Өнгөрсөн аравдугаар сард Луврын музейд нэвтэрч дээрэм хийсэн этгээдүүд зугтахдаа Францын хатан Евгений титмийг унагаасан.
Алмаз эрдэнийн гоёлтой уг титэм бага зэрэг эвдэрсэн ч сэргээх боломжтой гэж үзжээ.
Уг титэм нийт найман алтан бүргэд, 56 маргад, 1354 ширхэг алмаз шигтгээнээс бүрдсэн.
Титмийг газарт унагахад нэг алтан бүргэд, 10 алмаз шигтгээ нь салж унасан аж. Титмийг сэргээх ажлыг Луврын музейн захирлаар ахлуулсан мэргэжилтгүүдийн баг зохион байгуулж байна.
Дээрэмчид нийт 88 сая еврогийн үнэ бүхий үнэт эдлэлүүдийг хулгайлсан байдаг.
Тэд энэ хэргийг дөрвүүлээ үйлдсэн бөгөөд өргөгч шат ашиглан музейн хоёр давхрын цонхыг зүсэж нэвтэрсэн юм.
Хоёр нь дотогш нэвтэрч ажилчдыг сүрдүүлж дээрэмдсэн бол хоёр нь гадаа электрон скүүтэртэй хүлээж байсан. Тэд дөрвөн минут хүрэхгүй хугацаанд үнэт эдлэлүүд дээрэмдсэн байдаг.
Цагдаа нар уг этгээдүүдийг баривчилж, долоон үнэт эдлэлийг буцааж авсан. Гэхдээ Евгений хатны зүүлт, ээмэг, энгэрийн гоёл нь олдоогүй юм.
Эх сурвалж: ВВС