АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам Ерөнхийлөгч Дональд Трампийн хоёр дахь засаг захиргаа ажиллаж эхэлснээс хойш 100 мянга гаруй бичиг баримтгүй цагаачид нийт 84 тэрбум ам.доллароос давсан иргэний торгууль ногдуулсан байна. Энэ нь тус улсын цагаачлалын бодлогыг чангатгах хүрээнд хэрэгжүүлж буй шинэ арга хэмжээний нэг болжээ.

Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдээлснээр, 2026 оны долдугаар сарын 23-ны байдлаар 103 мянга гаруй иргэнд иргэний торгууль ногдуулсан бөгөөд эдгээр торгуулийн нийт дүн 84 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тус яам эцсийн албадан гаргах шийдвэр гаргасан ч АНУ-аас гараагүй хүмүүст өдөрт 998 ам.долларын торгууль ногдуулах боломжтойг анхааруулжээ.
Уг торгуулийн эрх зүйн үндэс нь 1996 онд батлагдсан цагаачлалын хуульд бий. Тус хуулиар албадан гаргах шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд иргэний мөнгөн торгууль ногдуулах боломжийг бий болгосон ч энэ заалтыг олон жилийн турш өргөн хүрээнд хэрэгжүүлээгүй байна. Трампийн хоёр дахь засаг захиргааны үед уг тогтолцоог эрчимтэй ашиглаж эхэлжээ.
2025 онд торгууль ногдуулах үйл явцыг хялбарчилсан шинэ журмыг хэрэгжүүлсэн. Үүний улмаас торгуулийн мэдэгдлийг шууд хүргүүлэх, мөн торгуулийг эсэргүүцэх хугацааг богиносгох боломж бүрдсэн байна. 2026 оны долдугаар сард бараг 49,600 хүнийг баривчилсан нь Трампийн хоёр дахь засаг захиргааны үеийн нэг сарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: CNN