Израил улсын парламент даваа гарагт палестинчуудыг хүний аминд хүрсэн халдлагад буруутай гэж тогтоовол дүүжлэн цаазлах ял оноодог байх хууль баталжээ.
Ял оноосноос 90 хоногийн дотор цаазаар авах ялыг гүйцэтгэх зохицуулалттай бөгөөд өршөөл байхгүй аж. Зөвхөн онцгой нөхцөлд бүх насаар нь хорих ял болгон өөрчлөх боломжтой гэв.
Хуулийн заалтаар Израилын оршин тогтнолыг үгүйсгэх зорилготой халдлага үйлдсэн тохиолдолд цаазын ял онооно.
Гэхдээ шүүмжлэгчдийн үзэж буйгаар энэ заалт нь палестин иргэдэд үйлчлэх боловч ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн еврей гаралтай израилчуудад хэрэгжихгүй байх магадлалтай аж.
Энэ хууль олон улсаас ихээхэн шүүмжлэл дагуулж эхлэв.
Хуулийг санаачилсан Үндэсний аюулгүй байдлын сайд "Энэ бол хохирогчдод шударга ёс, дайснуудад сэрэмжлүүлэг болсон хууль" хэмээн мэдэгджээ.
Харин Палестины ерөнхийлөгч уг хуулийг олон улсын эрх зүйг зөрчсөн, палестинчуудыг айлган сүрдүүлэх оролдлого гэж буруушаажээ.
Израил улс хүн амины хэрэгт цаазаар авах ялыг 1954 онд халсан. Гэхдээ иргэний шүүхийн шийдвэрээр 1962 онд нэг хүнийг цаазаар авсан нь холокостын зохион байгуулагчдын нэг Адолф Эйхман юм.
Эх сурвалж: Reuters