МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулж байна.
Тэрбээр, Намын Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авсан. Монгол төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах, дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн хүндрэлийн үед улс орныхоо төлөө гаргаж буй шийдвэрийг нь Удирдах зөвлөлийн гишүүд хүлээн авч байна.
Одоо УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөдлийг танилцуулна. Бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-ын ТББХ-г өнөөдөрт нь хуралдуулж, энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлж, байр сууриа илэрхийлнэ.
Дараагийн Ерөнхий сайдыг МАН-ын Бага хурлаар хэлэлцэж, тодруулна. Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шинэ Ерөнхий сайд Засгийнхаа газрын бүтэц, бүрэлдэхүүнийг зурж, танхимын гишүүдээ бүрдүүлнэ.