Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотын “Түргэний гол” цэцэрлэгт хүрээлэнд өнөөдрийн байдлаар 150 мянган модыг амжилттай тарьж ургуулаад байна.
Улаанбаатар хотын агаарын чанар, хөрсний доройтол, хотын бичил уур амьсгалд бодит эерэг өөрчлөлт авчрах бодитой үр дүн юм.
Гэвч сайн жишээ цааш үргэлжлэхийн хэрээр нэг том бэрхшээл тулгарч байна. Мод тарих боломжит талбай хомсдож, газрыг тэлэх бодит шаардлага үүсээд байна.
Тиймээс энэхүү асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилж, хотын ногоон бүсийг нэмэгдүүлэх, ирээдүйн төлөвлөлттэй уялдуулах чиглэлээр шийдэл гаргуулахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Ойн газар