу 1.7 сая орчим иргэн Улаанбаатар хотод амьдарч байна. Түүнчлэн их, дээд сургуулийн 95 хувь, аж ахуйн нэгж байгууллагын 75 хувь нь нийслэлд төвлөрдөг бөгөөд улсын эдийн засгийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг. Энэ хүрээнд бусад хотуудын адил хотжилтын эхэн үед тулгардаг агаарын бохирдол, замын түгжрэл зэрэг сорилтуудтай нүүр тулаад явж байна. Мөн Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг учраас өвөл, зуны улиралд температурын зөрүү их гардаг, бүтээн байгуулалтын хугацаа бага байдаг.

Иймээс цаашид иргэдэд ээлтэй, ногоон хотыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Улаанбаатар хотыг илүү сайхан хот болгож хөгжүүлэхэд Ханой хоттой аж үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын салбарт болон хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

Ханой хотын Намын хорооны орлогч дарга, Ардын зөвлөлийн дарга Фунг Ти Хонг Ха “Улаанбаатар хотын удирдлагууд та бүхэн биднийг халуун дотноор хүлээн авсанд талархаж байна. Улаанбаатар, Ханой хотууд өнгөрсөн 70 жилийн хугацаанд олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн.

Манай хоёр хот ялгаатай атлаа ижил төстэй асуудлуудтай. Тухайлбал, Ханой хот найман сая гаруй хүн амтай, газар нутаг харьцангуй бага бол Улаанбаатар хот гурван сая орчим хүн амтай, газар нутаг томтой. Иймээс агаарын бохирдол, замын түгжрэл, ногоон байгууламжийн чиглэлээр туршлага солилцож, сайн жишгээ хуваалцахад бэлэн байна” гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан