Цаг үе өөрчлөгдөж, хүүхдүүдийн өмсөх хувцас, үүрэх цүнх, сургуульдаа хүрэх зам өөр болсон ч есдүгээр сарын 1-ний догдлол үе үеийнхэнд адилхан ажээ. Ахмадын дурсамж, ээжийн хууч яриа, хүүхдийн баяр хөөр нэгэн өдөрт ийнхүү огтлолцоно.
НЭГ ӨДӨР, ӨӨР ӨӨР ҮЕИЙН ДУРСАМЖ

Цэцэг барьж, хүүхдээ хөтөлсөн эцэг эхчүүдийн дунд цэцгэн хээтэй улаан цамцтай ахмад настан аргагүй нүдэнд тусна. Тэрбээр Нийслэлийн 289 дүгээр цэцэрлэгийн нээлтийг үзэхээр эртлэн иржээ. Нээлт эхлэхээс өмнө суудлаа эзлэн тухалсан ахмад настан өөрийн хүүхэд насны есдүгээр сарын 1-ний дурсамжаа хуваалцлаа.
“Би 1958 онд Хөвсгөл аймгийн Хатгал сумын 10 жилийн дунд сургуульд нэгдүгээр ангид орж байлаа. Тухайн үед одоогийнх шиг гоё, элбэг зүйл байсангүй. Бид даалимбан дээлтэй, улаан зангиатай, даавуун цүнхтэй сургуульд ордог байлаа. Тухайн үедээ энэ бүхэн бидний хувьд хамгийн баялаг, хамгийн сайхан зүйл байсан шүү дээ” хэмээн хуучилсан юм.
Түүний ярианаас өнөөдрийн хүүхдүүдийн есдүгээр сарын 1-ний бэлтгэлээс тэс өөр дүр зураг харагдана. Гэвч хүүхдээ эрдэм номын замд хөтлөн оруулах тэрхүү догдлол үе үеийнхэнд адилхан ажээ.
ААВЫГАА ДАГАЖ МОРЬ УНАЖ, ХИЧЭЭЛДЭЭ ОЧДОГ БАЙЛАА
Хичээлийн шинэ жилийн эхний өдөрт хүүхдүүдээс илүү эцэг эхчүүд бэлддэг гэхэд хилсдэхгүй. Нэгэн ээж хоёр хүүхдийнхээ хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг шөнийн хоёр цаг хүртэл хийжээ. Ажлаа тараад хүүхдүүдээ усанд оруулж, хувцас хэрэглэл, хичээлийн хэрэгслийг нь бэлдсэн байна.
Харин тэрбээр өөрийн хүүхэд насны есдүгээр сарын 1-нийг дурсахдаа:
“Би Гачуурт тосгоныхоо сургуульд нэгдүгээр ангид Хэнмэдэх гэдэг мундаг багшийнхаа шавь болж элсэж байсан. Аавыгаа дагаад морь унаж, хичээлийнхээ эхний өдөр сургуульдаа очиж байлаа. Бага ангид суралцаж байх хугацаандаа сурагчийн дотуур байранд амьдардаг байсан. Тухайн үед гэрээ санаад аавыгаа дагаад гэр рүүгээ ганц, хоёр удаа буцаж байлаа” хэмээн дурссан юм.
Өчигдөрхөн мэт санагдах түүний хүүхэд насны дурсамжид морь, дотуур байр, нутаг ус нь багтана. Харин өнөөдөр тэрбээр өөрийн хүүхдүүдээ хичээлийн шинэ жилийн эхний өдөрт нь бэлдэж сууна.
ХОЁР ӨӨР ДУРСАМЖ
Харин залуу ээж хүүхэд насаа дурсахдаа өөрийнх нь цэцэрлэгийн тухай дурсамж өнөөдрийн охиныхоос нь тэс өөр болохыг ярив.
“Би цэцэрлэгт явах дургүй хүүхэд байсан. Харин охин маань цэцэрлэгтээ явах их дуртай. Нээлтийг үзэж суух зуур “Цэцэрлэгтээ орох болж байна уу?”, “Цэцэрлэгт орохгүй нь уу?” гэж хэд хэдэн удаа асуусан” гэв.
Ийнхүү нэгнийх нь хүүхэд нас даалимбан дээл, улаан зангиа, даавуун цүнхтэй эхэлж, нөгөөгийнх нь аавыгаа даган морь унаж сургуульдаа очсон дурсамжаар үлджээ. Харин өнөөдрийн бяцхан үрс өнгө алагласан шинэ хувцсаар гоёж, цүнхээ үүрэн, эцэг эхийнхээ гараас хөтлөн цэцэрлэг, сургуульдаа алхаж байна.
Өнгө алагласан чимэглэл, инээд хөөр, хүүхдийн дуу цалгисан хичээлийн шинэ жилийн энэ өдөр өнөөдрийн бяцхан үрсэд шинэ эхлэл болж байна. Харин олон жилийн дараа тэд энэ өдрийг эргэн санахдаа өнөөдөр эндээс эхэлсэн хүүхэд насныхаа хамгийн нандин дурсамжийг дурсах биз ээ.